Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Орон орны хачирхалтай арга барилаар бүтээл туурвидаг уран бүтээлчид
МУ Гавьяат жүжигчид

Орон орны хачирхалтай арга барилаар бүтээл туурвидаг уран бүтээлчид

Урлаг Урлаг07/06/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
44956b6e2353c1b6f44f8a8513f225064815641812013-06-07-13-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Харах мэдрэхүйгээр дамжин та бидний сэтгэл зүрхийг хөглөдөг урлаг хэмээх гайхалтай ертөнцийн хачирхалтай арга барилаар бүтээл туурвидаг орон орны “сонирхолтой” уран бүтээлчдийн тухай дараах мэдээллийг хүргэж байна.

 photo 8671d04366526f47eeb776068cb92eef_zpsdef09b3c.jpg

Бэлэг эрхтэн
“Прикассо” хочит Австралийн уран бүтээлч Тим Пэч (1953) хэмээх энэ эрхэм бэлэг эрхтнээрээ урлаг бүтээх хачирхалтай техникээрээ дэлхийд танигдсан нэгэн юм. Тэрээр үдэшлэг шоу цэнгээний бүхий л арга хэмжээнд урилгаар очиж бүтээлээ туурвиж үзүүлдэг бөгөөд хөрөг зургийг ердөө 20 минутын дотор бэлэг эрхтнээрээ “амилуулдаг” гэнэ.

 photo db51e9fa6732e100bfce3081974a7484_zps2b2ff091.jpg

Цус ба Шээс
Өөрийнхөө цус болоод шээсээр бүтээл урладаг түнийг Винишис Кисэда гэдэг. Бразилаас гаралтай тэрээр бүтээл бүртээ ямар нэг шинэ соргог, санаанд багтамгүй зүйлсийг шигтгэж чаддаг ховорхон уран бүтээлч юм. Виниүис хоёр сар тутам 450 мл цусаараа бүтээл туурвидаг байна.

 photo 1df6a63fb169247b9cf3d830a9a00d7d_zpsbd30ea47.jpg

Усан доор
Украйны хэсэг уран бүтээлчид нэгдэн Хар тэнгисийн гүнд шумбаж бүтээлээ урладаг гэнэ. Тэд нэг удаа бүтээл хийхдээ усан доор 40 орчим минут байдаг байна. Усан доор “амь өрссөн” гэдэг утгаараа нийтэд танигдсан болохоос зураг зурах арга барил нь тун энгийн уламжлалт технологи ажээ.

 photo e679bf4bef9dac3c37b6d0bca014b5b8_zpsf460a2e0.jpg

Хиймэл “гар”
Олныг сэрдхийлгэж айдас төрүүлэм, эсрэгээр сонирхлыг нь эрхгүй татах ийм нэгэн хачирхалтай арга барилаар бүтээл урладаг түүнийг Мортень Вискум гэдэг. Тэрээр Скандиновын уран бүтээлч бөгөөд хиймэл гарнаас эхлээд үхсэн харх гэхчилэн цөөнгүй “жигтэй” материалаар бүтээлээ амилуулдаг нэгэн ажээ.

 photo 2e80e4c4f0c2c4b0ddd4fbaf1736d4d5_zpsded356c2.jpg

Үхсэн шоргоолж
Калифорниас гаралтай Крис Трүмэн гэх уран бүтээлч 200.000 үхсэн шоргоолжоор хачирхалтай нэгэн хөргийг бүтээжээ. Үүнийгээ бүтээхдээ тэрээр 200.000 амьд шоргоолжийг худалдан авч тэднийг харгислан алсан бөгөөд энэ бүхний эцэст аавынхаа бууг барин зогсох дүүгийнхээ хөргийг бүтээсэн нь хачирхалтай. Крисийн эл хачирхалтай “хөрөг” нь $35.000 долларын үнэ хүрчээ.

 photo 44956b6e2353c1b6f44f8a8513f22506_zps8428ce01.jpg

Хөх
Америкийн уран бүтээлч Кира Эйнь Варшежи “хөх”-өөрөө бүтээл туурвидаг удаах хачирхалтай уран бүтээлчээр нэрлэгдэж байна. Өдгөө 37 настай тэрээр хараа булаам гайхалтай зургуудыг ийнхүү бүтээдэш бөгөөд тэдгээр бүтээл нь хамгийн багадаа $1000 доллараас эхэлж зарагддаг байна. Кира хөхнөөсөө гадна урлаг бүтээх ямар л арга хэрэгсэл байна түүнийг эрэлхийлэх турших дуртай бүтээлч нэгэн ажээ.

 photo 50f1517994e5aa30aea9a78854299776_zpsf8f6734c.jpg

Машин
Удирдлагатай тоглоомон машинаас жинхэнэ төмөр хүлгийн аль алинаар нь бүтээл урладаг түүнийг Ян Күүк гэдэг бөгөөд тэрээр Их Британий уран бүтээлч юм. Түүний 2008 онд бүтээсэн Лүз Хамилтоны бүтээл олонд танигдсан бөгөөд энэ нь Лондонгийн хоёр давхар автобусыг дахин хоёр давхарласантай тэнцэх хэмжээний том бүтээл болсон байна.
 photo 5d798b426c96160b1506385383ee4ba8_zps2fdecc2d.jpg
Огиудас
Милли Браун гэх энэ эмэгтэйн “огиж” зурсан нэг бүтээл хэдэн мянган доллараар үнэлдэгддэг бөгөөд тэрээр бүтээх гэж буй зурагтаа орох өнгө өнгийн будгийг амандаа балгаж огиулан цацах хэлбэрээр бүтээл урладаг нэгэн ажээ. Ингэж амилуулсан бүтээлээ тэрээр “Nexus Vomitus” гэж нэрлэдэг байна. Дуурийн нэрт дуучин Патришиа Хэммонд ба Зита нарын хөргийг ингэж зураад $2400 доллараар арилжсан гэнэ.
 photo cd9f786bc3d2ba2027d130832a37c76f_zps23c737a6.jpg
Уруул
Багаасаа урлагт сонирхолтой, урлагийн чиглэлээр олон уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө хөгжүүлж ирсэн Техасын уран бүтээлч Натали Айриш бол “уруул”-аараа зураг зурдаг сонирхолтой бүсгүй юм. Өнгө өнгийн будганд уруулаа дүрж цагаахан цаасыг хэдэн мянган удаа үнсэж байж бүтээлээ амилуулдаг гэхээр уйгагүй хөдөлмөр мэт санагдана.

 photo 78291ca2ae1e389d8bfed6703f05da98_zpsbb853c71.jpg

Давс
Афганистанаас гаралтай уран бүтээлч Башир Султани нь чадварлаг график дизайнер төдийгүй давсан урлагийн мастер нэгэн юм. Тэрээр Канадад ажиллаж амьдардаг бөгөөд нэг бүтээл дээрээ 50 – 60 минутыг зарцуулдаг байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.