Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ж.Мөнгөнсүх: Миний үндсэн мэргэжил сэтгүүлч шүү дээ
Дуу хөгжим

Ж.Мөнгөнсүх: Миний үндсэн мэргэжил сэтгүүлч шүү дээ

Урлаг Урлаг12/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
frfrfrf4912994162013-08-12-08-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эмоци продакшн”-ны залуу жүжигчин Ж.Мөнгөнсухтэй харилцуурын цаанаас холбогдлоо. Тэрбээр “Сонголт”, “Хувь тавилангийн ээдрээ” зэрэг телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдсан билээ.

-Байна уу. Сайн байна уу?
-Сайн, сайн байна уу.

-Нийгмийн толь сонины харилцуурын цаана булангаас ярьж байна. Зуныг юу хийж өнгөрөөж байна. Ажилтай байна уу. Амарч байна уу?
-За юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Энэ зун хөдөө аялан тоглолтоор явж мөн хувийн ажлаа ч амжуулж саяхнаас ажилдаа ороод байна.

-Аялан тоглолт гэснээс сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулна уу?
-Саяхан байгуулагдсан “Эмоци” продакшнд жүжигчнээр ажиллаж байна. Манай продакшн анхныхаа шоу драмыг “Эрчүүдийг уучил" нэртэй тоглож амжилттай өндөрлөсөн. Зургадугаар сарын эхээр зүүн аймгуудаар тоглолт хийгээд ирсэн. Орон нутгийн үзэгчид маш сайхан хүлээж авсан.

-“Эмоци” продакшнаар өөр сонин сайхан юу байна даа?
-Одоо бүх уран бүтээлчид маань цугларч намрын тоглолтынхоо сэдэв, санаа, зохиол,
шинэ уран бүтээлийнхээ талаар халуун яриа өрнүүлээд сууж байна.

-“Эмоци” продакшнд анх яаж орсон бэ?
-“Хувь тавилангийн ээдрээ" телевизийн олон ангит кинонд хамт ажилласан Тэмүүжин буюу Тэмка ах шинэ продакшн байгуулагдах гэж байна. Хүсэл тэмүүлэл, зорилго нэг залуучуудын эрч хүчийг мэдрүүлсэн продакшн байгуулж байгаа, чи нэгдэх үү, жүжигчнээр ажиллах уу гэж санал тавихад би таатай хүлээж авсан. Залуучуудтайгаа хамт уран бүтээлээ хийгээд явж байна.

-Урьд нь телевизэд нэвтрүүлэг хөтөлж явуулдаг байсан, одоо продакшны жүжигчин болсон, яг ямар мэргэжилтэй бэ?
-Миний үндсэн мэргэжил сэтгүүлч ш дээ. Өөрийн хүсэл сонирхлын дагуу мэргэжлийн ах, эгч, найз нөхдөөсөө суралцаж хичээж байна даа.

-За баярлалаа. Танд болон танай хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ажпын амжилт хүсье.

Б.Номинчулуун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026
Дуу хөгжим Урлаг

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслолоос

30/10/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink”-ийн Лиса “Tarantino” дуугаа гаргаж, тулаант кинонд тоглох мөрөөдлөө биелүүлж байна

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.