Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Сэмбийн Гончигсумлаа
Сонгодог урлаг

Сэмбийн Гончигсумлаа

Урлаг Урлаг30/04/2012Шинэчлэгдсэн:10/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
gonchigsumlaaweb8294139832012-04-30-19-55[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

БНМАУ-ын Ардын жүжигчин, төрийн шагналт, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, хөгжмийн зохиолч, удирдаач 
Сэмбийн Гончигсумлаа

С.Гончигсумлаа 1915-2-18 нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. Мэдээлэл, радио, телевизийн улсын хорооны хөгжмийн ерөнхий зөвлөх байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1971/. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1965/. Төрийн шагнал /1961/.

1928-1930 онд Баянзүрх уулын хошууны бага сургууль, 1930-1933 онд Улаанбаатарт Багшийн сургуульд, 1933-1950 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд суралцаж төгсчээ. 1937-1939 онд Өмнөговь аймгийн Луус суманд малын бага эмч, 1939 онд Улаанбаатарт орчуулагч багш, 1940-1943 онд Улсын циркт хөгжимчин, 1950-1958 онд УХДТ-д удирдаач, 1958 оноос ХБДС-д уран сайхны удирдагч, 1960 оноос Монголын радио, телевизэд хөгжмийн ерөнхий зөвлөх, 1957 оноос МХөЗ-ын холбооны зохион байгуулах товчооны дарга, 1964-1983 онд МХөЗ-ын холбооны даргаар ажиллаж байжээ. "Нотонд суралцах бичиг" ном хэвлүүлж, олон арван дуу, романс, цөөхүүл хөгжим болон төгөлдөр хуурын томоохон бүтээлүүд, "Үнэн" дуурь, "Ганхуяг", "Хошуу наадам" зэрэг бүжгэн жүжиг, таван симфони, жүжиг, киноны хөгжим зэрэг олон бүтээл туурвиж, "Ганхуяг" бүжгэн жүжгийн хөгжмөөр Төрийн шагнал хүртсэн байна. Монголын хөгжмийн урлагийн нэр хүндийг дэлхийн тавцанд хүргэгчдийн нэг билээ. Тиймээс түүнийг Германы урлагийн академи сурвалжлагч гишүүнээрээ сонгожээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, "Алтан гадас"одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, мөн ЗХУ-ын /хуучин нэрээр/ Улс түмний найрамдлын одон, Болгар улсын Георгий Дмитровын хүндэт медалиар шагнагджээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Д.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн сайд Ч.Ундрамын шийдвэрийг хүчингүйд тооцжээ

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

ФОТО: “Э.Чойдог-100 жил” тоглолтын найрал хөгжмийн бэлтгэлээс

16/02/2026
Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.