Зав чөлөөг өөртөө хамгийн их олгох ёстой энэ сард бидний олонхид хайр дурлал, ажил хэргийн адал явдал, аз сорьсон эрсдлүүд тохиох бололтой. Адреналинаа гаргаад бай, ахиад ийм 7 сар ирэхгүй ч юм билүү?
Хонь
Оргилсон мэдрэмж, тачаангуй байдал хоёр 7 дугаар сарыг чинь дүрсэлж чадна. Сарын эхний 3 долоо хоногт хайр дурлалыг ивээгч Сугар гараг Арслангийн ордтой огтлолцсоноор Хонины ордныхонд адал явдал, хүсэл тачаалаар дүүрэн өдөр хоногууд ирэх болно. Сарын 2 дахь долоо хоногт Сугар гарагийн хөдөлгөөн саарч болзошгүй ч энэ нь зарим нэг уйтгартай байдлыг бий болгохоос өөрөөр нөлөөлөхгүй. Энэ бүхнийг үл харгалзан хөгжилтэй байж, хайрлаж дурлахаас бүү цааргалаарай. Энэ сард хайр дурлалын гал халуун хүсэл, амлалтуудаар дүүрэн байх нь. Хэрэв чи өөртөө тохиолдсон аз завшааныг хэрхэн “чулуу” болгохоо мэддэг бол ирэх сард чамд олон гайхамшигт цаг мөчүүд ирж, бие болон сэтгэлийн хувьд бүрэн дүүрэн ханамжийг мэдэрч чадна. Сарын 2 дох хагас ч муугүй байх нь. Аливаа сайхан тохиолыг ирнэ гэж хүлээлгүйгээр түүнийг бүтээхийг хичээгээрэй. Чамайг одод ивээж байгаа гэдгийг бүүр март. Сарын эхний хагаст ажил хэргийн тал дээр удирдлагыг гартаа авч, шийдвэрт чинь сэтгэл хөдлөл голлоно. Гэсэн хэдий ч чиний бүтээмж өнгөрсөн сарынхаас тийм ч сайнгүй байх бололтой. Буд гарагийн хөдөлгөөн саарснаар ажил дээр чинь олон жижиг асуудал, ойлгомжгүй зүйл бий болно. Үүнээс үүсэх бухимдал нэмэгдсэнээр ажлын бүтээмжээ сайжруулахын тулд ихээхэн хүч зарах хэрэг гарна. Нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх боломжгүй тул давж гарахын тулд өөрийн хүсэж буй бүхнээ хийх хэрэгтэй. Харин сарын 2 дугаар хагаст чамайг аз туршсан ажлууд, шийдвэртээ үнэнч байх нөхцөл байдлууд хүлээж байна. Өөрт байгаа боломжуудаа бодитоор үнэлээд, эрсдэлтэй ажил хийхдээ бүрэн дүүрэн чадна гэсэн итгэлгүй бол зүгээр л орхичих. Санхүүгийн хувьд энэ сар чамд үр өгөөжөө харамгүй хайрлах нь. Гэсэн хэдий ч орж ирсэний хэрээр үрээд байлгүй, мөнгөнийхөө урсгалд хянамгай хандахыг сануулж байна. Газар, үл хөдлөх хөрөнгө, хэрэглээний тал дээр итгэл даах хөрөнгө оруулагч гарч ирнэ. Гэр бүлийнхнээс чинь өөр хүн чамд томоохон хэмжээний тус хүргэснээр хөрөнгөө өсгөх боломжийг олгоно. Стресс! Энэ сар уур бухимдал ихтэй байна. Амьдралд сайн муу ээлжилж байж л сонирхолтой үйл явдлууд өрнөнө шүү дээ. Ялангуяа сарын хоёрдугаар хагаст “Бага ч гэсэн муу зүйл амьдралд байх юм бол тун нь таарна” гээд л бодчих. Өөртөө санаа тавьж эрүүл мэнддээ анхаар. Аль болох ядрахгүйг хичээж, өөрийн дотоод сэтгэлээ амар тайван байлгах хэрэгтэй. Ганцаараа зүтгээд байлгүй дотны хүмүүсийнхээ туслалцааг ч гэсэн аваарай.
