Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бусад»Хорлоогийн Уртнасан
Бусад

Хорлоогийн Уртнасан

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urtnasanweb3194089562012-04-30-20-06[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин
Хорлоогийн Уртнасан
МУГЖ 1976 он, АЖ 1981 он, ТШ 1984 он

1945-03-03-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуулаачин анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын ДБЭТ, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байлаа. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм.

1994 оноос СУИС, ХБК-д дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол хүртсэн. 
1984 онд Дж.Верд “Травиата”, Ж.Пуччини “Чио чио Сан”, Ж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул Төрийн шагнал хүртсэн.
2000 онд Зууны манлай дуурийн дуучнаар шалгарсан.

Жүжигчнээр: Ж.Пуччини “Чио чио сан”-ны Чио Чио Саны дүрд 1967 онд, Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа-гийн дүрд 1970 онд, А.Бородин “Игорь ван” Ярославнагийн дүрд 1972 он, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаагийн дүрд 1976 онд, Дж.Верди “Травиата” Виолеттагийн дүрд 1977 онд, П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяанагийн дүрд 1980 онд, Ж.Пуччини “Тоска” Тоскагийн дүрд 1981 онд, А.Даргомыжский “Лусын дагина” Наташагийн дүрд 1982 онд, П.И.Чайковский “Иоланта” Иолантагийн дүрд 1984 онд, Дж.Пуччини “Отелло” Дездемоний дүрд 1989 онд, Дж.Пуччини “Турандот” Турандотын дүрд 1990 онд тус тус тогложээ.

Найруулагчаар: Б.Ямпилов “Шидэт ваар” 1984 онд, Ж.Пуччини “Чио чио сан” 1991 онд, Хар Хорум 2002 онд

 

Энэ хугацаанд Театрын тайзнаа тавигдсан 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээж, олон улсын нэр хүндтэй тайзнаа Монгольн нэрийг гаргаж явсан гавъяатай дуучин билээ. 1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол, 1984 онд Төрийн шагнал хүртсэн. Театрын тайзнаа Б.Ямпилов “Шидэт ваар”, Ж.Пуччини “Чио Чио Сан”, Д.Лувсаншарав “Хар хорум” дууриудыг найруулан тавьжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бусад Урлаг

Ю.Цэдэнбал ба “Тэнгэрийн таалал”

21/07/2016
Бусад Урлаг

Нэрт хөгжимийн зохиолч, удирдаач, МУАЖ,Төрийн шагналт Самбын Гончигсумлаа

07/05/2015
Бусад Урлаг

Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

03/02/2015

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.