Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»Роберт Стенбергийн хайрын гурвалжингийн сонирхолтой онол
МУ Гавьяат жүжигчид

Роберт Стенбергийн хайрын гурвалжингийн сонирхолтой онол

Урлаг Урлаг27/07/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
SEXY-ROBSTEN-ps-we-love-you-forever-33756080-500-5002983315542013-07-27-13-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тэгэхээр бид та нартаа энэ удаагийн томчуудын булангаараа сэтгэл судлалын эрдэмтэн Роберт Стенбергийн хайрын гурвалжингийн онол хэмээх харилцааны талаарх сонирхолтой онолыг хүргэж байна. Түүний үзэж буйгаар төгс харилцаанд хүрэхэд гурван үе шатыг дамжих бөгөөд эдгээрээс аль нэг нь дутуу байвал санасанд хүртэл сайхан харилцаа үүсэхгүй гэнэ. Хархүүтэйгээ аль шатандаа явж байгааг эндээс сонжоод үзээрэй.

Төгс харилцаа хэдэн үе шатыг дамждаг вэ?

1. Ойр дотно байх үе шат: Бие биендээ таалагдах, түүнтэй хамт цагийг өнгөрөөхийг хүсэх, нэгнээ таньж мэдэх гээд харилцааны эхний үе үүнд хамаарагдана. Саяхан танилцсан залуутайгаа уулзаж орж ирчихээд л түүн рүү залгамаар санагдаад байгаа бол та хоёр яг энэ шатан дээрээ явж байна гэсэн үг.

2. Нэгнээ хүсэх дур хүслийн шат: Энэ нь биеийн харилцаан дээр тулгуурлах бөгөөд түүнийг хүсэх, сэрэл мэдрэмж дээр голчлон явагдана. Өөрөөр хэлбэл сексийн харилцааг хоёул зөвшөөрсөн үеийг нэрлэж болно.

3. Шийдвэр гаргах, амлалт өгөх үе шат: Бий болгосон харилцаандаа хоёул ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх бөгөөд үүрэг үүрч эхлэнэ.Томоохон шийдвэр гаргаагүй байсан ч өөр хүнтэй уулзахгүй байх, эсвэл хүүхдийнхээ төлөө салсан эхнэр нөхөр эвтэй байх гэх мэт хариуцлага байдаг шүү дээ. Мөн энэ үе шатанд насан туршдаа хамт амьдрах, жаргал зовлонгоо хоёул туулах амлалтыг нэгэндээ өгөх гэрлэлт ордог. Үүнээс дүгнэлт хийн тэрээр хайр дурлалын харилцааг дөрөв хувааж үзсэн байна.


• Одоогоор бие биендээ талтай харилцаа: Ийм харилцаа нь ойр дотно байх үе шатанд явж байгааг илэрхийлдэг. Хэрвээ та хоёр долоо хоногт нэг удаа кино үзэх, эсвэл оройн хоолонд орох гэх мэтчилэн байнга биш ч тогтмол уулзаж байгаа бол хэн хэндээ таалагддаг эхэн үедээ байна гэсэн үг.

• Хосын зөвхөн нэг нь л хайртай: Хоёулаа бус нэг нь нөгөөдөө илүү хайртай, сэтгэл гаргадаг бол дээрх харилцаанд хамрагдах нь элбэг гэнэ. Үүнд нэгнээ хүсэх дур хүслийн шат буюу зөвхөн сексийн харилцаатай хос гэхээсээ “хамтрагчид” байдаг гэж Стернберг үзжээ.

• Мунхаг хайр: Тус хайранд сүүлчийн хоёр үе шат зонхилдог байна. Нэгнээ сайн таниагүй мөртлөө яаран гэрлэсэн, чухал шийдвэр гаргасан хосууд үүнд багтах магадлалтай гэнэ. Өөрсдөө хүүхдээрээ шахуу байж хүүхэдтэй боллоо хэмээн эцэг эхчүүд ярьдаг шүү дээ.

• Хоосон хайр: Энэ харилцаанд гурван үе шатын сүүлийнх нь голлодог. Жишээлбэл эхнэр, нөхрүүд “Хүүхдээ бодоод л бид хамт байгаа” гэх мэтчилэн ямар ч хайр сэтгэлгүй мөртлөө үүрэг, хариуцлагаасаа болоод хамт байгаа “хоосон” харилцааг оруулдаг.

• Төгс харилцаа: Төгс төгөлдөр харилцаанд хайрын гурвалжингийн гурван үе шат бүгдээрээ бий. Тэд хамтдаа цагийг өнгөрөөхдөө “дурлаж”, нэгнээ гал халуунаар хүсэж, эцэст нь үлдсэн насаа хамт туулахаар зориг шулууддаг.
Дээрх онол нь зөвхөн сэтгэл судлалын үүднээс нэгэн эрдэмтний гаргасан онол бөгөөд бодит амьдрал дээр гурван үе шатыг цогцлоогоогүй ч гэсэн хамтдаа жаргалтай байдаг олон харилцааг бид мэднэ. Гол нь ямар харилцааг “Төгс” гэх ойлголтонд хамааруулах вэ гэдэгт санаа өгөхийг хүссэн юм шүү. Амжилт!

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.