Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»МУ Гавьяат жүжигчид»“Хайр ба Секс”-ийн тухай “20” статистик мэдээлэл
МУ Гавьяат жүжигчид

“Хайр ба Секс”-ийн тухай “20” статистик мэдээлэл

Урлаг Урлаг06/08/2013Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
969790_473938169369464_1766041801_n6977115732013-08-06-17-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Тоон үзүүлэлтээр гаргасан энэхүү сонирхолтой нийтлэлийг та бүхэндээ “Хайр ба Секс”-ийн тухай хүүрнэсэн цахим ертөнцийн сонин хачинаас түүвэрлэн хүргэж байна.
 photo 1146501_700288886663961_1168334783_n_zpsd3b91cca.jpg
Хамтдаа сексийн “сонин хачин”-ыг тоон хэлээр хөрвүүлсэн дараах багц “20” статистик мэдээлэлтэй танилцацгаая.

    20 – 40.000: Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй харшлын маш олон төрөл байдаг. Тэгвэл зарим эмэгтэйчүүд эр хүний үрийн шингэнээс харшлах тохиолдол хүртэл байдаг бөгөөд Америк бүсгүйчүүдийн 20 – 40.000 нь үрийн шингэнээс харшилтай байдаг гэнэ.
 photo 1002153_467679249995356_679080059_n_zps8b1fc209.jpg
    50+: Сексээс таашаал авч дур ханах тал дээрээ өнгөт арьстай бүсгүйчүүд цагаан арьст бүсгүйчүүдээс даруй 50%-аар илүү мэдрэмжтэй байдаг бөгөөд тэд сексээс таашаал авахдаа цагаан арьст бүсгүйчүүдээс илүү нээлттэй, дур булаам, идэвхитэй байдаг гэнэ.

    80%: Сексийн хүний биед үзүүлэх гайхамшигтай ашиг тусыг тоочоод барамгүй юм. Тогтмол сексийн харилцаанд орох нь стресснээс ангижруулж, эрч хүчтэй, үзэсгэлэн төгс байлгах гээд маш олон эерэг нөлөөлөлтэй ч эрчүүдийг минь хэт тавируулж “нойрсуулдаг” сул нэгэн тал байна. Судалгаагаар эрчүүдийн 80% нь сексийн дараа “автомат”-аар гүн нойронд автдаг бөгөөд үүнд нь олонхи бүсгүйчүүд таагүй ханддаг байна.
 photo 1003721_467678449995436_208019255_n_zpsf2bf1dec.jpg
    2 – 3: Бүсгүйчүүд сар тутамд 2 – 3 удаа сонирхолтой секс адал явдлыг мөрөөдөж, сексийн уран зөгнөлд автдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
    28: Их Британийн эмэгтэйчүүд 28 насандаа өөрийгөө хамгийн дур булаам гэдгийг мэдэрдэг гэнэ. Үүнийг 2000 бүсгүйн дунд явуулсан судалгааны дүнд олж мэджээ.

    40%: Одоогоос 5 жилийн тэртээ эрчүүдийн 80% нь бэлгэвч худалдан авдаг байсан бол өнөөдөр бүсгүйчүүдийн 40% нь бэлгэвч худалдан авдаг болжээ.
    9/4: Судалгаагаар эрчүүд амьдралынхаа турш 6 – 9 сексийн хамтрагчтай байдаг бол бүсгүйчүүдэд дунджаар 4 сексийн хамтрагч байдаг гэсэн үр дүн гарчээ.
 photo 1077744_473937192702895_660444533_o_zps26521934.jpg
    15: Эрчүүд болон бүсгүйчүүдийг өдөрт хэдэн удаа секс хийх бодолд автдагийг дундажлан тогтоосон цөөнгүй судалгаа бий. Энэ бол Америк эрчүүдийн өдөрт хэдэн удаа секс хийхийг хүсдэгийг илэрхийлсэн тоо бөгөөд бүсгүйчүүд өдөрт 4 удаа сексийн тухай боддог гэнэ.

    5 / 100.000: Жил бүр 100.000 хүн тутмын 5 нь сексийн дараах сэтгэцийн гэнэтийн өөрчлөлтөд ордог бөгөөд секс хийсний дараагаар хэсэг хугацаанд ой санамж нь ор мөргүй арчигддаг байна. Үүний шалтгааныг одоогоор тогтоогоогүй бөгөөд 100.000 хүн тутмын 5-д нь ийм жигтэй явдал жил бүр тохиолддог гэнэ.
 photo 969790_473938169369464_1766041801_n_zps813ef962.jpg
    300: Маш ховор тохиолддог “Persistent Sexual Arousal Syndrome” эмгэгээр шаналж байгаа хүмүүс өдөрт хамгийн багадаа л гэхэд 300 удаа дур ханадаг байна. “PSAS/PGAD” гэж нэрийддэг энэхүү эмгэгийг Америкийн зохиолч, сексологич Сандра Риза Лейблум нээн илрүүлсэн бөгөөд бэлгийн генетикийн өөрчлөлтийн эмгэг буюу өөрийн хүслээс үл шалтгаалан байнга сэрэл нь хөдөлж, дур ханахыг хэлдэг юм.

