Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»DJ Da Candy: Монголын эрч хүчийг мэдэрч байгаадаа сэтгэл маш хангалуун байна.
Үндэсний хөгжим

DJ Da Candy: Монголын эрч хүчийг мэдэрч байгаадаа сэтгэл маш хангалуун байна.

Урлаг Урлаг29/07/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
435026564_6408054887452013-07-29-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хамгийн халуухан эмэгтэй DJ Da Candy Монголд ирээд байгаа билээ. Тэрээр “Мишээл” экспо төвд болсон “Exotic Fashion” шоунд оролцон  өөрийн сэтийг сонирхуулан залуусыг доргиосон юм.

Харин өнөөдөр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн дэргэд байрлах  “Centro club”-т хаалтын шоугаа хийн зөвхөн өөрийн сэтээр залуусыг дахин доргиохоор түүнийг Монголд “Galaxy Events”-ынхан урьж ирүүлсэн юм.

Өчигдөр “Galaxy Events”-ээс зохион байгуулсан “Exotic Fashion” шоуны өмнө DJ Da Candy-тай цөөн хором ярилцлаа.

-Монголд ирж тоглооч ээ гэсэн урилгыг анх хэнээс авсан бэ? Ямар санагдаж байв?

-“Galaxy Events”-ын Баагий надад анх энэ саналыг тавьсан. Намайг Монголд өөрийн сэтээ “Мишээл” экспод тоглооч ээ, гурав хоног болох санал тавихад өмнө нь Монголд ирж байгаагүй учраас өөрийн эрхгүй сонирхолыг минь татсан. Монгол ер нь ямар юм бол оо гээд л. Би өмнө нь Африк, Европын болон Азийн олон оронд очиж тоглож байсан. Тиймээс Монгол бол миний сонирхолыг маш их татсан. Энд ирж, Монголын эрч хүчийг мэдэрч байгаадаа сэтгэл маш хангалуун байна.

-Монголын тухай гадныханд ойлголт муу байдаг л даа. Чингис хаан тухай илүүтэй мэдэх байх. Өөрөө ирэхээсээ өмнө Монголын хэрхэн төсөөлж байв?

-Тийм шүү. Монголын талаар сургуульд байхдаа л Чингис хаан хэмээн сонсож байсан. Бага сага мэдээлэл байсан ч Улаанбаатарт ирээд сэтгэл өндөр байна. Хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол онгон байгалиараа байгаа нь таалагдсан. Би мөн Чингис хааны хөшөөн дээр очсон шүү.


-Өмнө нь Азийн ямар орнуудад айлчлан тоглож байсан бэ?

-Би БНХАУ, Филиппин, Хонг-Конг, Сингапур, Куала Лампур, Малайз гээд олон оронд очсон. Аялсан орнуудаа жагсаавал нэлээд олон хуудас болох байх.

-Ази, Европын хүмүүс хөгжмийг хүлэж авахдаа өөр өөр байдаг шүү дээ. Таны хувьд энэ мэдрэмж юугаараа өөр санагддаг вэ?

-Мэдээж өөр шүү. Би өмнө Азид тоглолтоо хийж байхдаа тэднийг илүү хурц, хүнд электро хөгжим сонирхдог юм болов уу гэж бодсон. Харин Европ хүмүүс бол ихэвчлэн хагас электро, хип хоп хөгжимд илүү дуртай байдаг.

Монголчуудад ямар сэтээ хүргэхээр зэхээд байна?

-Би хүн бүр бүжиглэх дуртай учраас электро сэтээ бэлдсэн. Мөн поп электро, хаус электро сэтээ хүргэнэ дээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.