Үхэр
Бархасбадь гараг Хилэнцийн ордод нөлөөлснөөр энэ сарын төгсгөлд хайр дурлал болон хувийн амьдралд чинь олон ахиц дэвшил гарна. Энэ тааламжтай байдлын үр дүнд чи харилцаагаа сайжруулж, урьдын муу явдлуудыг зүгээр л өнгөрсөн зүйл гэж бодоод хаях хүчтэй болно. Сарын эхний хагас чиний бодож байгаа шиг тийм ч романтик байхгүй. Хосуудын харилцаа санхүү, гэр орны асуудал, ажил төрөл рүү чиглэсэн хандлагатай байна. Хайрттайгаа хамтдаа байх хугацаа чинь өмнөх саруудаас багасах нь. Ойлголцол дээр тулгуурлаж харилцаагаа бэхжүүлээрэй. Юу хүсэж байгаагаа эвтэйхнээр ойлгуулж, тактиктай ажилла! Мөн бусдыг анхааралтайгаар сонсож бодитой үнэлэлт дүгнэлт өгөх нь харилцаанд чинь эерэг байдлыг бий болгож чадна гэдгийг ганц бие Үхрүүд ч санах хэрэгтэй. Харин сарын 2 дугаар хагаст Үхрийнхэн романтик байдалд шилжин орно. Үхрийн хосуудад Бархасбадь гарагийн нөлөө сайнаар тусч, аз жаргалтай цаг мөчүүд, сайхан амлалтууд хүлээж байна. Ажил дээрээ өөрийн дүрэм, журмаа тогтооход яг тохиромжтой сар. Ялангуяа сарын эхний хагаст урт хугацааны төлөвлөгөө гаргаж, ажлын шинэ хэв маяг тогтооход ээлтэй. Өнгөрсөн хугацаанд хийж байсан зүйлсээ эргэн харж, чухал дээр нь анхаарлаа хандуулаарай. Сарын хоёрдугаар хагаст зоригтой шийдвэр, урт хугацааны төлөвлөгөө, шинэ санаанууд дээр төвлөр. Энэ үеэр томоохон, чухал төслүүд дээр ажиллахад их тохиромжтой байна. Тухайн ажилдаа хамт олны дэмжлэгийг авах нь аз хийморь, ололт амжилтыг дагуулна. Санхүүгийн хувьд өсөн дэвжиж, амьдралд чинь томоохон хэмжээний ашиг орлого орж ирнэ. Бархасбадын нөлөөгөөр оюун санаа болон, биеийн хүчний өсөлт дэвшил гарна. өөдрөг үзэл, дэврүүн сэтгэлтэй байх нь эрүүл мэндэд чинь сайнаар нөлөөлнө. Сарын эхний хагаст үүсэх эрүүл мэндийн асуудлуудыг хөнгөн хялбар аргаар шийдэх гэсний хэрэггүй. Энэ нь цаашид сөргөөр нөлөөлж магадгүй байна. Онц чухал бичиг баримт, гэрээ хэлэлцээртээ алдаа гаргахаас болгоомжлоорой.
Ихэр
Сарын эхний хагасыг ганц бие Ихрийнхэн ухаалгаар ашиглаж чадвал урт хугацааны романтик дурлалыг үүсгэх боломжтой. Ангараг гариг Ихрийн ордод байрласнаар чи халуухан, эрч хүчтэй, дур булаам байх ба нөгөө талаас хайр сэтгэл, нийцэл зохицолын Сугар гариг сарын 22 хүртэл Ихрийн ордод байрлана. Тиймээс та хоёр танилцаад удаагүй хос шиг л дэврүүн, эвтэй байна. Гэр бүлтэй ихрүүдийн хувьд шинэ хүний сураг дуулдаж магадгүй. Хайрттайгаа хамт зугаалж дурсгалтай сайхан цагийг өнгөрүүлэх болно. Энэ нь та хоёрын харилцааг илүү бат бөх болгоно. Сарын эхний хагасыг ажлын бүтээмж, овсгоо самбаатай байдал чинь аварна гээд тодорхойлчиход болно. Яг одоо ярих биш хийх цаг. Эртнээс төвөгшөөгөөд байсан ажлаа барьж аваад хийвэл хамгийн өндөр бүтээмж одоо л чамаас гарах болно. Сарын хоёрдугаар хагаст маш тогтворгүй байх ба хүлээгдээгүй байсан боломжууд өөрөө ирж болзошгүй. Ямартай ч ямар нэг томоохон үйл явдал болох болно. Их хэмжээний мөнгө орж ирэх, гэнэтийн албан тушаал, ажлын урилга ч байж магадгүй. Амжилт ирж байна тосоод аваарай Ихрийнхээн. Сарын эхний хагаст сэтгэл хөдлөл маш өндөр байна. Ангараг гариг эрч хүчийг бэлэглэх боловч хайнга, анхааралгүй байдал, эрсдэл, осол эндэгдэл ч бий болж магадгүй учир анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна. Буд гариг Ихрийн ордод шилжиж байгаагаас шалтгаалж биеийн хүч суларч, залхуу хүрч цаанаасаа л болхи удаан хөдөлгөөнтэй болчихсон мэт санагдаж мэднэ.
