Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Одод»С.Жавхлангийн мөрөөдөл “ганцхан гарын үсэг зураад л мөнгө олдог” дарга болох
Одод

С.Жавхлангийн мөрөөдөл “ганцхан гарын үсэг зураад л мөнгө олдог” дарга болох

Урлаг Урлаг08/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2306677801562013-08-08-10-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Шинэ мянганы босгон дээгүүр өөрийн дуулах авьяас чадвараараа дүүлж гарч ирсэн хүн бол яах аргагүй УГЖ С.Жавхлан. Өөрийнхөө авьяас чадвараар амьдарч явсан дуучин залуу маань гэнэт улстөрд хөл тавьж, хий хоосон улстөржих болсон нь олныг гайхахад хүргэсэн. Тэрээр ид дуулж ахуй цагтаа багагүй мөнгө олж, Монголын хөрөнгөлөг залуусын эгнээнд зүй ёсоор багтаж байв.

Гэтэл энэ залууг юуны учир их улстөр татах болсон нь цаанаа ихээхэн учир шалтгаантай. Олонхийн ярьж байгаагаар бол “С.Жавхлан эх оронч үзэлтэй хүн учраас өөрийн эрхгүй улстөрд орлоо. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл л түүнийг улстөрд хөл тавихад хүргэсэн” хэмээдэг. Гэтэл нөгөө нэг хэсэг нь “С.Жавхлан их мөнгөтэй болсон учраас улстөрөөр оролдохоор шийдсэн” гэх зэрэг таамаг дэвшүүлдэг. Гэтэл энэ бүгдийн аль аль нь биш бололтой. Түүний ойрын тойрон хүрээлэгчдийн хэлснээр бол тэс өөр бөгөөд ийн ярьсан юм.

Юутай ч тэр эх орон, ард түмнийхээ төлөө биш гэдэг нь эндээс харагдана. “С.Жавхлан сайн дуучин, мөнгө олдог хэдий ч түүнийгээ голох болсон. Улстөрчидтэй хэдэн сонгуульд шоудаад ямар амархан мөнгө олж болдгийг мэдэрсэн хүн. Тийм учраас амархан мөнгө олох гэж улстөрд орж байгаа юм. Өөрөө надад нэг удаа хэлж байсан. Тэр ингэж 21 аймгаар зүдэрч тойроод 20 сая төгрөг олох гэж зовж байхаар ганцхан гарын үсэг зураад хэдэн саяар нь халаасалдаг газар л очье. Энэ улстөрд орчих юм бол их л амархан харагдаж байна шүү. Дуулж мөнгө олох гэж зовж байхаар ганцхан гарын үсгээр л мөнгө олдог больё. Би ганцхан гарын үсгээр мөнгө олдог дарга болно” хэмээн халамцуухан хэлж байсныг уламжлав.

Болохгүй юм алга. Их улстөрд нэг орчихсон байхад гарын үсгээр мөнгө олох ч наад захын асуудал байх. Гагцхүү тэр талбарт хөлөө тавина гэдэг тийм ч амаргүйг өөрийнх нь өнгөрүүлсэн улстөрийн амьдрал хэлж өгсөн. Тэрээр анх 2009 онд Чингэлтэй дүүрэгт нөхөн сонгуульд өрсөлдөж, 2600-хан хүний санал авч, өвдөг шороодсон. Үүний дараа ТББ байгуулаад уйгагүй улстөржиж байж өнгөрөгч 2012 оны сонгуульд төрж өссөн нутаг Увсаас нэрээ дэвшүүлсэн ч увсчууд С.Жавхланд итгэл үзүүлээгүй. Хэзээ ч үзүүлэхгүй гэдгээ ч хэлсэн гэдэг.

Харин одоо тэрээр хадмынхаа нутаг Архангай аймагт нэр нүүр олохыг хичээж яваа нь цаанаа нэгийг өгүүлнэ. Хадмын нутагт удаа дараа үнэ төлбөргүй тоглолт хийж, зав л гарвал Архангайг зорих болсон нь 2016 оныг баримжаалсан аялал гэдгийг эх сурвалж хэлдэг. Хамгийн гол нь нутагтаа өвдөг шорооддог нөхөрт хатуу сонголттой гэх архангайчууд санал өгөх эсэх нь тун ч эргэлзээтэй. Гэсэн хэдий ч дуучин залуугийн “ганцхан гарын үсгээр мөнгө олох” гэсэн чин хүсэл тийм ч амар мохохгүй бололтой юм.
Б.Өлзийт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Одод Урлаг

Яруу найрагч Н.Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэгдлээ

16/08/2022
Одод Урлаг

“Дэлхийн мисс”-т оролцох эрхээ авсан А.Бөртэ-Үжин Пуэрто Риког зорилоо

23/11/2021
Одод Урлаг

Ө.Пүрэвжаргал “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамтран дуулна

03/05/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.