Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Манай улсын үндэсний өв соёл, уран нугаралтыг ЮНЕСКО-д бүртгэсэнгүй

Манай улсын үндэсний өв соёл, уран нугаралтыг ЮНЕСКО-д бүртгэсэнгүй

Урлаг Урлаг18/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
166809_114213375317356_5554041_n2562759172013-06-18-08-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуугийн нэрэмжилт мэргэжлийн уран нугараачдын улсын анхдугаар уралдаан болох гэж байна. Уралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Монголын Үндэсний циркт болох бөгөөд 70-аад уран нугараач оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Шалгаруулалтыг явуулахдаа ОУ-ын циркийн уран нугаралтын үзүүлбэрт ойртсон, шинэчлэл хийж баяжуулсан болон үзүүлбэрийн зохиомж, жүжигчний тоглолт зэргийг чухалчлан харах юм байна.  Уг уралдааны талаар Б.Норовсамбуугай ийнхүү ярьжээ.

Тэрээр “Манай улс уран нугаралтаараа дэлхийд алдартай ч сүүлийн жилүүдэд БНХАУ, Австрали зэрэг улсад энэ урлаг эрчимтэй хөгжиж байна. Тиймээс бид тэднээс ялгарч, уран нугаралт Монголынх гэдгийг ямагт харуулж байх хэрэгтэй. Уралдаанд оролцогчид мэргэжлийн түвшний үзүүлбэр үзүүлнэ. Бид тус уралдаанаар оролцогчдын авъяасыг хөгжүүлэхээс гадна манай уран нугаралтын үзүүлбэрүүд олон улсын циркийн түвшинд хүрч байгаа эсэхийг харж, энэ урлагийг цаашид ямар чиглэлээр хөгжүүлэх шаардлагатайг тодорхойлох зорилготой. Тиймээс энэ уралдаан Монголын уран нугаралтын өнөөгийн хөгжлийг тодорхойлно” гэв.

Дашрамд дурьдахад ахмад уран нугараачид Соёлын өвийн төвтэй хамтран  уран нугаралтыг ЮНЕСКО, Гиннест бүртгүүлэхээр жилийн өмнө материалаа явуулсан байна. Гэвч шаардлага хангаагүй гээд бичиг баримт нь буцаад ирсэн аж. Харин ямар шавтгаанаар  шаардлага хангаагүй нь тодорхой бус байгаа гэнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025

Өнөөдөр жүжигчин, найруулагч Б.Тамирын төрсөн өдөр

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.