Мэлхий
Зургадугаар сарын сүүлээр Бархасбадь гариг мэлхийн ордонд шилжиж эхэлсэн бөгөөд эрч хүч, бэлгийн хүсэл хүчтэй мэдрэгдэх хандлагатай. Мөн эр зориг амтагдаж, юунд ч баригдаж хоригдолгүй хайртай залуудаа шуудхан сэтгэлээ илчилмээр, дөнгөж танилцсан нэгнийг түрүүлж болзоонд урьмаар, өөрөө эхэлж бууж өгмөөр эсвэл уучлалт гуйж өмнө нь сөхөрсөн ч чадахаар тийм сэтгэл хөдлөлийг мэдэрсэн байх. Харин энэ сарын эхээр бүх зүйл буцаад байрандаа орох болно. Эерэг сэтгэлгээ давамгайлж, сайхан хүрээлэл дунд байж, ганц бие Мэлхийнүүд хайр дурлалын шинэхэн харилцааг эхлүүлэх болно. Хостой мэлхийнүүдэд бага зэрэг үл ойлгоцол үүсэх хандлагатай. Хэн хэн нь хүлээцтэй байж чадвал харилцаагаа аварч үлдэх боломж байна. Мэлхийнхний хувьд карьерийн хамгийн чухал үе нь ирээд байна. Мэргэжлийн ур чадвар, нээлттэй байдлаараа Мэлхийнхэн бусдаас ялгардаг. Үүгээрээ маш олон боломжуудыг өөртөө татдаг ч заримдаа хэтэрхий зарчимч зан нь карьерийнх нь замд саад болдог. Мөн Бархасбадь гарагийн сайн нөлөөгөөр том зүйлд хүрэх гэсэн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл чинь талаар болохгүй. Гол нь тууштай байх юм шүү. Нөхцөл байдал чамаас маш хөдөлгөөнтэй, амбицтай байхыг шаардана. Мэлхийнхэн эерэг энергийн уурхай учраас амжилт чамаас хэзээ ч салахгүй дагана гэдэгт ямар ч үед итгэлтэй байгаарай. Энэ сар чиний сар байх болно. Сарын хоёрдугаар хагаст эрүүл мэнддээ анхаарал тавьж, биеэ чагнаарай. Олон хүний хов живний асуудлаас аль болох хол байхыг хичээгээрэй. Үгүй бол зөрчил маргааны үндэс болж, цаашдаа асуудал нь хүндрэх ч аюултай байж мэднэ.
