Шинэ хандлага, шинэ хэлбэр, шинэ найруулга, шинэ бүтээл, шинэ тэмүүлэлийг мэдрүүлсэн “АМЬДРАЛ” тоглолт дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Соёлын төв өргөөнд болно. Энэхүү тоглолтыг зорин ирсэн та МУУГЗ, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын туурвисан “АРГА БИЛИГ” нэртэй бүтээлийн анхны сонсогч болж амьдралын олон хөг эгшгэнд уярах нь ээ. “Амьдрал” тоглолтод Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Э.Отгонбат, Б.Мягмардорж (уртын дуучин), Г.Минжинсор (уртын дуучин) нар оролцож ая дуугаа өргөнө. Тоглолтод оролцох эрхэм уран бүтээлчид өөрдсийн эгшиглүүлэх бүтээлийнхээ танилцуулгыг хийжээ. МУГГЗ, Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр: “Амьдрал” тоглолтод Нэрт хөгжмийн зохиолчдын нэрт бүтээлүүдээс дээжлэгдэнэ МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ: Арга билгээр хөглөгдсөн Амьдралын эгшгийг хамтдаа сонордъё Д. Шинэцог-Гени: Анх удаа ятга, морин…
Зохиогч: Урлаг
Дуучин Хүрэлээ “Хайрын хөгжим” шинэхэн цомгийн баяраа болон хорвоод дуугаа хадааж мэндэлсэн өдрөө хамтад нь энэ сарын 26-нд хайраар бялхаж тэмдэглэн өнгөрүүллээ. Дуучин залуу энэхүү эрхэм баяраараа хайртай гэр бүл, дотны найз нөхөд, урлагийн ахан дүүсээ урин залж, урмаар тэтгэгдсэн нэгэн сайхан үдшийг хамтдаа бүтээж дурсамжийн хуудсаа нэгээр зузаалсан юм. МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир “Урин дуулан цаг дуутай хамт ирж явна. Өнөөдөр манай Хүрэлээ нарт хорвоод дуугаа хадааж дуучин болох гэж ирсэн өдөр. Энэ сайхан өдөр “Хайрын хөгжим” дуун цомгоо 3 сая 800 мянган хүнд дуурсгахаар бас цомог нь мэндэллээ. Өнөөдөр Хүрэлээг бас магтах өдөр. Гэхдээ хуурай магтахгүй, жинхэнэ магтаалыг бид бүхэн сайн мэднэ. Манай Хүрэлээ нэг зорьсон…
Та хамгийн сүүлд хэзээ хүүхэдтэйгээ амьд оркестрын тоглолт үзсэн бэ? Сурагчдын амралтыг тохиолдуулан нэгэн гайхалтай тоглолтыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Хүүхдүүдийн хамгийн дуртай, магадгүй томчууд бидний ч одоог хүртэл дурлан, шимтэн үздэг кинонууд болон алдартай аниме бүтээлүүдийн сэтгэлд хоногшсон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээсэн аялгуунуудыг тоглох “The Сinemato” оркестра тайлбарт концерт “Хөгжим-хүүхдийн боловсролд” хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00, 17:00 цагуудаас ердөө 4-хөн удаа тоглогдоно. Хүүхэд болон өсвөр насны хүүхдүүдийн хөгжмийн боловсролд мэдлэг олгох тайлбарт концертод Аниме болон холливудын шилдэг хүүхэлдэйн кино, хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд 100% амьд эгшиглэнэ. Тус тоглолтын тайз, дэлгэц сүүлийн үеийн технологийг ашигласан төгс…
“Ардын гурван дуу”, “Нуун заяа”, “Утраг жаран” “Хоёр сэтгэл”, “Чамдаа зориуллаа” зэрэг дууны эзэн Дуучин Б.Батцэцэглэнгийн “ҮЗЭСГЭЛЭНТ ХАВАР” тоглолт хоёр хоногийн дараа болох гэж байна. Тус тоглолт гуравдугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд энэ нь Олон улсын эмч нарын баяртай давхцаж байгаа аж. Ийнхүү давхар баяр тохиож буй учир дуучин бүсгүй ард түмнийхээ энхийн манаанд зогсдог эмч нартаа талархаж явдаг сэтгэлээ илэрхийлэн 300 эмч, ажилтанд “ҮЗЭСГЭЛЭНТ ХАВАР” тоглолтын урилгаа бэлэглэжээ. Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч түүний тоглолтод Монгол улсын Ардын жүжигчин, Чингис хаан хамтлагийн дуучин Д. Жаргалсайхан, Төрийн Соёрхолт дуучин Д.Болд Монгол улсын…
