Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Д.Шинэцог-Гени: Хуур бол үндэсний том бахархал. Тиймээс мөнгөөр үнэлж болохгүй.
Үндэсний хөгжим

Д.Шинэцог-Гени: Хуур бол үндэсний том бахархал. Тиймээс мөнгөөр үнэлж болохгүй.

Урлаг Урлаг19/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
shinetsog5513320712013-06-19-09-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын язгуур урлагийн “Домог” хамтлаг Австрийн Вена хотод болсон Олон улсын хөгжимчдийн наадмаас хос цом хүртсэн тухай мэдээлийг хүргэж байсан билээ.

Австрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит энэхүү наадамд 50 гаруй орны уран бүтээлчид өрсөлдөж гоцлол хөгжмийн төрөлд хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байрын эзэн болжээ.

 Хамтлагийн ахлагч Д.Шинэцог-Генитэй ярилцсанаа хүргэж байна.

-Энэ удаа танаас уран бүтээлийн тухай биш, хоббиг чинь асуух гэсэн юм?
-Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад аялах дуртай болсон шүү. Хобби гэвэл аялах гэж хэлэх байна.

-Эх орноо сурталчлаад дэлхийн олон орноор явсан байх. Сэтгэлд хамгийн сайхан дурсамж үлдээсэн нь ямар улс байв?
-Урлагийн буянаар дэлхийн олон орноор явж, хуураа тоглосон. Гадаадынхан халуун дотноор хүлээж авдаг. Улс үндэстэн бүхэн өөр, өөр дурсамж, адал явдал үлдээсэн учраас нэгийг нь онцолно гэхээр хэцүү юм.

-Тэгвэл тухайн орноос дурсгалын зүйл худалдаж авдаг уу?
-Зөндөө бий. Тухайн орны түүх, соёл, уламжлалыг шингээсэн байвал гар татахгүй авдаг. Бас инээдтэй гэмээр хобби нэг бий.

-Юу юм бол?
-Алхах. Гадаадын орнууд гэхээсээ илүү эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж, хотын гудамжаар алхах дуртай.

-Ихэвчлэн хаагуур алхаад байна?
-Машинтай явахад түгжрээд хэцүү шүү дээ. Алхахад үзэж, харах зүйл ихтэй шүү дээ эх орон минь.

-Тэгвэл нэлээд ажигласан байх аа. Эх орон минь хөгжиж байна уу?
-Залуу хүний хувьд эх орноо хөгжиж байна гэж боддог. Үүнээс илүү цэцэглэлт ирнэ гэдэгт итгэдэг. Хүн бүхэн эх орныхоо төлөө сэтгэлтэй, бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулж байгаасай гэж хүсдэг.

-Морин хуурч хүнээс хуурын тухай асуухгүй өнгөрвөл утгагүй байх. Танд хэдэн хуур байдаг вэ?
-Гэрт маань зургаан хуур бий.

-Анхных чинь ямар хуур байсан бэ?
-Сайхан хуур бий. Одоо амрах цаг нь болсон гэх үү дээ. Гэрт минь байгаа. Анхных гэдэг утгаараа тэр хуураа барих дуртай. Элдэв чимэггүй энгийн хуур ч гэлээ сэтгэлд нэг л ойрхон байдаг юм. Миний морин хуурч болох замыг татаж өгсөн болохоор хүндэлдэг.

-Хуур бүхэн өөрийн онцлогтой юу?
-Хийц, дуугаралтаасаа хамаараад өөр, өөрийн үүрэгтэй.

-Хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ?
-Харилцан адилгүй үнэтэй. Мастер хуур саяас дээш. Бүр таван саяын үнэтэй хуур хүртэл байдаг. Зүгээр үзүүлэн маягийн хуур 50 мянга. Гэхдээ хуур бол үндэсний том бахархал. Тиймээс мөнгөөр үнэлж болохгүй.

Ч.Гантулга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.