Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Роман Полански:Кино ертөнцөд чадварлаг жүжигчид шаардлагагүй болж эхэлж байна
Дуу хөгжим

Роман Полански:Кино ертөнцөд чадварлаг жүжигчид шаардлагагүй болж эхэлж байна

Урлаг Урлаг03/06/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kinopoisk.ru-Roman-Polanski-11781598173504732013-06-03-09-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Польш, Францын иргэншилтэй кино найруулагч Роман Полански Каннын олон улсын кино наадамд оролцсон. Тэрбээр наадмын дараа тус улсын “Le Monde” сонинд ярилцлага өгчээ. 79 настай тэрбээр 1954 онд жүжигчнээр гараагаа эхэлж, улмаар кино найруулагч, продюссерээр ажиллаж байна. Роман Поланскийн бүтээлүүд эзэндээ “Оскар”-ын наадмаас 8 удаа шагнал авчирсан юм.

-Энэ удаагийн Каннын кино наадам таны сэтгэлд хүрч чадсан уу. Та өнгөрсөн онд тийм ч сэтгэл хангалуун бус байсан санагдаж байна?

-Жилээс жилд сайжирна гэдэгт итгэлтэй байдаг. Өнгөрсөн жилийн наадмын зохион байгуулалт жаахан тааруухан болсон нь үнэн. Би ч ганцаараа үүнд бухимдаагүй шүү дээ. Харин 66 дахь удаагийн кино наадмын зохион байгуулалт дээд зэрэг байсан гэж хэлж болно. Тайз засалт орчин үеийн болон уламжлалт хэв маягийг тусгасан нь надад таалагдсан. Мөн жүжигчин Одри Тотугийн хөтлөх чадвар нэмэгдсэнийг хэлэх хэрэгтэй.

-Улс төр, нийгмийн чухал асуудлыг хөндсөн “Blue is the Warmest Colour” киног та хэрхэн тодорхойлох вэ?

-Найруулагч Абделлатиф Кэчиче яг цаг үеэ олсон сэдвийг хөндсөн. Франц улсад яг одоо ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудлаар нэлээд маргаан дэгдэж, эсэргүүцэгчдийн жагсаал болж байна. “Blue is the Warmest Colour” бол нийгэмд цочроо өгсөн бүтээл юм. Хүн төрөлхтөн хөгжлийн замдаа ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрнө. Яг одоо шилжилтийн үедээ байгаа тулд хуучинсаг үзэлтнүүд хүчтэй байна. Каннын кино наадмын шүүгчид цаг үеэ мэдэрч “Blue is the Warmest Colour”-д шилдгийн шилдэг шагналыг олгосонд би баяртай байна.

-Та оройн хүлээн авалтын үеэр найруулагч Стивен Спилбергтэй бараг хагас цаг шахам ярилцаж зогссон. Нууц биш бол та хоёр юуны тухай чухалчлан ярилцсан бэ?

-Бид бол өрсөлдөгчид. Кинонд ч хамтарч ажиллаж байсан. Түүнээс суралцах зүйл маш их. Спилберг бол шинэлэг санаагаар дүүрэн байдаг. Би Каннын наадмаас шагнал авахыг гол зорилгоо болгоогүй. Ойрд уулзаагүй чухал хүмүүстэй яриа өрнүүлж, тэдний санаа бодлоос хуваалцахыг хүссэн. Спилберг кино жүжигчдийн чадварыг сайн, муу гэж ангилдаг үе өнгөрснийг сануулсан. Найруулагч Марио Демоур, Такаши Мийкэ, Жэймс Грей нар ч түүний ярьсныг хүлээн зөвшөөрч байна.

-Цаашид кинонд тоглуулахын тулд сайн жүжигчдийг хайх хэрэггүй гэсэн үг үү?

-Таны дүгнэлт хэрэгжихэд нэлээд хугацаа орно. Хүмүүс жүжигчдийн чадварт түшиглэсэн кино гэхээс илүү техник технологийн дэвшлийг ашигласан кинонд илүүтэй шунан дурлаж байна. “Terminator”, “Avatar”, “Twilight” гэх мэт техникийн дэвшлийг сайтар харуулсан кино амжилт олж байна. Одооноос Азийн кинонууд энэ дэвшлийг ашиглах болсон. Тэдний кинонууд хүний сэтгэлийг хөдөлгөж, ухаарал, баяр, гунигийг авчирч чаддаг гэдгээрээ давуу талтай. Харин одоо техникийн дэвшлийг ашиглан үзэгчдэд бүх төрлийг харуулахыг зорих болсон. Хайр дурлал, гуниг харуусал, адал явдал гээд нэг кинонд амьдралын бүх үйл явдлыг шингээхийг зорьж байна. Инээдмийн хөгжилтэй кинонд ч эл үйл явдлууд их, бага хэмжээгээр ажиглагдах болсон.

-Тэгэхээр өндөр үнэтэй, чадварлаг жүжигчид цаашид шаардлагагүй болж байна уу?

-Өнгөрсөн зуунд жүжигчдийн чадвараас киноны амжилт ихээхэн шалтгаалж байв. Одоо үүнд төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Хөрөнгө оруулагчид, кино компаниуд аль болох бага зардлаар өндөр ашиг олохыг чухалчилж,  техник технологийн дэвшлийг нэн тэргүүнд авч үзэх болсон. Брэд Питт, Том Круз, Камерон Диаз, Деми Мур гэхээс илүү дөнгөж сургуулиа төгссөн, хэний ч мэдэхгүй хямдхан ажиллачих жүжигчдийг сонгож техникт тулгуурлан өндөр ашиг орлоготой кино бүтээж байна.  Энэ бол жам ёсны өөрчлөлт юм. Чадварлаг жүжигчид шаардлагагүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байж чадахгүй. Гэсэн ч бодит байдал ийм л байна.

-Хятадын кино найруулагч Жан Имоу хэний ч мэдэхгүй жүжигчнийг гарган ирж дэлхийн хэмжээний од болгодог. Амьдралын энгийн хэрнээ бидний анзаардаггүй тэр асуудлыг Жан Имоу одоо ч чадварлаг харуулдаг. Энэ талаар та баруунд түүнээс илүү танигдсан шүү дээ. Та цаашид Жан Имоугийн бүтээлүүд шиг кино хийх үү?

-Би нас бартлаа кино ертөнцөөс салахгүй. Хүмүүс техник технологийн хүчин чадлыг харуулсан киноноос удахгүй уйдна. Хүн бол маш уйдамтгай амьтан. 20 жилийн дараа гэхэд Холливудэд Жан Имоу шиг найруулагчид асар их амжилт олно. Дорно дахины хүмүүсийн амьдралын энгийн гүн ухаан барууныханд ихээхэн сонин санагдах болно. Жан Имоугийн “Гэртээ хүрэх зам” кино жишээ болгон авч үзвэл тэр бүтээл Америк, Европын үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрээгүй. Учир нь барууныханд Азийнхны гүн ухаан гэнэтийн цохилт болсон юм. Харин кино шүүмжлэгчид өндрөөр үнэлсэн.

Орчуулагч редактор Д.Түвшинтөр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

“MTV VMAs” наадмын шилдгүүд тодорлоо

08/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

07/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол сарлагийн үр хөврөлийг амжилттай суулгажээ

09/09/2025

Швейцарын Цюрихийн Риетберг музей энэ сарын 7-ны өдөр Монголын соёлыг онцоллоо

09/09/2025

“Nouvelle Vague” кино албан ёсоор “Chanel” загварын ордонтой хамтран ажиллажээ

08/09/2025

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.