Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мандхай цэцэн” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ
Нийгэм

“Мандхай цэцэн” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ

Урлаг Урлаг14/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
78a34428d69d5949big4784562192013-08-14-09-59[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Төрийн шагналт зохиолч, академич Ш.Нацагдоржийн “Мандхай цэцэн” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ. 1981 онд анх хэвлэгдэхдээ уншигчдыг хошууруулж байсан энэ роман 1987 онд “Мандхай цэцэн” хэмээх дөрвөн бүлэгт уран сайхны кино болон дэлгэцнээ амилсан билээ.    
Зохиолчийн охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуагийн дурссанаар академич Ш.Нацагдорж анх 1977 онд кино зохиол бичсэн ч МАХН-н Төв хорооноос Мандхай хатны тухай түүхэн уран сайхны киноны ажлыг зогсоох шийдвэр гарснаар роман болгон бичсэн түүхтэй ажээ.  Монголын төр, алтан ургийг угсааг таслахгүйн төлөө хуйг нөмөрч, хурцыг барьж, аргамаг агтны нуруун дээр исгэрэх сум, илд жадны дундуур шурган явсан эрэлхэг хатны түүхийг дэлгэцнээ амилуулах гэж тэрээр арав гаруй жил цуцалтгүй хөөцөлдсөнөөр монгол түмний үзэх дуртай мөнхийн бүтээл болсон  “Мандхай цэцэн” кино бүтсэн түүхтэй ажээ. “Эдмон” компанид хэвлэгдсэн “Мандхай цэцэн” романд зохиогчийн охин түүхийн ухааны доктор Н.Ариунгуа өмнөтгөл бичиж, хавтасны чимэглэл зургийг  зураач МУСТА Жамбаажамцын Цог зуржээ. Сонирхуулахад, “Үхэж үл болно Чингис хаан”, “Аравт”, “Долоон бурхан харвадаггүй”, “Ану хатан” зэрэг сүүлийн үеийн бүх томоохон түүхэн кинонд ерөнхий зураачаар ажилласан зураач Ж.Цог  “Мандхай цэцэн” түүхэн кинонд ажиллахдаа зохиолчтой олон удаа уулзаж зөвлөгөө авч байсан аж.

Төрийн хошой шагналт, академич Ш.Нацагдорж уран зохиолын  “Болор толь”, “Ононгийн цалгиа”, “Сувд эрдэнэ” зэрэг олон сайхан бүтээл бичиж туурвиснаас гадна Дамбийжаагийн тухай “Ичээнд нь” уран сайхны кино зохиолыг бичжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

P.Diddy хугацаанаасаа өмнө суллагдана

09/09/2026

“Musk” баримтат кино Венецийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийлээ

09/09/2026

“EXO” хамтлагийн Бэкхён, Чэн, Шиүмин нар гэрээгээ цуцлуулахаар “INB100” агентлагаа шүүхэд өгчээ

09/09/2026

BTS-ийн Жонгүгийн дуу “Spotify”-д 500 сая удаа тоглогджээ

09/09/2026

Хью Грант 66 нас хүрлээ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.