Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төгөлдөр хуурч С.Одгэрэл “Solo recital” тоглолтоо толилуулна
Нийгэм

Төгөлдөр хуурч С.Одгэрэл “Solo recital” тоглолтоо толилуулна

Урлаг Урлаг27/06/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
muguldur1571974302013-06-27-09-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл ирэх сарын 1-нд ХБК-ийн танхимд  “Solo recital” тоглолтоо тавих гэж байна. Пиано соло рекитал гэдэг нь гоцлол төгөлдөр хуурч тоглолтын эхнэл, өрнөл, төгсгөлийг дангаар гоцлон, тоглох бүтээлүүдийн хоорондын уялдааг гаргадгаараа маш  их ур чадвар, бэлтгэл шаарддаг. Анх Унгарын хөгжмийн зохиолч Франц Лист тоглолтын ийм ур маягийг санаачлан боловсруулсан аж.

     Тоглолтын эхний хэсэг барокко үеийг илтгэх Бахын хоёрдугаар “Партита” болон классицизмын төлөөлөгч Моцартын соната К.570-р үргэлжлэх бөгөөд 17,18р зууны дэг жаягтай хөгжмийн онцлог тэр дундаа дундад зууны үеийн эртний бүжгийн хөгжмүүд дээрх зуунуудад хэрхэн мэргэжлийн хөгжимд  тусгалаа олсныг харуулах юм. Тэгвэл дэд хэсэг импрэссионист хөгжмийн төлөөлөгч Дебюссийн Сюйт Бэргамаскаар үргэлжлэх гэнэ.  Импрэссионизм урсгалын өнгө будаг, чөлөөт байдал болон хэмнэлийн онцлогуудыг эндээс сонсож болно. Тоглолт романтизмын дууч Фридрих Шопены бадрангуй “Полонез”-оор тоглолт өндөрлөнө.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Scary Movie” киноны Ghostface дүр насанд хүрэгчдийн “OnlyFans” платформд хуудастай болжээ

23/07/2026

Жүжигчин Том Хиддлстоныг “Ичмээр жүжиглэлттэй” гэв

23/07/2026

Италийн алдарт жүжигчин Орнелла Мути ОХУ-ын иргэншил авахаар зэхэж байна

23/07/2026

“Blackpink”-ийн Лиса өөрийн амьдрал, карьерын түүхээ өгүүлэх “Always Lalisa” баримтат киногоо Торонтогийн олон улсын кино наадамд толилуулна

23/07/2026

“The Odyssey” кино үзэгчдэд эх зохиолыг дахин унших сэдэл өгч байна

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.