Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»А.Ганчимэг: Хүний гоо сайхан гаднаа байдаг уу, дотроо байдаг уу? гэдгийг харуулсан
Дуу хөгжим

А.Ганчимэг: Хүний гоо сайхан гаднаа байдаг уу, дотроо байдаг уу? гэдгийг харуулсан

Урлаг Урлаг24/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
972162_423972501045672_860980150_n568556902013-08-24-14-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны тухай хэвлэлийн бага хурлын үеэр залуу жүжигчин А.Ганчимэгтэй ярилцсан ярилцлагаас хүргэж байна.

-Энэ кинонд ямар дүр бүтээв? Дүрийнхээ онцлогоос ярьж өгөхгүй юу?
-Миний хувьд энэ кинонд халаасны хулгайч Жоохоноогийн дүрд дээр ажилласан. Зөвхөн миний дүр гэлтгүй манай кинонд гарч байгаа бүх эмэгтэй дүрүүдийн онцлог гэвэл хүн чанар гэж юу болох, хүний гоо сайхан гаднаа байдаг уу, дотроо байдаг уу? гэдгийг харуулахыг зорьсон. Гэтэл өнөөдөр хүмүүс хажуугаар зөрж өнгөрсөн хүнээ зөвхөн гадаад байдлаар нь дүгнээд өнгөрч байна. Ингэж үнэлэлт дүгнэлт өгөх нь буруу шүү дээ.

-Халаасны хулгайч охины дүр бүтээхэд хэцүү байв уу? Судалгаа хэр хийсэн бэ?
-Манай киноны трейлер дээр гардаг амандаа хийсэн хурц иртэй зүйлээ гаргаж харуулдаг хэсэг байсан даа. Тэрийг хийхэд их эвгүй байсан. 1981 оны хулгайчдын тухай амандаа хурц иртэй зүйл авч явдаг, бүр түүгээрээ хүний нүдийг ч зүсдэг байсан гэх мэт янз бүрийн зүйл сонсогддог. Судлаад үзэхэд тэр бүхэн үнэн байсан. Тэд ихэвчлэн автобусан дотор хулгай хийдэг байсан юм байна лээ. Миний хулгай хийж байгаа хэсэг тийм ч олон биш. Ямар ч гэсэн хулгайчийн дүрийг гаргахыг хичээсэн. Мөн манай продакшны уран бүтээлчид бүгдээрээ ярилцаж байгаа бүх дүрүүдээ уран сайхны талаас нь үзүүлэхийг хичээсэн.

-Драмын театраас яагаад гарах болов оо? Хөөгдсөн гэх яриа их байна?
-Энэ тохиолдолд хөөгдсөн гэдэг үг надад тохирохгүй. Яагаад гэвэл УДЭТ уран бүтээлчидтэй жил жилээр гэрээ хийдэг. Түүнийгээ жил бүр сунгадаг. Гэрээ дууссан тохиолдолд Драмын театр, Ганчимэг хоёр ярилцаад гэрээгээ сунгах эсэхээ шийддэг. Мэдээж манай театр сайхан. Би театртаа олон уран бүтээл дээр хамтран ажилласан. Гэхдээ түүнээс илүүтэйгээр хувь хүн өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хөгжиж байгаа энэ цаг үед би нийгмээсээ хоцрохгүйгээр маш олон зүйлийг нэмж хиймээр байна. Ийм учраас түр хугацаагаар театраасаа хөндийрөөд, хоёр эгчтэйгээ нийлж хувийн уран бүтээлүүдийг хийе, олон зүйл гардаж хийж үзье гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийнхээ дагуу театртай хийсэн гэрээгээ сунгаагүй. Энэ тухай хаанаас тийм мэдээлэл гарсныг мэдэхгүй. Хөөгдсөн  гэсэн мэдээлэл маш их гарсан байсан.

-Найз залуутайгаа хамтарч кинонд тоглоход ямар байсан бэ?
-Миний найз залуу Энхтүвшин гээд залуу байгаа. Солонгос улсад жүжигчний мэргэжилээр сурч төгссөн. Энхтүвшингийн хувьд энэ кино анхны уран бүтээл. Бид энэ кинонд хосууд болж тоглосон байгаа. Хамгийн сонирхолтой нь манай Энхтүвшин сэргийлэгч залуу, би хулгайч охин. 

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.