“Тусгай салаа” олон ангит киноны Түвшингийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин П.Баттөрийн. Булчинлаг бие, царайлаг төрх, чадварлаг жүжиг лэлтээрээ үзэгчдийг татдаг тэр бээр өдөр бүр спортоор хичээллэж, бэлтгэл хий дэг аж. Түүнийг бэлт гэл хийж байх үеэр нь хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу. “Фэйс-бүүк” хуудастаа шинэ уран бүтээлийнхээ зургуудыг оруулсан байсан. Өвөрмөц, сонирхолтой зургууд байна лээ. Сүүлийн үед хийж байгаа шинэ уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?
-Нэг киноны гол дүрд тоглох гэж байгаа. Их ур чадвар шаардсан өвөрмөц дүр. Зургийг нь удахгүй авч эхэлнэ. Хараахан бэлэн болоогүй учраас киноныхоо тухай ярьж, нууцаа задалмааргүй байна. Би ямар нэг кинонд тоглохдоо зохиол нь хэр сонирхолтойг харахаас гадна түүнийг амилуулах найруулагч, жүжигчид нь хэр чадварлаг хүмүүс болохыг харгалзан үздэг. Энэ киног мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид хийнэ. Сүүлийн үеийн цөөнгүй бүтээлд мэргэжлийн бус хүмүүс тоглох болж. Мэдээж чадварлаг хүмүүс бий. Гэхдээ чадахгүй нь бас цөөнгүй байгаа. Олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж хийсэн бүтээл хэн нэгэн мэргэжлийн бус хүний алдаанаас болоод үзэгчдэд таалагдахгүй бол харамсалтай биз дээ. Би реклам, клипэнд их тоглодоггүй. Харин дуучин С.Наран эгчийн “Чамдаа” дууны клипэнд топ модель Э.Одгэрэл эгчтэй өнгөрсөн жил тоглосон. Энэ клип маань оны шилдгээр шалгарсан. Саяхан С.Наран эгчийн “Running to you” хэмээх дууны клипэнд жүжигчин Ц.Алдармаатай хамтран тоглолоо. Түүнийхээ зургуудыг “Фэйсбүүк” хуудастаа оруулсан юм. Клипний зохиомж, зураг авалт, хувцаслалт нь өвөрмөц болсон. Удахгүй үзэгчдийн хүртээл болох байх. Тус дууны хоолойны бичлэгийг Лос-Ан-желест хийсэн бөгөөд Монголд болон АНУ-д гарна.
-Жүжигчин П.Баттөрөөс үзэгчид олон сайхан дүр хүлээж байгаа байх. Өөрийн тань бүтээхийг хүсдэг дүр юу вэ?
-Надаас маш их ур чадвар шаардах эсрэг талын дүр бүтээхийг хүсдэг. “Хархны өгөөш” кинонд тоглосны дараа зарим хүн эсрэг талын дүрд дахиж битгий тоглоорой. Харин “Тусгай салаа”-ны Түвшин шиг дүр чамд тохирно гэж хэлж байсан. Жүжигчин хүн өөрийгөө олон талаар сорьж, өөр өөр төрлийн дүр бүтээх хэрэгтэй.
-Амьдралын олон салаа замаас яагаад жүжигчний замыг онцгойлон сонгов?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй ч азаар надад жүжиглэх авьяас заяажээ. Намайг аравдугаар ангид сурч байхад гавьяат жүжигчин Л.Чаминчулуун манай сургуульд ирж ээжийн тухай нэг өгүүллэг уншлаа. Түүнийг сонсоод л ээж минь нүдэнд харагдаж, ээжийн тухай бүх зүйл бодогдсон. Үгийн урлаг хүний сэтгэлийг ингэж татаж байгаа юм чинь жүжиглэх урлаг бүр илүү гайхамшигтай сэтгэгдэл төрүүлэх байх гэж тухайн үед бодсон. Тиймээс л жүжигчин болохоор шийдсэн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их сургуулийн сургалтын төлбөрөө олох гэж нэг жил ажил хийж, дараа нь СУИС-д шалгалт өгч тэнцээд жүжигчин болох замдаа орсон доо. “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр нь ард түмэн мэдэх Л.Лхасүрэн багш минь намайг анх өлгийдөн авсан. Багшийн бие чилээрхээд хоёр дугаар курсээсээ Н.Ганхуяг багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Их сургуулиа төгссөн жилдээ УДЭТ-т шалгалт өгч тэнцээд, 2008 онд тэр их айлын босгыг алхсан. Театртаа дөрвөн жил ажиллаад өнгөрсөн онд гарсан даа.
-Чөлөөт уран бүтээлч болохоор шийдээд гарсан уу?
-Тийм ээ. Бие дааж уран бүтээл туурвин, өөрийгөө өөр олон уран бүтээлд сорьж, илүү хөгжүүлэхийг хүссэн. Би театраас гарсан болохоос урлагийг орхиогүй. Театрт ажиллах хугацаандаа үе үеийн чадварлаг жүжигчин, ахмад уран бүтээлчдээс их зүйл сурсан. Өөр уран бүтээлчдээс хамтарч ажиллах санал ирэхэд театрын ажил давхцахаас гадна өөр уран бүтээлийн ажлаар ийш тийшээ явахаар болоход чөлөө өгөхгүй байх тохиолдол гардаг. Театрын ажлаа хийх бусад уран бүтээлчидтай хамтарч ажиллах гээд хоёр тийшээ гүйх хэцүү байсан болохоор нэгийг нь чанартай хийе гэж бодоод чөлөөт уран бүтээлч болох замыг сонгосон.