Арслан
Энэ сард хэн л жаргалтай байна, тэр хүн Арслангийн ордных байх магадлалтай. Сугар гариг чиний сээтэгнэх чадварыг өсгөж, нийгмийн харилцааг эерүүлснээр чи бусдад сарын турш сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Эсрэг хүйстнээ татаж, байлдан дагуулж чадна. Бусдад таалагдахын тулд юу хийхээ чи хамгийн сайн мэдэх нь ээ. Энэ нь чиний ажил хэрэгт ч, хайр дурлалд ч ашигтайгаар нөлөөлнө. Дур булаам байдал нь дээд зэргээр өссөн Арслангийнхныг сексийн адал явдал хүлээж байна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн ор хөнжлийн явдлаар хязгаарлагдахгүй, чиний бусдыг хайрлах сэтгэл ч ер бусын их байх ба зүрхээ зоригтойгоор нээнэ. Насан туршийн ханиа олдоггүй юм аа гэхэд, нандигнах дурсамж үлдээсэн сайхан харилцаа тохионо гэж од гаригс амлаж байна. Гэхдээ сарын эхний хоногуудад жижиг сажиг, зам зуурын асуудлууд байх тул сэтгэлээ бариарай. Энэ үед хамтрагч чинь чамайг ойлгохгүй байгаа юм шиг, эсвэл тэд өмнөхөөсөө хүйтэн хөндий болчихсон юм шиг мэдрэмж төрж мэднэ. Эдгээр нь түр зуурын гэдэгт итгэж болно. Ажил хэргийн тал дээр чиний хариуцаж авсан төсөл чинь нэг алхмаар урагшилна. Тодорхойгүй байсан ирээдүйн төлөвлөгөө чинь энэ сард өөрөө тодорч ирнэ. 7 сард чиний багаар ажиллах чадвар сайн байх тул ямар нэг бүлэг, баг, хэлтэс, нэгдлээрээ хамтдаа хийх зүйлд ээлтэй. Ер нь л чи олон хүн оролцсон үйл ажиллагаа арга хэмжээний урилгаар тасрахгүй. Сарын сүүлийн арав хоногт чиний өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хаа ч явсан гялалзаад л байх нь. Ялагч, эсвэл удирдагч, тэргүүлэгчийн үүднээс хамт олондоо харагдана. Чамд атаархдаг, дургүй хүмүүсийн чинь зүгээс зарим нэг халдлага ирэх тул болгоомжлоорой. Гэхдээ энэ чамд тийм ч том бэрхшээл учруулахгүй ээ. Мөнгөний асуудал энэ сард гарахгүй, чамд санхүүгийн боломж хангалттай байна. Бүхнийг хийж чадах юм шиг хүчтэй, бүх зүйл амар хялбар юм шиг амгалан тайван мэдрэмж сарын турш чамаас холдохгүй. Үүнийгээ дагаад эрүүл мэнд чинь ч сайн байна. Холын зайнаас хүмүүстэй харьцахдаа үгээ хяна.
Охин
Сарын турш нийгмийн амьдралдаа тэргүүлэх болно. Гэхдээ хайртдаа цаг гаргахаа ч бас мартахгүй. Зүрхийг чинь булаасан нэгэн чамд өмнөхөөсөө илүү сонирхолтой, хайр татам санагдана. Чиний төрөлх араншин чамаас адреналинаа ялгаруулахыг шаардана. Адал явдал, хайр дурлал, өрсөлдөөн, эрсдлээр. Энэ хүсэл эрмэлзлээ аялалтай холбо. Хайрттайгаа цуг аялалд гарах юм уу, амьдралын урт аялалыг хамтаа туулах хүнээ сонгох бололтой. 7 сарын хоёрдугаар хагаст сэтгэл догдлол чинь улам нэмэгдэнэ. Догшин ширүүн Ангараг гариг Буд гаригтай нэгдэж, эротик амьдралд чинь түгшүүртэй, өрсөлдөөнтэй уур амьсгалыг бий болгоно. Үүний нөлөөгөөр дараа нь асуудал үүсгэх түр зуурын өнгөц харилцаа тохиох магадлал өндөр байна. 23-наас хойш чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилснээр амьдрал өмнөхөөсөө ч илүү сонирхолтой санагдана. Энэ сарын сүүлийн долоо хоног чиний нандин харилцаанд онцгой зүйл тохиолдож магадгүй. Нийгмийн бүлэг, эсвэл ямар нэг нэгдэл чиний анхааралд өртөнө. Чиний удирдаж, чиглүүлж чадах ямар нэг зүйлийг тэд хийх гэж байгааг чи олж мэднэ. Энэ сард аль болох олон хурал, цуглаанд оролцож, өөрт ашигтай бүлгүүдэд нэгдэж танилын хүрээгээ нэмэгдүүлээрэй. Чи ирээдүйн томоохон төлөвлөгөөнүүдээ гаргаж, эхнээс нь шууд хэрэгжүүлэх зориг энэ сард л хамгийн их байгаа шүү. Хүнд хэцүү, халширмаар төслийг шүүрэн авах юм уу, өмнө нь эхлүүлээд дуусгаж чадаагүй зүйлдээ ханцуй шамлан орно. Хүч чадал, өөртөө итгэх итгэл сайн байна. Бархасбадь гариг, Нар хоёр Охины ордны удирдагч Буд гаригтай хамтарч чамд байж болох хамгийн өөдрөг үзэл, эрч хүчийг илгээж байна. Хоёрдугаар хагаст үүн дээр амжилт руу тэмүүлэх урам зориг, амбиц нэмэгдэх болно. Энэ үед санхүүгийн байдал чинь ч нааштай болно. Эхний хэд хоногт чамд үйл хөдлөл чинь хэтэрхий удаан, сульдаа байгаа юм шиг мэдрэмж төрөх ч аяндаа зүгээр болох учраас санаа зоволтгүй.
