Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Сэвжидийн намтар уран бүтээл
Бусад

Монгол Улсын Ардын жүжигчин Ц.Сэвжидийн намтар уран бүтээл

Урлаг Урлаг18/06/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Sevjid-Ts-MUAJ-MUTSH-MUUGZ-1-22665634892013-06-18-10-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СЭВЖИД Цэрэндуламын

1916-1984

Бүжигчин, Бүжиг дэглээч, Монгол Улсын Ардын жүжигчин (1980).

Ц.Сэвжидийн урлагийн од болон гялалзах тавилан нь урлагийн бага ордон болох клубын бэлэг дэмбэрэлтэй ажил хэмээх галчаас эхлэлтэй гэдэг. Цаашид  урлагийн их ордон театр, чуулгаар дамжин ажил үйлс нь түүнийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, бүжиг дэглээч болох амьдарлынх нь ариун замд хөтөлжээ. Ажил хүнийг голно уу гэхээс, хүн ямар ч ажлыг голохгүй байх ёсон буй хэмээн ярьж сургадаг. Ц.Сэвжид багш маань өөрийнхөө бодол сэтгэлээр өөрийгөө удирдаж явдаг, уужуу тайван зан төрхтэй, ихийг бүтээх авъяас билэгтэй уран бүтээлч байв. Сэвжид багшийн юмыг нухацтай бодож, өөртөө ярьж, өөрөөсөө асууж явдаг тэр араншин нь багаасаа  хатуужсан,хэрсүү зан төлөвийн ул мөр гэлтэй. Тэр ч чанараараа түүний дэглэх бүжгийн сэдэв нь сэтгэл ухааны нь дотоодод боловсорч байдаг байсан бололтой. Багш дандаа биш ч ихэнхдээ газар харж, аажуу тайвуу бодлогоширон алхаж явдаг, нэг л зүйлииг газар дэлхий ээжтэй ярьж, түүнээс ямар нэг гайхамшгийг сонсож явдаг байсан гэмээр дурсамжийг сэтгэлд үлдээжээ. Энэ чанар нь түүний олон бүжигт туссан байдаг бөгөөд тухайлбал "Халх Монгол" бүжгийн дэг зохиомж эртний Хүннүчүүдийн түүхээс сэдэвлэн орчин үеийн Монгол бүжгийн хэв шинжийг олж бүтээсэн гайхамшигт сайхан бүтээл билээ. Ц.Сэвжидийн дэг зохиомжийн арга нь нэг сэдвийг олон талаас нь хувиргаж боддог, тэр бүгдийн дундаас нэгийг нь юмуу, нийлүүлж эвлэрч болохуйц хэсгүүдийг түүж, түүсэн хэсгээ дахин тунгаадаг аж. Сэтгэлдээ ургаж ирсэн үйл явдал, хөдөлгөөнүүдээр боловсруулж байж сая нэг сайн бүжиг босгодог, боловсруулалтын онцгой аргатай байсан бөгөөд 1940-д оноос эхлэн дэглэж эхэлжээ. Тухайлбал: "Адуучин бүжиг" олон олон хувилбараар дэглэгдэж дахин, дахин хувирсаар 1980-д онд Ардын дуу бүжгийн чуулгад бүтээсэн олон хүний сүрлэг адуучин бүжиг сая л санаанд нь хүрсэн бололтой дахин хувираагүй одоо хүртэл тоглогдсоор байгаа билээ. "Ээрүүлт" бүжгээ 1960-д оноос л бодож эхэлсэн. Анх бодохдоо ээрүүлийн хурц үзүүрээр чөтгөрийг хатгаж хөөдөг гэсэн ардын домгоос сэдэвлэж 1985 онд өөр санаа сэтгэлд нь бууж, Монгол эмэгтэйн цаг үргэлж хөвөрч байдаг ажил хөдөлмөрийн ундрага, ээрүүл эргэж, утас эрчлэн хөвөрч байгаагаар ажилч Монгол бүсгүйн уужим сайхан сэтгэлийн уянгыг ээрүүлт бүжгээр төлөөлөн, уран сэтгэмжийн тансаг бүжиг болгож дэглэсэн юм. Сэвжидийн уран бүтээлийн бас нэг гайхамшиг бол дуут бүжгээр дэглэлтээ зонхилж бүтээдэг онцлогтой. Халх Монголын эртний уламжлалт хэв шинжээс үүдэн гарсан ардын аман аялгуут бүжгийг сэргээн шинжин жишиж өөрийн уран бүтээлдээ шинэлэг дэг зохиомжоор урлан дэглэдэг ухааныг нь гайхмаар. Түүний бүжгийн сэдэв бүр нь ямар нэг ул үндэстэй, баримтлах язгуур суурьтай, түүхэн улбаа, амьдралын амьд дүр бүхэн шингэсэн байдаг. Энд олон сайхан дуулалт бүжиг нь ард түмний хэзээний танил болж, сэтгэлийн таашаалд хоногшин нийцсэн болохоор би энд эс дурьдан өөр нэгэн уран бүтээлийг нь чухал санагалзуулахад:

“Зүүн урдаас өнгийн солонго татаадбайна аа хө.

Зүс бороо арилсаны тэмдэг биз ээ хө"

гэж дуулаад олон дэрсхэн охид шинэ үеийн хийц загвараар урласан богино дан дээл өмсөөд, улаан, цагаан алчуур гартаа барьж, уянгалаг зөөлөн уран хөдөлгөөний жигдрэлтээр дуулж бүжиглэх нь шинэ цаг үеийн дэг зохиомж буй болгосон байдлыг одоо бодож үзэхэд эртний түүхэнд тэмдэглэгдсэн дуут бүжиг "Цагаан пансан алчуур" гэдэг бүжгийн ишлэл гэмээр сэтгэгдэл төрүүлдэг.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.