Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Занабазарын Нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ
Уртын дуу

“Занабазарын Нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төсөл хэрэгжиж эхэллээ

Урлаг Урлаг24/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1adfc9a8b692b07dbig9523798002013-05-24-11-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг танилцуулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг олон нийтэд таниулахаар болжээ.

Монголын Урлагийн Зөвлөлөөс  Дүрслэх Урлагийн Музейтэй хамтран олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилгоор “Занабазарын Нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн  үйл ажиллагаа өнгөрсөн Пүрэв гарагт Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулагдсан “Занабазарын Нууц” арга хэмжээгээр эхэлж, Монголынхоо соёлын өвийг дэмжих хүсэл, сонирхолтой байгууллага, хувь хүмүүсийн хандиваар үргэлжилсэн юм.

Хандивын түүчээ болгож М-Си-Эс Группээс Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн “Цагаан Дара Эх” болон “Язгуурын таван бурхан”-ыг байрлуулах шилэн хоргыг олон улсын стандартад нийцүүлэн захиалан хийлгэхэд зориулж 15 сая төгрөгийн тэтгэлэг олгохоо мэдэгдсэн бол тэр үдэш ирсэн зочид нийт 5 сая гаруй төгрөгийг хувиараа хандивлан тодорхой хувь нэмрийг оруулжээ.

Монголын Урлагийн Зөвлөл болон Дүрслэх Урлагийн Музейн захиргаа, нийт ажиллагсадын нэрийн өмнөөс соёлын өвийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан М-Си-Эс Групп болон хувь хүмүүст гүн талархал илэрхийлж байгаагаа уламжиллаа

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Shadow’s Edge” Бусаны олон улсын кино наадамд оролцоно

27/08/2025

Э.Амартүвшин Сан Францискогийн дуурийн тайзнаа дуулна

27/08/2025

Дуучин Тейлор Свифт сүй тавьснаа зарлалаа

27/08/2025

“Монгол хаан” жүжиг Дэлхийн оюуны өмчийн бага хуралд өөрсдийн туршлагыг хуваалцжээ

27/08/2025

“Netflix” компани “Netflix House” нэртэй шинэ төрлийн тоглоомын төв нээнэ

27/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.