Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонсох»Зураач Б.Оюунгэрэлийн “Сарны илгээмж” бие даасан үзэсгэлэн
Сонсох

Зураач Б.Оюунгэрэлийн “Сарны илгээмж” бие даасан үзэсгэлэн

Урлаг Урлаг26/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_53106671832772013-08-26-16-14[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

         Анх 1994 онд Японд суралцахаар явсан. Японд очсоноосоо хойш 96 оноос эхлэн зурж бичиж эхэлсэн. Японы нэртэй тосон будгийн зураачийн урланд суралцсан бөгөөд сүүлийн жилүүдэд идэвхитэй уран бүтээлээ хийж байгаа.  Ганц тосон будаг биш өөр олон төрлөөр  уран бүтээлээ хийдэг хэдий ч тосон будгийг голчилдог. 2000 оноос хойш Японд жилд 1 удаа бие даасан үзэсгэлэн гаргадаг. Муөн Америкд хэд хэдэн удаа үзэсгэлэн гаргасан. Японд дүрслэх урлагийн тэмцээнүүдэд оролцдог. Тайзны чимэглэл, график дизайн хийдэг.  Тууний Тосон будгийн зургийн нэг онцлог нь хийсвэр мэт байгалийн үзэмжийг гаргаса. Мөн тэрээр өнгөөр сэтгэлийн илэрхийллийг гаргаж өгөх нь түүний бүтээлийн онцлог юм. Бүтээлүүдээрээ Японд пост карт хэвлэх, номны хавтсанд  оруулах календар зэрэгт оруулж байсан.


           Энэ удаагийн “Сарны илгээмж” үзэсгэлэн “Сарны илээмж” шүлгийн түүвэртэй холбогдуулсан. Уг үзэсгэлэнд нийтдээ 30 тосон будгийн бүтээлүүд  мөн сүүлийн үеийн бүтээлүүд хамт тавигдсанаараа онцлог болсон. Энэ үзэсгэлэнгээс Японд шагнал авч байсан бүтээлүүд нь “Сарны илгээмж”, “Сарны сонат”, “Хүсэл горьдлого”, “Үүрийн туяаны мэндчилгээ” зэрэг нь номын хавтас болсон.  2009 онд Монголын Уран зургийн галлерэйд анх удаа үзэсгэлэнгээ гаргасан.  Энэ удаад “Сарны илгээмж” үзэсгэлэнгээ “Blue Moon” арт  галлерэйд гаргаж байгаа нь түүний эх орондоо гаргаж буй 2 дахь бие даасан үзэсгэлэн юм.

         “Сарны илгеемж” узэсгэлэнд зураг бурийн доор холбогдолтой мөртуудийг бичиж хавсаргасанаараа онцлог .

Цаашдаа түүний уран бутээлийн санаа нь уран бүтээлч хүмүүсийн сэтгэлийн болон биеийн хөдөлгөөнийг өнгөөр илэрхийлэх бодолтой байгаа юм. Энэ үзэсгэлэнгээ Японы Умэйда галлерэй-д 2014 оны 3 сард гаргахаар төлөвлөөд байгаа юм.  Тэээр уран бүтээлээ хийхийн хажуугаар багшлах, продакшнуудтай холбоотой ажлууд хийдэг.

Үндсэн мэргэжил хэл, соёл судлаач мэргэжилтэй. Тэрээр бага наснаасаа л дэлхийн сонгодог уран зураг урлагт дуртай байсан н түүнийг уран бүтээлч болох замд хөтөлжээ.  
Сарны илгээмж – нар хиртэж байх үеийг харуулсан. Хүн төрөлхтөнд сайн сайханг илгээж байгаа.Өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 шугам даwхцаж байгаа. Хэрвээ хүсвэл өнгөрсөн одоо ирээдүй гурван  цаг нэг шугаманд давхцаж байгааг харуулсан.
Үүрийн туяаны мэндчилгээ – хүний амьдралын утга учир зөвхө өнөөдөрт байгаа. Өнөөдрийг утга учиртай өнгөрүүлэхийг үүрин туяа хүмүүст мэндчилж байгаа.

 photo DSC_5368_zps1cb5ced8.jpg  photo DSC_5353_zpsc4f94695.jpg  photo DSC_5347_zps0f50db35.jpg  photo DSC_5320_zpsf970941b.jpg  photo DSC_5310_zps236986bb.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болно

27/02/2024
Сонсох Урлаг

“Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэнэ

18/10/2019
Сонсох Урлаг

“ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

02/09/2019

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.