Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Гадаадууд биднээс илүү манай XX-р зууны бүтээлүүдийг судалдаг
Нийгэм

Гадаадууд биднээс илүү манай XX-р зууны бүтээлүүдийг судалдаг

Урлаг Урлаг15/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
527-1376359855s4782791662013-08-15-15-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “XX зууны Монголын уран зохиолын үнэлэмж, сургамж”  олон улсын эрдэм шинжилгээний бага хурал яг одоо болж байна. Япон, Солонгос, Хятад, ОХУ, Монголын уран зохиол судлаачид энэхүү  хуралдаанд оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээг 2000 оноос зохион байгуулах санал гарч байсан бөгөөд өнөөдөр л ажил хэрэг болж байгаа нь энэ юм.  Тус хурлыг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль хамтран зохион байгуулж байна.

ХХ зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний хөгжлийн ололттой болон дутагдалтай тал, уламжлал шинэчлэлийн асуудал, туурвил зүй, уран сайхны арга барил, төрөл зүйлийн хөгжлийн асуудал, үүсгэн байгуулагчид, гол төлөөлөгчид, тэдний уран бүтээлийг үнэлж дүгнэж ирсэн хандлага, туршлага, гадаад, дотоод харилцаа холбоо, нийгмийн нөлөөлөл, тусгал, гажуудал, дүгнэлт зэрэг ХХ зууны монголын уран зохиолын үнэлэмжтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдэж, нэгдсэн ойлголттой болох талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, ХХ зууны монголын уран зохиол судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, ахмад эрдэмтдээс суралцах, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд нэвтрүүлэх зэрэг судалгааны ач холбогдолтой хурал гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Хуралд ХХ зууны монгол яруу найргийн судлал, ХХ зууны монгол хүүрнэл зохиол судлал, ХХ зууны монгол жүжгийн судлал, ХХ зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээ, судлал шүүмжлэл, харилцаа холбооны асуудал чиглэлээр гадаадын 19, дотоодын 25 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлж, МҮЧЗХ-ны гишүүн яруу найрагчдын уран бүтээлийн тайлбарт уншлагыг хийсэн юм.

 photo IMGL0356_zps3b9c9fe0.jpg

Хуралд оролцож байгаа гадаадын судлаачдын хувьд 20-р зууны Монголын зохиолчдын бүтээлийг Монголчуудаас илүү судалсан нь энэ үеэр анзаарагдсан байна.Хурлаас нэгдсэн зөвлөмж гарган, ХХ зууны Монголын зохиолчдын оюуны бүтээлийг хэрхэн судлах, түүний арга барил, онцлог давуу тал зэргийг олон нийтэд сурталчилах зэрэг  олон арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа ажээ.

 photo IMGL0357_zpsdbaffd08.jpg   photo IMGL0355_zps47f772fb.jpg  photo IMGL0353_zpse14a21fc.jpg  photo IMGL0352_zps492db512.jpg  photo IMGL0351_zps75448f77.jpg  photo IMGL0350_zps9b6f5746.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна

23/02/2026

Хүүхдийн кино уран бүтээлчдийн чөлөөт уулзалт болно

23/02/2026

“Туурайн төвөргөөн” ном уншигчдад хүрлээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.