Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Гавшгай 15 залуус” маргааш ажлын гараандаа гарна
Сонгодог уран зохиол

“Гавшгай 15 залуус” маргааш ажлын гараандаа гарна

Урлаг Урлаг08/07/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
945683_542651415797075_711170029_n4492728282013-07-08-13-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлт саяхан болж хөдөө орон нутагт ажиллах “Сумын залуус” төсөлд хамрагдсан “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд ажлын үнэмлэх, тугийг гардуулан өгсөн. Тэгвэл “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн 3 төслийг хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлт маргааш буюу 07-р сарын 09-ний 12 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна.

Төслийн нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат нар оролцох гэнэ. “Ажлын гараа” төсөлд “Гавшгай 15 залуу” нэг баг болж ажиллах бөгөөд нийт 28 баг гарах юм байна. Эдгээр 28 багуудаас 21 баг нь 21 аймагт жишиг өвөлжөө барих, харин 7 баг нь хадлан хадах, ургац хураах, авто зам, төмөр зам, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтанд оролцож, оюутнууд зуны амралтаараа өөрийн орлоготой болох, олон сайхан найз нөхөдтэй болох боломжтой юм байна. Маргааш төслийн нээлтийн үеэр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллах гавшгай 15 залуу шууд ажлын гараагаа эхлэх аж. Дашрамд дурдахад “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт Барилга хот байгуулалтын яам, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам нэгдэж дэмжиж ажиллахаар болжээ.

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.