-Таны бодлоор залуу насны “гангараа” юу вэ?
-Эрүүл бие, зөв үзэл бодол. Өдөр бүрийг үр дүнтэй өнгөрүүлэхгүй бол залуу нас богинохон. Залуу насандаа үнэтэй байр, машин гээд эд хөрөнгийн хойноос хөөцөлдөхөөс илүү өөрийнхөө дуртай ажлыг хийж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө л амьдрах хэрэгтэй. Хөгширсөн хойноо эргээд харахад бүтээсэн зүйлтэй байвал сайхан биз дээ. Зарим залуус брэндийн хувцсаар гоёхыг их хүсэж байна. Залуу нас бол элдэв янзын брэндээр гоёх биш, өөрийгөө брэнд болгож амьдрах үе юм. Ажиллаж байгаа газрынхаа “брэнд” нь болж, бүх зүйлээ бусдаас содон, чадварлаг хийдэг байвал тэр хүний өмсөж, зүүсэн бүхэн нь брэнд болно шүү дээ.
-Хамгийн их хийх дуртай зүйл тань юу вэ?
-Би адал явдалтай зүйлд дур тай. Өөрийгөө үргэлж сорьж байхыг хүсдэг. Аяллаар явж, машинаар галзуу юм шиг хурдалж, уул өөд авирч, өндрөөс ус руу үсрэх гээд эр хүний хүч чадал, зориг шаардсан зүйлсийг хийх дуртай. Эрэгтэй хүн, эр хүн хоёрын хооронд их ялгаа бий. Эр хүн болж төлөвшинө гэдэг хэцүү. Зөв хүмүүжихээс эхлээд биеэ соёлтой авч явах, бусдыг хүндэтгэх, шалдир булдар зангүй байх зэрэг олон зүйлд суралцах хэрэгтэй болдог. Түүнээс гадна олны танил хүн болохоор үзэгчдээ хүн дэлж, биеэ эрүүл, зөв авч явах шаардлагатай. Багадаа би хэн нэгэн жүжигчнийг хараад энэ ах шиг гоё хүн болох юмсан гэж боддог байлаа. Одоо миний уран бүтээлийг үзсэн нэг хүү энэ ах шиг болно гэж бодож байгаа ч юм бил үү. Тэгэхээр би тэр хүүхэд, залууст зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Спорт бол хүнд бие болоод сэтгэлийн хат суулгадаг учраас би өдөр бүр спортоор хичээллэдэг. Эрүүл биед саруул ухаан оршихоос гадна бас саруул ухаанд эрүүл бие оршино гэж би боддог.
-Урлагийнхан уран бүтээл гэж явсаар гэр бү лийн амьдралаа орой зо хиох нь цөөнгүй. Ойрын тө лөв лөгөөнд тань гэр бүл зо хиох бодол байна уу?
-Би ихэр л дээ. Манай ихэр эхнэр аваад хоёр хөөрхөн хүүхэдтэй болсон. Түүнийг хараад гэр бүлтэй болмоор санагддаг. Гэхдээ л ойрын үед гэр бүлтэй болохоос илүү хүсэл мөрөөдөл минь бодогдоод байна (инээв). Миний эхнэр ээж шиг минь ухаантай, уужим сэтгэлтэй эмэгтэй байгаасай гэж хүсдэг. Ээж минь хаана ч, хэнтэй ч уулзсан өөрийнхөөрөө л байдаг. Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Ээж, аав хоёр бид нийг зөв хүмүүжүүлсэн. За рим хүн намайг их зантай гэ дэг. Харин би хэнтэй ч чөлөөтэй энгийн харилцахыг хүс дэг. Олны танил хүн гээд өөрийнхөө өмнө хаалт босгохыг хүсдэггүй.
-Жүжигчин П.Баттөр ба га даа хэр сахилгагүй хүү-хэд байсан бэ?
-Бурхны ивээлээр ээж на дад “баруун гар” болох хүн хамт төрүүлж өгсөн болохоор би хэнд ч дээрэлхүүлж, ганцаардаж байгаагүй. Аав, ээж ажил ихтэй байсан болохоор бид 2-8 нас хүртлээ 24 цагийн цэцэрлэгт хүмүүжсэн. Ням гаригт л гэртээ өнждөг байлаа. Тиймээс багаасаа биеэ даачихсан. Манайх гэр хороололд амьдардаг байсан тул ихэр бид хоёр худгаас ус авч, түлээгээ бэлдэх гээд л гэрийнхээ бүх ажлыг хамт хийдэг байлаа. Намар уулын модонд очин, самар түүж, зараад мөнгө олохоороо бөөн баяр хөөр болдог. Зун нь Туул голд очиж сэлээд, загас барих гээд ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Энэ дашрамд, биднийг хайраар дутаалгүй зөв өсгөж, хүмүүжүүлсэн ээж, аавдаа баярлалаа гэж хэлье
Эх сурвалж:tvmongolia.mn