Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»“Durex” компаниас гаргасан хамгийн их “секс” хийдэг орнуудын судалгаа
МУ Гавьяат жүжигчид

“Durex” компаниас гаргасан хамгийн их “секс” хийдэг орнуудын судалгаа

Урлаг Урлаг05/06/2013Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
black-and-white_love_(15)3400368932013-06-05-14-01[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Их Британий бэлгэвч үйлдвэрлэгч “Durex” компаниас хамгийн их “секс” хийдэг орнуудын талаарх “Sexual Wellbeing Global Survey” судалгааг хийсэн байна.

Дэлхийн №1 бэлгэвчний брэнд компани энэхүү судалгааг 26 орны 26.032 хүмүүсийн дунд явуулсан ба эдгээр оронд сексийн хамгийн идэвхитэй байж болох АНУ, Испани, Франц, Герман, Канад зэрэг орнуудыг тив бүрээс сонгож авсан байна.
Ингээд судалгааны дүнд хамгийн их “секс” хийдэг 10 орон бол: (1 жилд хурьцах тоон ба хувиар гаргасан үзүүлэлтээр)

1. Грек – 164 (87%)
Сексийн нэн эртний уламжлал соёлын өвтэй Грек орны тухайд цаг агаарын таатай уур амьсгал болон далайн олон эрэг, амралтын газрууд нь сексийн идэвхитэй нөхцлийг улам бадраадаг гэнэ. Грект зугаа цэнгэлийн олон газар байх ба үүнд Миконос арал, Афиний Гази дүүрэг, Корфу арлууд тус тус нэрлэгддэг гэнэ.

2. Бразил – 145 (82%)
Усны нимгэн дотуур хувцас буюу “бенз” турсик үүссэн орон гэгддэг Бразил жагсаалтын №2 дугаарт оржээ. Аялала жуулчлалыг түлхүү хөгжүүлж ирсэн тус оронд олон сонирхолтой баяр наадам зохиогдохын сацуу эргийн үзэсгэлэнт амралтын газруудаараа алдартай юм. Үдэшлэг цэнгээнээрээ цуутай газрууд нь Рио де Жанейро хотын Лапа дүүрэг, “The Nuth Bar”, “Club Six” зэрэг цэнгээний газрууд нэрлэгддэг байна.

3. ОХУ – 143 (80%)
Эрэгтэй тайчигчид нэгэн дор чуулж халуухан үдшийг өнгөрүүлдэг газруудын нэг бол Москва хотын “The Hungry Duck” цэнгээний газар ажээ. Ханхар янаг Орос эрчүүд болон гуалиг, дур булаам Орос бүсгүйчүүлийн гайхалтай тансаг үдэш жуулчдын сонирхлыг ихэд татдаг ба “Night Flight” цэнгээний газраас хүссэн охидоо “чихдэх” боломжтой гэнэ.

4. Хятад – 122 (78%)
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Бээжин хотод л гэхэд 5000 гаруй “секс шоп” нээгдсэнээс үзвэл сексийн идэвхитэй орны №4 дугаарт нэрлэгдэх нь зүй мэт. Дэлхий дээрх секс тоглоомуудын 70% нь Хятадад үйлдвэрлэгддэг ба Шанхай хот, Бээжингийн Санлитун дүүрэг нь “секс” зуучлалаараа цуутай аж.

5. Польш – 143 (76%)
Польшид жил бүр насанд хүрэгчдэд зориулсан секс тоглоом үйлдвэрлэл, механизмын “Eroticon” үзэсгэлэн зохиогддог бөгөөд хамгийн “секси” оронд тооцогддог байх юм. Нэн ялангуяа Варшав ба Краков хотуудыг онцолсон байсан ба улс төрчид нь хүртэл “секс скандал”-д өртдөг гэхээр тодорхой биз.

6. Итали – 121 (76%)
60 нас хүрсэн Италичуудын 32% нь тогтмол сексий харилцаанд ордог гэсэн судалгаа байдаг. Энэ бол хэр баргийн оронд тохиох секс чадвар биш бөгөөд сексийн идэвхи, зугаа цэнгэлийн хотууд нь Милан, Флоренс гэнэ.

