Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Жүжигчин Г.Золзаяа сэтгүүлчдэд хандаж мэдэгдэл хийжээ
Оддын амьдрал

Жүжигчин Г.Золзаяа сэтгүүлчдэд хандаж мэдэгдэл хийжээ

Урлаг Урлаг28/08/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1236958_604390899584260_572602708_n5285348392013-08-28-12-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  “Маск” продакшны жүжигчин, “Sound of kiss” хамтлагийн гишүүн Г.Золзаяа буюу Золоогийн тухай сүүлийн үед олон таагүй мэдээ гарах болсон. Г.Золзаяа СТА Бат-Өлзий, АЖ, С.Сарантуяа нарын хүү УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамиртай гэр бүл болж, Цэгц-Үжин гэх охинтой болсон ч удалгүй хоёр тийш болсон.  Мөн сүүлийн үед дуучин Амархүүтэй хөтлөлцөн алхаж яваа зураг нь олонд цацагдсанаар, мөн нэр холбогдоод байгаа. Харин тэрээр ийн өөрийнх нь талаарх мэдээлэлд төдийлөн тайлбар тавьж байгаагүй. Харин жүжигчин бүсгүйн тэвчээр барагдсан бололтой өөрийн цахим хуудаснаа нилээд ширүүн бухимдлаа илэрхийлж мэдэгдэл хийжээ.

Тодруулбал,

“Сайн байцгаана уу?  Эрхэм хүндэт сайтын сэтгүүдчид ээ.

Та бүхэн хүний нэрийг барьж зүгээр нэг зураг төдийхнөөр хэн нэгний амьдралыг үнэлж, дүгнэж, гүтгэн доромжилж, зохион бичихээ зогсооно уу.

Таньдаг найз нөхөдтэйгөө мэндлэх, инээж хөхрөх, хамт алхах энэ бүхэн залуу хүн битгий хэл настангуудад ч бий… Мэндлээд өнгөрсөн эр хүйстэй болгонтой холбож бичин, янз бүрийн хоч нэр өгч доромжилох байдлууд тань хэрээс хэтэрлээ. Энэ бүхнийг маш удаан тэвчлээ. Одоо болно. Би алдаа оноотой залуу хүн. Бас эх хүн шүү дээ. Тайван амьдармаар байна.

Ямар ч баримтгүй зүйл бичиж хүний нэр төрд халдана гэдэг нь өөрөө сэтгүүлчдийн ёс зүйг зөрчиж буй хэрэг. Цаашлаад Миний нэр төрд халдсан, нэр хоч өгсөн, гүтгэн доромжилж мэдээ мэлээлэл бичиж нийтлэвэл хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна,

Хүндэтгэсэн: Ганболдын Золзаяа” гэж бичжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Оддын амьдрал Урлаг

Сара Полсон Наоми Уоттс нар нөхөрлөлөө “эгч дүүсийнх шиг” гэв

15/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ

16/09/2026

Жүжигчин, найруулагч Б.Тамир 40 нас хүрлээ

16/09/2026

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

16/09/2026

Өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжигчин, продюсер Г.Ундармаагийн төрсөн өдөр

16/09/2026

“Эмми авардс”-ын шилдгүүд тодорлоо

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.