Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»3 охин хамтлага
Дуу хөгжим

3 охин хамтлага

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(28)8502264702012-04-27-18-58[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тус хамтлаг 2000 оны 12 дугаар сарын 14-нд байгуулагджээ. Анх Уянга, Соло, Ану гэсэн бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд тэд ХБК-ийн нэг ангийн сайн найзууд байж. Харин одоо хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ба Уянга хамтлагаас гаран Анхмаа хамтлагт гишүүнээр орсон. 



Долдугаар ангидаа тэд "Moon" буюу "Сар" хамтлагыг байгуулж "Ирээдүйн одод" өсвөрийн дуу дуулаачдын уралдааан болон Англи дуу дуулаачдын улсын уралдаанаас тус тус тэргүүн байр эзэлж байсан. 



Үүндээ тэд урамшин "Гурван охин" нэртэйгээр хамтлагынхаа нэрийг өөрчилж рок попын ертөнцөд хөл тавьсан юм. Анх тэднийг урлагын замд хөтлөн оруулсан хүн бол "Сүнс" хамтлагын ахлагч Лхагвасүрэн. Лхагваа ахгүйгээр бид өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж тэд ярих дуртай. 



Дуучин Алтанцэцэгийн "Одиссей", дуучин Мягмарсүрэгийн "Интернет блюз", "Миний шинэ орон зай" зэрэг тоглолтуудад оролцож байсан. 



МАСОХ-ны сүлд дуу болох "Оюутан нас аялгуу"-г МУГЖ Ариунаа болон "Сүнс" хамтлагынхантай хамтран дуулсан. Мөн тэднийг Дуучин Алтаа, Ариунаа, Сүнс хамтлаг, Ice top, Dijital зэрэг хамтлаг уран бүтээлчидтэй олон сайхан дуу дуулсаныг нь бид мэднэ. 



Анхны цомгоо тэд өнгөрсөн онд "Гурван охин" нэртэйгээр гаргажээ. Монголын рок попын томоохон хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээл бүхий арван дуу тэдний анхны цомогт багтжээ. Тэд юунд ч баригдахгүй чөлөөтэй рок, R&B, хип хоп аль ч чиглэлийн дууг цомогтоо оруулахыг хичээсэн. 



CD-нийхээ баярыг он солигдох мөч 12 дугаар сарын 31-нд үзэгч фенүүдийнхээ хамт "Music" диско клубт хийснийг фенүүд нь санаж буй байх. 



Саяхан тэд нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд Дижитал хамтлагатай Монгол орноо бүтэн тойрч аялан тоглолтоо хийгээд ирсэн. Одоо хоёр дахь цомгынхоо бэлтгэл ажилд ороод тун завгүй явна. 



2000, 2003 онд рок попын хаан ёслол болох Пентатоник наадам, мөн UBS music vedio awards-д урилгаар оролцож байсан нь тэдний хувьд нэр төрийн хэрэг гэж үздэг. "Нэг нэгэндээ уусан нэгдмэл санаагаар урагшаа" энэ бол "Гурван охин" хамтлагын уриа. Тэдний зорилго өөрсдийн дуугаараа рок попын ертөнцийн оргилд хүрэх. Сонсох дуртай хамтлаг TLC, J.LO, Destney's child.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026
Дуу хөгжим Урлаг

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ахуй соёл, гар урлал, уламжлалт үнэт зүйлсийг илтгэсэн үзмэр

23/03/2026

Р.Чойномын дуу хоолойг магнитофонд бичсэн бичлэг “Өд” санд хадгалагдаж байна

20/03/2026

Ж.Бадраа агсны орчуулга, ардын билиг зүй, монгол хэлний найруулгын судалгааны тухай эрдмийн чуулган болов

20/03/2026

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.