7. Малайз – 115 (74%)
Консерватив дэглэмийн мэт харагддаг ч Малайз улсын болосвролын салбарт сексийн мэдлэгийг онцгойд тавьж энэ төрлийн хичээлийг ахлах сургуулиудад нээлттэйгээр заадаг байна. Секс туризм хөгжсөн орнуудын нэг болох Малайзын Эрүүл мэндийн яамны сайд нь хүртэл секс бичлэгийн асуудлаас болж албан тушаал огцорч байсан түүх бий.

8. Испани – 118 (72%)
Ибиза тэргүүтэй арлыг дурьдахад Испани улсын дуу хөгжим хийгээд сексийн ямар халуухан цэг вэ гэдэг нь илэрхий ажээ. Эндэхийн эрчүүд бүсгүйчүүдийнхээ жаргалыг нэн тэргүүнд тавьдаг бөгөөд Виагра зэрэг нэмэлт өдөөгчгүйгээр тэднийгээ жаргааж чаддаг мөртлөө сексийн жаргалыг удаа амтлуулахын тулд Виагра тэргүүтнийг дуртайяа нэмж хэрэглэдэг гэнэ.

9. Швейцари – 123 (72%)
Биеэ үнэлэлтийг хуульчлан дэмждэг Швейцари орны тухайд “Traveler’s Digest” сэтгүүлээс гаргасан жагсаалтын дагуу хамгийн сайхан эрчүүд ба үзэсгэлэнтэй бас боловсролтой бүсгүйчүүдтэй орон юм. Үүгээр ч зогссонгүй төгс бүхний хослол болсон эл газар хамгийн их секс хийдэг ажээ. Жил бүр 350.000 Швейцаричууд биеэ үнэлэгч авч секс хүслээ хангадаг гэнэ.

10. Мексик – 123 (71%) ийм дүн гарчээ. Судалгаанд хамрагдагсдын 62% нь долоо хоногт тогтмол секс хийдэг бөгөөд жилд дунджаар энэ нь 103 удаа гэсэн үг юм.
Сексийн амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун байдаг орноор Нигерийг нэрлэсэн байна. Харин Япончууд сексийн амьдралдаа сэтгэл гундуухан явдаг гэсэн үр дүн гарчээ. Судалгаагаар эмэгтэйчүүдийн хувьд сексийн үргэлжлэх хугацаа нь сэтгэл хангалуун байхад чухал нөлөөтэй болох нь тогтоогджээ. Ингээд 21 ба түүнээс дээш минут хурьцах нь тэдэнд таалагддаг болох нь график үзүүлэлтээс тодорхой гарсан байна. Хамгийн удаан хурьцдаг “10” орон:

    Нигери – 24 мин
    Грек – 22.3 мин
    Мексик – 22.1 мин
    Бразил – 21.4 мин
    Итали – 20.4 мин
    Өмнөд Африк – 20 мин
    Хятад – 19.9 мин
    Малайз – 19.9 мин
    Недерланд – 19.5 мин
    Швейцари – 18.9 мин байсан бол №15 АНУ (17.7 мин), №26 Энэтхэг (13.2) мин зэрэг оржээ.

Судалгаанд оролцогчид сексийн үеэр харилцан биенээ хүндэтгэхийг илүүд үздэг тухайгаа илэрхийлсэн бөгөөд дэлхий дахины 28% нь сексийн харилцаа нь ямар нэг өвдөлттэйгээр үргэлжилдэг байна. Орноор нь авч үзвэл Япончуудын 41% нь сексийн харилцаа нь маш их өвдөлттэй өрнөдөг гэсэн байна. Үүнд голлох шалтгаан нь эрчүүд нь бүсгүйгээ хангалттай өдөөж өгөөгүйгээс үүдсэн үтрээний хуурайшил байдаг аж

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.