Францын хамгийн үзэсгэлэнтэй газруудаар аялцгаая. Нийслэл болох Парис нь хойд Францын Сена мөрний эрэг дээр, Иль-де-Франс бүсийн (заримдаа Парисын бүс буюу Rйgion parisienne гэгддэг) төвд оршино.
Парис хотын захиргаа доорх газар нутагт (1860 оноос хойш бараг өөрчлөгдөөгүй) 2006 оны 1 сарын байдлаар 2,167,994 хүн амьдарч байна. Парисийн unitй urbaine буюу хотын газар нутаг нь захиргаан доорх газраас хамаагүй илүү бөгөөд 2005 оны байдлаар 9.93 сая хүн амтай. Парисийн aire urbaine буюу метрополи газар нутаг нь бараг 12 сая хүн амтай бөгөөд Европын хамгийн их хүн амтай метрополи газар нутгуудын нэг юм.
www.URLAG.mn