Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл өнөөдөр нээлтээ хийнэ
Нийгэм

“Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг Урлаг21/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
oif387trihgk4p7u0jat9l65l8059660762013-08-21-09-09[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл Монголын Уран зургийн галерейд “Гэрээс гэр” үзэсгэлэнгээр өнөөдөр 17.00 цагт нээлтээ хийх гэж байна.

Уг төсөл Уран зургийн галерейд нээлтээ хийн Монгол орон даяар аялан, Хөвсгөл болон говиор дайрч, Сөүл хүртэл үргэлжлэх нь ээ. Уг төслийн оролцогч, уран бүтээлчдийг нэгтгэж буй шалтгаан болон ирээдүйгээ гэсэн сэтгэл нь олон улсын “Лууны есөн толгой” төсөлтэй холбож өгдөг бөгөөд хамтран ажиллах нэг нэгнээсээ суралцах болон байгаль орчиндоо ээлтэй экологийн шинэ загвар, арга замыг олж авахын төлөө уран бүтээлч бүрийг урамшуулдаг юм байна. Аялалын туршид жижиг үзэсгэлэн, үйл ажиллагаа, харилцан яриаг өөр хоорондоо болон олон нийтэд зориулан зохиох аж. “Нүүдэлчдийн Цэнгээн 2013” төсөл Сөүлд үзэсгэлэн, үзүүлбэр, уран бүтээлчдийн яриа, тайлангаар өндөрлөнө. Уг төслийн хамгийн чухал, онцлох үйл явдал Улаанбаатараас Солонгос орон хүртэл үргэлжилж, энэ хугацаанд хуримтлагдсан тэмдэглүүштэй явдлууд нь “Nomadic Festival Plaza”-г бүрдүүлэхэд оршиж байгаа хэмээн зохион байгуулагчид нь дуулгалаа.

Уг төсөлд багтаж буй “Лууны есөн толгой” төслийн талаар товч танилцуулахад, идэвхтэй бүтээлч, харилцан ижил үзэл санаатай олон орны уран бүтээлчдийг нэг дор цуглуулдагаараа онцлог юм байна. 1995 онд байгуулагдсан “Лууны есөн толгой” төсөл нь өнөөг хүртэл явагдаж буй шинэ, дуулиантай асуудлыг хөндсөн урлагийн төрлийг нээн илрүүлэх зорилготой олон улсын болон өргөн хүрээний үйл ажиллагаа юм. Сүүлийн 18 жилийн турш уг төсөл нь өөрийн үнэ цэнэ болон цаашид хөгжүүлэх бүтээлч оролцогчдын олон үндэстний нийгэмлэгийг бүрдүүлжээ. Харилцаа холбоо болон хамтын ажиллагаан дээр тулгуурлан “Лууны есөн толгой” төсөл нь бүх оролцогчдын хариуцлага, шинэ нээлттэй, төсөөтэй утга илэрхийлсэн бүтцийг голчлон дэмждэг аж.

Уг төслийн “Нүүдэлчдийн цэнгээн” нь орчин тойрон, хот болон нийгмийн төрөл бүрийн туршлагаас сэдэл аван урлагийн үзүүлбэр, performance, installation гэх мэтээр шинэ илэрхийлэл олж авахын тулд  “Лууны есөн толгой” төсөлд нэгдсэн оролцогчдоор  зохион байгуулагдах судалгаат аялал юм байна. “Нүүдэлчдийн Цэнгээн 2010” төсөл нь Сөүл болон Хятадын торгоны замаар Бээжингээс Казак хүртэл үргэлжилсэн бол “Нүүдэлчдийн Цэнгээн 2012” төсөл маань Истанбул болон Узбекистаны торгоны замаар Ташкентээс Кеив болон Арал Далай руу, үргэлжлээд Гурж хүртэл аялажээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Виктория Бекхэм “Би хэзээ ч дарамт үзүүлж байгаагүй” гэв

10/05/2026

“Blackpink”-ийн Лиза 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

10/05/2026

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026

“Монголын уран нугаралтын чуулган-2026” болно

10/05/2026

“Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ

09/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.