    40%: Амралт зугаалгаар явж байгаа 30 наснаас доошхи насны бүсгүйчүүдийн 40% нь нэг ба хэд хэдэн шөнө үргэлжлэх зуурдын зугаа цэнгэлд татагддаг гэнэ.
 photo 735504_473280202768594_1612295559_o_zpsb0bc71dc.jpg
    1/50: Сексийн амьдралаа сонирхолтой болгох зорилгоор сексийн хамтрагч болон хосууд сексийн олон байрлалаар болон секс хийхэд тохиромжтой бүхий л газруудад хурьцал үйлдэхийг эрмэлздэг нь нууц биш. Тэгвэл 50 хүн тутмын нэг нь онгоцонд хурьцаж үзсэн байдаг гэсэн статистик мэдээлэл байх ажээ.

    42: Энэ бол амаржсан бүсгүйчүүдэд зөвлөдөг төрсний дараах хурьцал үйлдэхгүй байвал зохих хоногийн тоо бөгөөд амаржсан бүсгүйчүүд төрсний дараа 6 долоо хоног секс хийхгүй байх нь эрүүл мэндэд нь эерэг нөлөөтэй байдаг гэдэг. Гэвч судалгаагаар ээж болсон бүсгүйчүүдийн дийлэнхи нь энэ тал дээр тун ч тэвчээргүй ханддаг болох нь тогтоогдоод байгаа сурагтай.
 photo 46813_463895033707111_2067720161_n_zps7ebf1fc4.jpg
    12%: Сексологич Кернэрийн хэлснээр гэрлэсэн хосуудын 12% нь нэг оронд бус тус тусдаа унтдаг байна. Энэ нь магад нөхөр нь хэт хурхирдаг эсвэл хүүхэдтэйгээ хамт унтдаг зэрэг гэр бүлд гарах цөөнгүй тохиолдлоос улбаатай бөгөөд зарим талаараа хосуудад сексийн амьдралдаа шинэчлэл хийх боломжийг олгоод зогсохгүй, эрүүл байхад нь эерэгээр ч нөлөөлдөг байж болох талтай гэнэ.

    1382: “Sex” гэдэг үгийг түүхэнд анх удаа 1382 онд хэрэглэж байсан юм байна. Секстэй холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд, сексийн үеэр хосуудын бэлэг эрхтэн болон хөх чангарч хатуурдаг гэдгийг та бид мэднэ. Тэгвэл эдгээр дээр нэмэгдээд хурьцалд өдөөгдөж, секс хийх үеэр та бидний “хамрын самсаа” ч гэсэн хөөрч чангардаг юм байна шүү.
 photo 375661_473936716036276_2073880388_n_zpsd9a458c0.jpg
    2.5 сая: Энэтхэгийн засгийн газраас 2012 онд авч хэрэгжүүлсэн судалгаагаар хүн амынх нь 2.5 сая нь “гей” хүмүүс болохыг тогтоожээ.

    5% – 10%: Америк бүсгүйчүүдийн 5% – 10% нь амьдралдаа ганц ч удаа дур ханахын гайхамшгийг мэдэрч огт үзээгүй байдаг гэнэ. Үүнд ганцаараа гар хангалга хийх эсвэл сексийн хамтрагчтай ч огт дур тавьж байгаагүй тохиолдлыг онцолжээ. Сонирхуулбал, Мерилин Монро амьдралдаа гурван ч удаа гэрлэж, цөөнгүй амрагтай учир ургуулж байсан боловч огт дур ханаж байгаагүй нэгэн гэнэ.
 photo 552635_470587983037816_1992417613_n_zps4dbc8cc4.jpg
    $13.500: Дэлхий дээр маш олон төрлийн тансаг зэрэглэлийн секс хэрэгслүүд байдаг. Үүний нэг болох 24K алтаар урласан вибратор хэрэгсэл нь $13.500 ам.долларын үнэтэй юм.

    25 – 29: “The Kinsey Institute”-ээс гаргасан сексийн талаарх статистик мэдээллээр 25 – 29 настай эрчүүд ба бүсгүйчүүдийн 94.3% нь амьдралынхаа бусад үеэс илүү энэ насандаа гар хангалгад хамгийн ихээр донтож “байнга” шахуу хийдэг гэжээ.
 photo 970808_470588476371100_253074710_n_zpsca2ab258.jpg
    1000+: Дэлхий дахинд та бидний дуулаагүй хачирхалтай ажил мэргэжлүүд цөөнгүй бий. Эдгээрийн нэг бол секс тоглоом шалгагч бөгөөд энэ мэргэжлээр ажилладаг Их Британий Нэт Гарви бүсгүй хоёр жил ажиллахдаа хамгийн багадаа л гэхэд 1000+ секс хэрэгсэлд “тест” хийж үзжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.