Жинлүүр
Романтик аялал хийх, эсвэл хол байх нь харин ч та хоёрыг илүү дотно болгоход тусалж магадгүй гэж од эрхэс шивнэж байна. Түүнийгээ төсөөлөн бодож өдрийн бодол, шөнийн зүүд болж байгаагаа илэрхийлснээр бие биедээ улам татагдана. Харин ганц бие Жинлүүрүүд энэ сард янз бүрийн уулзалт (уулзаагүй удсан хүмүүстэйгээ), тоглолт, арга хэмжээнүүдэд оролцож найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх болно. Ингэж явахдаа шинэ хайр цэцэглүүлж магадгүй. Найзууд чинь зуучилж хүнтэй таницуулах магадлалтай. Сарын хоёрдугаар хагаст тохиолдох үйл явдлууд маш чухал утга илэрхийлэх болно. Мөн эдгээр үйл явдлууд сайн талаараа үймээн дэгдээнэ. Ажил хэрэгт эрчтэй өөрчлөлт гарна. Илүү их идэвхжих үед өөрийн эрх мэдлээ бүрэн илэрхийлэх хандлагатай болно. Энэ сард Жинлүүрийнхэн их энергиэр цэнэглэгдэх нь байна. Хуучин хийгээгүй үлдээсэн ажлаа дахин сэргээж хийхэд сарын эхний үе тохиромжтой. Мөн авъяасаа хөгжүүлж, мэргэжлийн түвшингээ сайжруулахад ч анхаарлаа хандуул. Харин сарын дунд үед ажлаа “шүдэндээ зууна”. Долдугаар сарыг энх тайвны сар болгох гэж бүү тэмц. Ухаан жолоогүй, стресстэй, тулаантай, бас нэг зэрэг томоохон бүтээн байгуулалт хийх боломж байна. Санхүүгийн түвшнээ багтаасан сайхан хэтийн төлөв гаргана.
Хилэнц
Хилэнцийнхэн энэ сард хайр дурлалдаа юу хүсч байна түүнийгээ хийнэ. Энэ сарыг тууштай сар гэж нэрийдэж болно. Учир нь Хилэнцийн хайр дурлалд гүнзгий сэтгэл хөдлөл, дүүрэн урам зориг, нээлттэй байдал бий болно. Хайртай хүн чинь чамд улам итгэж, нөхцөл байдалд хэрхэн хандаж байгааг чинь таална. Тиймээс зарим нэгэн зоригтой үйлдлээрээ түүнийгээ гайхшруул. Та хоёрын харилцаа төдийчинээ гайхалтай байх болно. Мөн Хилэнцийнхний төрөлхийн хатгагч чанараас болж ширүүн уур амьсгал үүсэж болзошгүй. Авъяас, сэтгэл татам байдлаараа зарим зүйлсийг төвөггүйхэн шийдвэрлэх нь. Нөхцөл байдлыг нааштайгаар эргүүлж чаддаг зангаараа чи даргаа гайхшруулах болно. Энэ сард Нар чиний ажил, амжилтын ордныг дагаж байгаа учраас үйл хэргийг чинь сайнаар хөтөлж, чамд бахархал, хүндлэл, амжилтыг авчирах болно. Оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхээс гадна аялал зугаалгын хувьд ч маш идэвхитэй байх сар. Боловсрол мэдлэг, шашин философи, оюун санаанд шинэ өсөлт дэвшил харагдаж байна. Гадаад орон луу холын аялал хийхэд таатай. Төлөвлөгөө чинь хойшилж, бүтэлгүйтсэн ч гэсэн дахин өөр ажил шинээр өдөөж, амжилттай дуусгах сэдэл болно. Сарын эхэн үед санхүүгийн асуудлууд идэвхитэй яригдана. Их хэмжээний мөнгө, зээл, хөрөнгө оруулалт, төлбөр тооцоо гээд л. Харин сарын сүүл хагаст бодитой шийдвэр, тооцоонд анхаарна. Эрүүл мэнд чинь чамаас хяналт шаардах болно. Өөрийнхөө эсрэг зан энэ сард чамд огтхон ч зохихгүй. Тиймээс эрүүл мэнддээ бодитой анхаарал хандуулах нь зөв юм. Стресс чиний зүс царайг гундааж мэднэ. Гэнэтийн санаанд оромгүй, гайхшрал төрүүлэхээр асуудлууд гарч ирнэ. Зохион байгуулалттай байж туйлшрал, сорилтоос зайлсхий. Амьдралын буруу хэв маягаа өөрчлөхийг гариг эрхэс сануулж байна.
