Олны танил, алдартай эрхмүүдийн талаар сонин содон мэдээлэл хүргэхийг зорьдог “Yellow news” буландаа дуучин Нараг онцолж байна.
Тэрбээр илэн далангүй яриатай, өөртөө итгэлтэй, хэний ч өмнө чөлөөтэй ярьж, хариулж чаддаг дайчин бүсгүй. Хүн бүрт таалагдах албагүй хэмээн өөрийн үзэл бодолдоо үнэнч байдаг. Ийм нээлттэй, чөлөөт байдлаараа бас авъяас чадвараараа өөрийн гэсэн орон зайг аль хэдийнэ бий болгосон билээ. Олны танил хүмүүс ярих хэлэхдээ ч үгээ цэнэж, алхаа гишгээгээ олны өмнө нямбай харагдуулахыг хичээдэг.
Харин дуучин Нара сонин, хэвлэлээр ч чөлөөтэй ярьж, өөрийнхөөрөө байдаг. Тиймдээ ч хамраа өндөрсгөсөн гэдгээ хэвлэлийнхнээс нууж хааж байгаагүй билээ. Өөрийн санаанд таалагдахгүй эрхтнээ янзлуулах нь буруу биш. Гоё сайхан харагдахын тулд тодорхой хэмжээнд мэс засал хийлгэхийг хүлээн зөвшөөрдөг гэдгээ ч хэлэдг. Дуучин Нара сурсан, үзсэн, хийсэн бүтээсэн зүйлтэй нэгэн. Арлын Японд боловсрол эзэмшсэн, “Мисс сакура-2007” тэмцээний өргөмжлөлийн эзэн болсон байдаг. Саяханы нэгэн ярилцлагадаа: “ Би хүнлэг, энэрэнүй, тачаангуй эмэгтэй. Надтай гэрлэсэн хүн жаргана хэмээн ярижээ. Гэхдээ надтай маш зоригтой эр хүн гэрлэнэ” хэмээн онцолсон байна.
Тэрбээр чадварлаг дуучин төдийгүй чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад амжсан. Эрч хүчтэй, цоглог дуучиндаа амжилт хүсье.
www.URLAG.mn