Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин
Хорлоогийн Уртнасан
|
МУГЖ 1976 он, АЖ 1981 он, ТШ 1984 он
1945-03-03-нд Улаанбаатар хотноо төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуулаачин анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын ДБЭТ, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглож байлаа. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. 1994 оноос СУИС, ХБК-д дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.
1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол хүртсэн. Жүжигчнээр: Ж.Пуччини “Чио чио сан”-ны Чио Чио Саны дүрд 1967 онд, Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа-гийн дүрд 1970 онд, А.Бородин “Игорь ван” Ярославнагийн дүрд 1972 он, Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаагийн дүрд 1976 онд, Дж.Верди “Травиата” Виолеттагийн дүрд 1977 онд, П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяанагийн дүрд 1980 онд, Ж.Пуччини “Тоска” Тоскагийн дүрд 1981 онд, А.Даргомыжский “Лусын дагина” Наташагийн дүрд 1982 онд, П.И.Чайковский “Иоланта” Иолантагийн дүрд 1984 онд, Дж.Пуччини “Отелло” Дездемоний дүрд 1989 онд, Дж.Пуччини “Турандот” Турандотын дүрд 1990 онд тус тус тогложээ. Найруулагчаар: Б.Ямпилов “Шидэт ваар” 1984 онд, Ж.Пуччини “Чио чио сан” 1991 онд, Хар Хорум 2002 онд
Энэ хугацаанд Театрын тайзнаа тавигдсан 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээж, олон улсын нэр хүндтэй тайзнаа Монгольн нэрийг гаргаж явсан гавъяатай дуучин билээ. 1976 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цол, 1984 онд Төрийн шагнал хүртсэн. Театрын тайзнаа Б.Ямпилов “Шидэт ваар”, Ж.Пуччини “Чио Чио Сан”, Д.Лувсаншарав “Хар хорум” дууриудыг найруулан тавьжээ. |