Нум
Хайр дурлалын тал дээр ямар нэг талаараа эмзэг, төвөгтэй үе ирж байна. Нумын ордны хайр дурлалыг удирдагч Буд гариг “сульдсан” байх учраас чамд таарах асуудлуудын учрыг олж хүчрэхгүй бололтой. Энэ 7 сард Нумын ордны хосуудын харилцаа ярвигтай цаг мөчүүдийг туулах бөгөөд, хэрэв ямар нэг зүйл буруу санагдаж байгаа бол энэ үед л аливаад бодитоор хандаж, дүн шинжилгээ хийн, шийдвэр гаргаарай. Та хоёрын хандлагын ялгаатай байдал материаллаг талын маргааныг авчрах юм уу хамтрагчийг чинь санхүүгийн асуудалтай болгоно. Гэхдээ та хоёр хамтдаа аяллаар явж, сайн ярилцаж, чин зүрхнээсээ ойлголцох юм бол амар амгалан, тайван “баянбүрд”-ийг олж чадна. Ямар ч байсан чи энэ сард аньчихаад байсан нүдээ нээнэ. Хамгийн дотны хүний чинь ямар нэг зүйл чиний сэтгэлийг зовоож, тавгүйтүүлж мэдэх юм. Сарын сүүлийн арав хоногт энэ бүхний арга зам, гарц тодорхой болно. Хэдийгээр чиний хувьд дотоод сүнслэг байдал чинь чухал байх авч, санхүүгийн амьдралдаа анхаарал хандуулах цаг болжээ. Аливаа юмны үнэ цэнийн тэнцвэр, ашиг орлого, дансанд чинь орж гарч байгаа мөнгө зэрэгтээ хянамгай хандаарай. Бизнес, зээл, өв хөрөнгө, ашиг хуваалт зэрэгтэй холбоотой асуудалд чинь гуравдагч этгээдийн оролцоо хэрэг болж магадгүй. Санхүүгээ зохицуулахад эрч хүчээ зарцуулж, анхаарлаа хандуулах хэрэгтэй ч энэ үеийг далимдуулан өөртөө шинэ зуршил төлөвшүүлж болох юм. Нууцлаг, хачирхалтай зүйлийг судласнаар өөртөө хэрэгтэй чухал мэдээллийг олох болно. Сарын сүүлээр хүлээж авах ажил чинь чамд мэдлэгээ сайжруулж, өөрийн үнэ цэнээ нэмэгдүүлж, илүү алсын хараатай байх ёстой гэдгийг сануулна. Аяллын төлөвөгөө, эсвэл хол байгаа хэн нэгэн чиний амьдралд шийдвэрээ өөрчлөх хэмжээнд нөлөөлнө. Биеийн хүчний ажил хийх гээд хэрэггүй, тамир тэнхээ чинь тийм ч сайнгүй байх нь. Хүч чадлаа дэмий зүйлд бүү үр. 7 сар “хатуу самар” байх нь дээ, Нумуудаа. Гэхдээ бидний мятрашгүй өөдрөг үзэл, барагдашгүй эрч хүч энэ бүхэнд дийлдэнэ гэж үү?
