Жазз дуучин Наагий бүхий л үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хүсэн хүлээсэн “LADY IN RED” тоглолтоо зохион байгуулах болсноо дуулгаад байсан билээ. Түүний тоглолтод 10 гаруй зочин уран бүтээлчид оролцож дуучин залуугийн фэнүүдэд нь мартагдашгүй, дурсамж дүүрэн үдшийг бэлэглэхээр зэхжээ. Тоглолт нь маргааш UG ARENA-д болно. Харин түүний энэ удаагийн тоглолтын тасалбар хэдийнээ зарагдаж дуусжээ. Энэхүү мэдээ нь тоглолтын тасалбараа авч амжаагүй үлдсэн фэнүүд нь ихэд гонсгор хүлээж аваад байгаа гэнэ шүү. Сонирхуулахад, “LADY IN RED” тоглолтын тасалбарын үнэ 5 сая төгрөгт хүрчээ. Тус тоглолтын энгийн суудал 60,000 төгрөг бөгөөд VIP өрөө нь 5 сая төгрөгөөр худалдаалагдсан байна. Тус өрөөнд 15 хүн орох боломжтой…
Зохиогч: Урлаг
Маргааш Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр тохиож буй. Энэхүү өдөрт зориулж Анир поп оркестр болон уран бүтээлчдийн хамтарсан “Баярлалаа Ээжээ” тоглолтоо толилуулна. Тэгвэл тус тоглолтын найруулагч, хөгжмийн зохиолч Анир студийн захирал, Анир поп оркестрын үүсгэн байгуулагч Б.Алтанхуягтай бэлтгэлийнх нь үеэр цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе. -Маргааш “Баярлалаа Ээжээ” тоглолт болох гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлогийн талаар? -Манай “Баярлалаа Ээжээ” тоглолт маргааш буюу 3-р сарын 08-нд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр 15:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тавигдах гэж байна. Энэ удаагийн тоглолт маань тусгай хөтөлбөртэй гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл их хөгжимлөг тоглолт болно. Бүтэн жилийн хугацаанд тоглогдсон шилдэг бүтээлүүдийн түүвэр тоглолт. Эх үрсийн,…
Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Р.Сэддорж Олон Улсын Урлаг боловсролын хөгжлийн Гэрэлт Ертөнц академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд өнөөдөр “Цөмөөч ханхүү ба хулганы хаан” бүжгэн жүжгийг туурвихаар сургалтыг эхлүүллээ. Тус бүжгэн жүжигт Даланзадгад сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн нэгдүгээр ангиас 8 дугаар ангийн нийт 240 сурагч хамрагдаж байна. 1 2 3 4 5 6 7 8
Энэ сарын 8-нд Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр тохионо. Уг өдөрт зориулан Анир поп оркестр болон уран бүтээлчдийн хамтарсан “Баярлалаа Ээжээ” тоглолтоо толилуулахаар зэхсэнээ дуулгалаа. Тус тоглолт Соёлын төв өргөөнд 15:00 цагаас болох бөгөөд Монгол улсад алдартай хөгжмийн энтертайнмэнт хэлбэрийн бүтээлүүд болон шилдэг дуучид, уран бүтээлчдийн хит дуунуудаас бүрдсэн 100 хувь амьд тоглолт болно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. “Баярлалаа Ээжээ” тоглолтод МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Ятгын Хатан Хаан Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА П.Идэржавхлан, МУСТА Н.Ундрал, МУСТА Л.Нарангэрэл, НЮАНС хамтлаг, Анир Поп оркестр, УВЕРТЮРА хамтлаг эрхэм үзэгч, фэнүүддээ ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаас захиалах боломжтой бөгөөд Партер 50,000₮ Бэльтаж 30,000₮ худалдаалж байна.
