Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Sweetymotion: Зүүд юм шиг тэр л өдрүүд бидний амьдралын хамгийн жаргалтай үе
Үндэсний хөгжим

Sweetymotion: Зүүд юм шиг тэр л өдрүүд бидний амьдралын хамгийн жаргалтай үе

Урлаг Урлаг07/06/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
116439288622013-06-07-10-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

16 настай, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн, Хөгжим бүжгийн коллежийн дөрвөн сурагч "Sweetymotion" хамтлагийг 1995 онд анх байгуулжээ. Тэдний ирээдүйн зорилго эстрад дууны урлагт тодорхой байр суурь, өөрсдийн хүрээг бий болгох байв. Тухайн үедээ дэлхийн охид залуусын шүтээн болсон "Spice girls" хамтлагийн дууг дуулж, "Монголын Spice girls" хэмээгдэн тэдний урлагийн түүх бичигдэж эхэлжээ. Хамтлагийн түшиж тулах багана нь хөгжмийн зохиолч Б.Чинбат. Тэдний амжилт, түүх энэ эрхэмтэй салшгүй холбоотой.

"Sweetymotion" хамтлагийнхан "Зүүд юм шиг санагдсан тэр өдрүүд бидний амьдралын хамгийн жаргалтай үеийн эхлэл байсан юм" гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Дуу хөгжимд дуртай, дэрсхэн жаахан охид Монголын рок попын ертөнцөд өөр нэгэн өнгө, дyy хоолой болон гарч ирсэн. 1990 оны дундуур "Никитон" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг уран бүтээлчид урлагиин ертөнцөд олз омог арвинтай байсан үе. "Эмоушн " хамтлаг эдгээр ypaн бүтээлчидтэй хамтран дуулснаар тухайн үед хит болсон "Бүжгэнд уриач", "Санахуй "зэрэг дуугаа гаргажээ. Хамтлагийнхан 2002 онд Австри, Герман, АНУ-д аялан тоглосон. Ингээд 2003 онд алсын Америкийг зорьсон юм. Тэд 2010 онд эх орондоо эргэн ирсэн билээ. Хамтлагийн бүсгүйчүүдтэй гурван өөр сэдвээр ярилцлаа.

Б.Ганболор: ДАРААГИЙН КЛИПЭЭ АМЕРИКТ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

-"Алтан намар" дууг сонсогчдын сэтгэлд хүрсэн сайхан бүтээл болсон байна лээ?

-Энэ дууг дуулаач гэсэн саналыг манай Чинбаагийн ээж гаргасан. Та нарын хоолойнд тохирсон сайхан бүтээл. Олон жил та гурвыг дуулаасай гэж хүсч явлаа гэсэн.

1950-аад оны үед зохиосон дуу. Ийм сайхан, ард түмний сэтгэлд хүрсэн бүтээлийг дахин сэргээж дуулна гэхэд эмээх зүйл байсан. Гэхдээ чин сэтгэлээсээ, хичээж, мэдэрч дуулсан болохоор хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх.

-Америкаас олз омог арвинтай ирсэн байх. Дараагийн бэлгээ хэзээ задлах вэ?

– "Sweetymotion" цомогт орсон гурван дууныхаа клипний зургийг аваад ирлээ.

Ц.Сарнай: МАНАЙ ХАМТЛАГИЙГ БАЙШИНТАЙ ЗҮЙРЛЭВЭЛ СУУРЬ НЬ БИДНИЙ НӨХӨРЛӨЛ

-Хамтлагийнхаа найзуудтай өнгөрүүлсэн хамгийн жаргалтай үедээ эргээд ганцхан удаа очих боломж олдвол та аль үеийг онцлох вэ?

-Бидний хамт өнгөрүүлсэн мөч бүхэн сайхан. Одоо ч тэр сайхан мэдрэмж үргэлжилж байна. Магадгүй тийм боломж олдвол Хөгжим бүжгийн сурагч байсан үе, хамтлагаа байгуулж байсан тэр л үедээ ганцхан удаа очихоос татгалзахгүй шүү.

-Таны хувьд нөхөрлөл гэж юу вэ?
-Хүн амьдралдаа олон найзтай учирдаг. Тэр дундаас амьдралын турш нөхөрлөх үнэнч найз олон байдаггүй. Миний хувьд жаргал зовлонд нэг нэгнээ орхиогүй, зовох цагг нь сэтгэлийн дэм хайрлаж, түшиж тулдаг, нэг мөрөөдлийн төлөө гар гарнаасаа хөтлөөд, саад бэрхшээлийг хамтдаа давж, урагшилж чаддаг тийм хүмүүсийг найзаа гэж хэлнэ. Бид гурав тийм л найзууд.

-Өнөөдрийг хүртэл хамтлаг оршин тогтнож байгаа нь магадгүй та гурвын нөхөрлөлийн үнэ цэнэ үү?
-Манай хамтлагийг байшинтай зүйрлэвэл суурь нь бидний нөхөрлөл. Тэр суурийг бид сургуулийн сурагч, жаахан охин байхдаа тавьсан. Хэзээ ч нурахгүй, үнэ цэнэ, үнэнч байдлаа алдаагүй. Бид сайн найз биш байсан бол хамтлаг маань өдий хүртэл уран бүтээл хийхгүй байсан.Хоёр найздаа, хамтлагт байсан найзууддаа хязгааргүй их баярладаг.

Г.Сүндэрмаа: УСНААС ЭРЧ ХҮЧИЙГ АВДАГ

-Зуны улиралд гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Гоо сайхандаа тодорхой цаг, зав гаргалгүй яахав. Зуны улиралд арьс хуурайшдаг тал бий. Арьсныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тоглолтын үеэр арай зузаан тайзны будалт хийдэг учир аль болох арьсаа амрааж, чийг өгөхийг хичээж байна.

-Сайхан харагдах нууц жор бий юү. Бүсгүйчүүдтэйгээ хуваалцаач?
-Нууцлаад байх жор байхгүй. Эмэгтэй хүн өөртөө ганцхан цагийн зав гаргахад сайхан харагдаж болно шүү дээ. Гол нь арьсныхаа онцлогийг мэдэж, түүнд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Өөрийнхөө биений галбирт тохирсон, эвтэйхэн хувцас сонгох нь чухал.

-Таныг усан спортоор хичээллэдэг гэж сонссон?
-Уснаас эрч хүчийг авдаг. Эрүүл мэндэд ч тустай. Бассейнд сэлэхээс гадна фитнессээр хичээллэх дуртай. Хүний эрүүл чийрэг амьдрах нь хөдөлгөөнөөс шалтгаалдаг гэдэг шүү дээ.

-Тэгээд л сайхан галбиртай харагдах уу?
-Бүсгүйчүүддээ хандаад суугаа ажил хийдэг бол ганцхан цагийг спорт зааланд өнгөрөөж байгаарай гэж хэлмээр байна. Гоё сайхан, өв тэгш харагдах нь биднээс өөрсдөөс л шалтгаалдаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ"
Ч.Гантулга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025

Академич хэргэм хүртээв

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.