Матар
Өө, хайр дурлал минь…Анхны харцаар татагдах тохиол, магадгүй гэрлэлт ч чамайг хүлээж байж мэднэ. Олон ч шинэ танилуудтай болох нь. Аз жаргалтай агшин бүр чамайг хүлээсээр. Од гаригсын шивнэж байгаагаар энэ сар хайр дурлалаар дүүрэн, гэгээлэг, инээд хөөртэй сар болох нь байна шүү. Халуухан шөнүүд чамайг хүлээж байна гэж тэд шивнэж байх юм. Ямар нэгэн дүрэм журамд баригдахаас зайлсхийгээрэй. Хэн нэгэнтэй гүйцэд холбогдоогүй, харилцаагүйгээс болж буруу ойлголцол төрж магадгүй. Хайртай хосуудын дундуур орсон хэрэгт санаандгүй буруутгагдаж болзошгүй тул болгоомжлоорой. Хэзээд дэргэд чинь байдаг найзуудаасаа тусламж хүсэхээс бүү татгалз. Хайр дурлалын тал дээр ч тэдний тусламж чамд хэрэг болно. Бусдад туслахаас ч татгалзах хэрэггүй. Тэд ч гэсэн чамайг тэвдсэн үед тэвнэтэй зогсож байх вий. Хэдий энэ сарын турш хичээн ажилласан ч хэд хэдэн хүнд байдалтай тулж магадгүй. Яаралтай шийдвэр гаргах боловч нэг их асуудал үүсэхгүй. Удирдах албан тушаалтнууддаа юу чаддагаа харуул. Өрсөлдөгчид чинь нэлээн чанга хүмүүс болохоор судалгаагаа сайн хийж байхыг сануулж байна. Хүмүүстэй амархан учраа олдог учраас олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно. Ажил хэрэгтэй холбоотой үл ойлголцол, асуудал үүсч магадгүй. Гэхдээ нэг их сөрөг үр дүн дагуулахгүй. Энэ сард чиний хийх ажил бүр багийн ажиллагаа хэрэгтэй учраас ганцаараа хийх гэж зүтгэх хэрэггүй. Өөрийн гэсэн шилдэг багтай болох эхлэлийг тавиарай. Сарын сүүлээр энэ багийн ажиллагаа чамайг аварна. Орлогын хувьд чиний хийсэн ажлын үр дүнгээс шалтгаална. Энэ сард шагнуулах болно. Тухайн үед төрсөн бүх бизнес санаагаа тэмдэглэн аваарай. Тун удахгүй биелүүлэх боломж ирнэ. Оюутан суралцагчид тэтгэлэг авах боломж ихтэй байна. Мэдээж бүх зүйл чамаас шалтгаална. Энэ сарын товч уриа бол “Хэр их хөдөлнө, тэр хэмжээгээрээ л олно”. Стрессдэж болзошгүй. Мөн энэ сардаа аль болох согтууруулах ундаанаас татгалзаарай. Сарын эхээр эрүүл мэнд бага зэрэг тавгүй байх боловч 10-наас хойшоо асуудалгүй. Заавал уунаа гээд хойшлуулаад байсан амин дэмээ заавал авч уугаарай. Хэдий хавар шиг хүнд улирал биш ч чамд амин дэм хэзээд хэрэгтэй.