Баасан гаригт Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр тохиох гэж буй билээ. Энэхүү өдөрт зориулан Анир поп оркестр болон уран бүтээлчдийн хамтарсан шилдэг уран бүтээлийн “Баярлалаа Ээжээ” баярын тусгай хөтөлбөрт тоглолт Соёлын төв өргөөнд ганцхан удаа болохоор товоо зарлалаа. Та хайртай ээжийгээ эрхэм эмэгтэйчүүдээ баярлуулахыг хүсвэл энэ сарын 08-ны 15:00 цагт Монгол улсад алдартай хөгжмийн энтертайнмэнт хэлбэрийн бүтээлүүд болон шилдэг дуучид, уран бүтээлчдийн хит дуунуудаас бүрдсэн 100 хувь амьд “Баярлалаа Ээжээ” тоглолтыг зориорой. Уг тоглолтод: МУГЖ Л.Болдбаатар МУГЖ Ятгын Хатан Хаан Ч.Мөнх-Эрдэнэ МУСТА Л.Чулуунбаатар МУСТА П.Идэржавхлан МУСТА Н.Ундрал МУСТА Л.Нарангэрэл НЮАНС хамтлаг УВЕРТЮРА хамтлаг Анир Поп оркестр нар оролцоно. Тасалбарыг Ticket.mn сайтаас захиалах боломжтой бөгөөд Партер 50,000₮ Бэльтаж 30,000₮ худалдаанд…
“Бүргэдийн баяр 2024” наадам болоход ТАВ хоног үлдлээ. Уг баяр нь энэ сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм. Тус наадам нь 18 дахь удаагаа Богд хан уулын Жаргалантын аманд байрлах “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэ үеэр олон зуун жилийн түүхтэй Казак ард түмний бүргэдээр ан бариулах ёс заншлыг таниулан үзүүлнэ. Та бүхнийг гэр бүл, найз нөхдөөрөө цэвэр агаарт, тав тухтай тохилог орчинд цагийг зугаатай, өнгөрүүлж, мартагдашгүй дурсамж бүтээхийг урьж байна. Тасалбарыг www.ticket.mn сайтаас захиалах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7510-1727, 9910-1727, 9595-1727 дугаараас лавлаарай. Ulaanbaatar City Bus автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Сүхбаатрын талбайн урд талын авто зогсоолоос “Чингис Хааны Хүрээ” аялал…
Тун удахгүй “Фантастик” продакшны “Зура III Цэвэрлэгээ” уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Тус продакшны бүтээлүүд үзэгчдийн дунд жинхэнэ тэсрэлтийг хийж тухайн жилийнхээ хит нь болж чаддаг. Тэгвэл тус бүтээлд тагнуулын ажилтны дүрд тоглосон жүжигчин Р.Отгонбаяртай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе. -Зура III уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Та энэ удаад ямар дүр дээр ажилласан бэ? -Киноны зураг авалтаа ид өвлийн хүйтний үеэр 43 хоног авсан. Зура 1,2-тойгоо холбоотой 200-300 хүний бүрэлдэхүүнтэйгээр ах нар киногоо хийсэн байгаа. Миний хувьд дэлгэцийн гурав дахь бүтээл минь болж байна. Энэ удаад Зура 1 дээр тоглосон…
Монгол Улсын төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө. -Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан багш танд “ Алсаас мэнд дамжуулах цаг ирэх юм” гэж айлтгасныг уламжилъя! -Сар шинэ сайхан шинэллээ. Галсангийн бие сайн уу? -Багшийн бие сайн. -Ай мөн сайхан бие хаа сайтай хүн юм аа. Галсан чинь надаас найм ах хүн юм шүү дээ. Би 1940 оных юм байгаа юм. Тэгэхээр 1932 оны хүн шүү дээ. -За та юу аязагнаж байна. Хаваржаа тавлаг уу. Зохиолчид ирж золгов уу? -Би гэр зууртаа, цахим харсан шигээ сууна. Зохиолчид хааяа ирдэг юм аа. Би чинь их эртний…
2024-02-27 10:58:562024-02-27 11:06:45 Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Музейн нээлттэй өдрүүд” ирэх долоо хоногт болох юм байна. Музей бол аливаа улс орны түүх, соёлын үнэт үзмэрийг хадгалж хамгаалахын зэрэгцээ олон нийтэд үзүүлэх, түүх, соёлоо сурталчлах, танин мэдэхүйн ач холбогдол бүхий түүхийн судалгаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэт эх сурвалж болох улс орныхоо нүүр царай болсон оюуны өргөө юм. Монголчууд музейгээ үндэсний дээл хувцастайгаа үзвэл өв соёлоо танин мэдэх, хүндэтгэн дээдлэх гүн гүнзгий утга агуулгатай нийцэх төгс зохицол болох мэт. Чингис хаан, Богд хааны ордон, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн…
Ирэх гуравдугаар сарын 01-нд буюу Баасан гаригт “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжиг хөшгөө нээнэ. Монголын тайзнаа анх удаа Александр Дюмагийн алдарт “Шадар гурван цэрэг”-ийг Про театрын уран бүтээлчид амилуулахаар болсон нь энэ юм. Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байхыг жүжгийн багийнхан онцолж байна. Жүжгийн найруулагчаар жүжигчин, найруулагч О.Итгэл ажиллаж байгаа бол гол дүр болох Портост З.Булган, Арамист Б.Анхбаатар, Атост С.Баянмөнх, Д’Артаньянд О.Самданпүрэв, Миледид залуу жүжигчин Б.Ариунхишиг нар тоглохоор бэлтгэлээ хэдийнээ дуусжээ. Өдгөө жүжгийн хөшгөө үзэгчдийн өмнө нээхэд бэлэн болжээ. Нэг нь…