Хумх
Сайхан мэдээтэй. Хайр дурлалын Сугар гариг Хумхын ордод нэг хэсэгтээ л саатсанаар ялдам, эмэгтэйлэг зан төрх чинь ил гарч бусдыг татах хүчтэй увидас хаанаас ч юм оргилоод л байх болно. Хайр дурлал, хосын харилцаа бол энэ сарын таних тэмдэг гэж хэлж болно. Толгой эргэм адал явдлууд чамайг хүлээж байна. Заримдаа маш эмзэг мэдрэмтгий санагдах хэдий ч Хумхынхан хэзээний л амархан баярладаг зангаараа бүгдийг мартаад уучилчихсан л явж байх болно. Хостой Хумхынхны хувьд ноцтой асуудал үүсч болзошгүй. Удаан нууж байсан үнэн илэрч үүрдийн нууц гэж байдаггүйг харуулна. Асуудал хэрхэн шийдэгдэх нь хайраас л шалтгаалах болно. Гэр бүлдээ өмнөхөөсөө илүү санаа тавьж, анхаарал хандуулах шаардлага гарна. Маш завгүй сар байх нь. Том ажил, үүрэг даалгавар чамд ноогдох бөгөөд цагаа зөв зохицуулж чадвал даваад л гарна. Системтэй ажиллаж, орлогоо нэмэгдүүлж чадвал санхүүгийн хувьд сайхан боломж хүлээж байна шүү. Бархасбадь Хумхын ордод шилжсэнээр ажлын эрч хүч нэмэгдэж, цаашдын томоохон төлөвлөгөөг боловсруулахад тохиромжтой үе ирнэ. Бичиг цаасны ажилд хянамгай хандахгүй бол хайнга байдлаас шалтгаалсан асуудалд орж болзошгүй. Орлогоо зөв зарцуулахад анхаараарай. Эс бөгөөс орлого өсөх хандлага бага байна. Хумхын эрүүл мэнд онц сайн биш ч санаа зовохуйц ноцтой асуудал үүсэхгүй. Буд гариг Хумхын ордноос буцаж байгаа учраас эрүүл мэндийн хувьд биеэ сайн ажиглаарай. Хэрвээ ямар нэг сөрөг өөрчлөлт мэдэгдвэл цаг алдалгүй эмчид хандахыг сануулъя.
Загас
Энэ сарын турш чамайг адал явдал дуудаж байна. Хайр дурлалын хувьд бага зэрэг асуудал үүсч болзошгүй. Гэхдээ хэнээс ч зугтах хэрэггүй. Асуудлыг шууд шийдэх хэрэгтэй. Сарын 2-р хагас их л сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх нь шүү. Хөнгөхөн зугаацахаас бүү татгалз. Ямар ч зүйлийг хэтрүүлэхгүй хэмжээнд нь барьж чадвал бүх аз туршилт гайхалтай дурсамж болно гэдгийг бүү мартаарай. Хайр дурлалаас их зүйл бүү шаард. Зүгээр л хариу нэхэхгүйгээр хайрлахын амтыг мэдэр. Ойлгосон ч ойлгоогүй мэт дүр эсгэх нь сөрөг үр дагавартайг санаарай. Зүрхнийхээ үгийг чагнаад ямар нэг дүрэм журам чамайг барихаас зайлсхийх нь чухал юм шүү. Зөн совин хэзээд үнэнийг хэлдэг. Хэн нэгэн шинэхэн танилдаа хууртахаас болгоомжилж, өөрийгөө хамгаалахад бэлтгэлтэй бай. Ганц бие хүмүүс ажил дээрээсээ шинэхэн хайртай учрах магадлал өндөр байна. Энэ сард чамайг санхүүгийн том боломж хүлээж байна. Хичээл зүтгэл хэнийг ч хоосон орхидоггүй. Тийм учраас хүссэн ажилдаа эрч хүч бодол санаагаа шингээх нь маш чухал. Энэ сард хүлээн авах томоохон ажлуудаар чи удирдах албан тушаалтнууддаа өөрийнхөө ур чадварыг харуулах боломжтой. Сарын сүүлээр юу л байна, боломж л байна. Атгаж аваад үр дүнд хүрэх эсэх нь 100% чамаас шалтгаалах учраас өөрийгөө дайчилж сайн хичээгээрэй. Ажил хэргийн хувьд энэ сар үнэхээр л аз од нь гийх нь ээ. Сонирхлыг чинь татаж буй урлагийн чиглэл зүйл байгаа бол хичээллэж эхлэхийг зөвлөж байна. Юутай ч маш их ажлын хажуугаар цаг зав бараг гарахгүй нь бололтой. Санхүүгийн хувьд энэ сард чамайг юутай ч дундаас дээш хэмжээний орлоготой байлгах бололтой. Хамгийн гол анхаарах зүйл бол өр тавихаас зайлсхийх хэрэгтэй. Дасгал сургуулилт, өглөөний гүйлт хийхийг зөвлөж байна. Хэдий эрүүл мэндэд ямар нэг ноцтой зүйл тохиолдохгүй ч хэвийн бус жинтэй болох магадлал өндөр байна. Тиймээс дасгал сургуулилтанд цаг гаргаж ажлаа төлөвлөөрэй.