Нугын хэвлийг ивлэж аргадаад Нойрмог яргуй цас ханзлан дэргэд мишээгээд Шинэхэн бүхнийг нар тэврээд Шингэн дуутай төл орчлонг дуулаад юутай сайхан Урин цагийг дуудан сэрээж Уулын усны урсгал сонсогдоод Ижил бүхэн хайр дуулаад л Ирж яваа цаг юутай сайхан хэмээгээд Дуучин Б.Батцэцэглэн “ҮЗЭСГЭЛЭНТ ХАВАР” тоглолтоо болоход 3 хоног үлдсэнийг дуулгалаа. Тус тоглолтод Монгол улсын Ардын жүжигчин, Чингис хаан хамтлагийн дуучин Д. Жаргалсайхан, Төрийн Соёрхолт дуучин Д.Болд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэмбэрэл, Монгол Улсын Гавъяат жүжигчин Н.Амгалан, Төгөлдөр хуурч Ү.Уртнасан, Монгол Улсын Гавъяат жүжигчин Ч. Мөнх-Эрдэнэ, МУСТА Б. Алтанжаргал, Чингис хаан одонт Монгол Улсын морин хуурын чуулга оролцоно. “Үзэсгэлэнт Хавар” тоглолтын…
Бүгд Найрамдах Казахстан улсын шилдэг реппер, артист Jah Khalib бүрэн хэмжээний тоглолтоо наймдугаар сарын 17-нд Монгол Улсад хийхээр товложээ.. Тэрбээр Медина, Созвездие ангела, Лейла зэрэг дуугаараа монголчуудын танил болсон билээ. Энэ удаад тэр өөрийн амьд хөгжмийн баг, гэрэлтүүлэг, хөгжим, лед инженерийн багийнхантайгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, сонсогч фенүүддээ хэзээ ч мартагдашгүй нэгэн гайхалтай үдшийг бэлэглэнэ. Тоглолт “Shoppy park”-д болох бөгөөд тоглолтод зориулан бүрэн хэмжээний бүтээн байгуулалтыг ерөнхий зохион байгуулагч “DD Entertainment” компани, хамтран зохион байгуулагч BlinkSoft”, “CGI Originals” болон “Enter Media Agency” гүйцэтгэж байна. Тодруулбал, 10,000 м2 талбайг зүлэгжүүлэх, 2 ширхэг супер VIP бүтээн байгуулалтыг Mega stage-ийн хамт хийхээр төлөвлөжээ.…
Гуравдугаар сарын 26-ны өдөр буюу маргааш дуучин Хүрэлээ гурав дахь цомгийн баяраа хийнэ. Тодруулбал, түүний гурав дахь шинэ цомог “Хайрын хөгжим” нэртэйгээр мэндэлжээ. Ийнхүү дуучин залуу цомгийн баяраа болон өөрийн төрсөн өдөртэйгээ хамтад нь тэмдэглэх болсноо сонсогч фэнүүддээ дуулгалаа. Түүний давхар баяр SPARROW restaurant & bar 18:00 цагаас болох бөгөөд Танхай ерөөлч Сүхээ, Лууяа, Анударь, Эрка, Хар сарнай хамтлагийн Амараа, Харш хамтлагийн Бааска, Цэцэг хамтлагийн Батболд нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Дуучин Хүрэлээтэй хамт үзэсгэлэнт төгөлдөр эх орноо магтаж, анд найзуудаа дурсаж, дурласан бүсгүйгээ магтаж, шинэхэн цомгийн задалж, төрсөн өдрийн амтат бялууг нь хуваалцан, дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлэхийг…
“Хар Тас” хамтлаг шинэ уран бүтээлээ цацаж олны дунд шуугиан тариад байна. Тодруулбал, тус хамтлаг 30-аад жилийн өмнө нийгмийн бодит байдлыг шүүмжилсэн “Бүрхэг тэнгэр” дууг олны хүртээл болгож сонсогч фэнүүддээ үнэнийг өгүүлжээ хэмээн магтуулж байсан билээ. Тэгвэл тэд хэсэг хугацаанд завсарлага авч урлагтаа эргэн ирэхдээ WE DON’T KNOW POP IN MUSIC шинэ клипээрээ нийгэмд шуугиан тариад байгаа нь энэ юм. Энэхүү бүтээлд Монголын төрийг нэгэн үе удирдаж явсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг клипны гол дүрд онцолсон нь жинхэнэ шуугиан боллоо. Клипийг үзсэн зарим нэг нь сонгууль эхэлжээ хэмээн сэтгэгдлээ бичиж харагдана лээ. Харин нөгөө хэсэг нь нийгэм ялзарч, ард түмэн улс орноороо 90 хувь нь өр ширэнд…
Шинэ хандлага, шинэ хэлбэр, шинэ найруулга, шинэ бүтээл, шинэ тэмүүлэлийг мэдрүүлсэн “АМЬДРАЛ” тоглолт дөрөвдүгээр сарын 04-ний өдөр Соёлын төв өргөөнд эгшиглэнэ. Энэхүү тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд болон шинээр найруулсан хөгжмийн бүтээлүүд эгшиглэж та бүхний сонорыг мялаах юм. “АМЬДРАЛ” тоглолтод Ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, Морин хуурч: Д.Шинэцог-Гени нар гоцлохоос гадна Дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжимчид оролцоно. Мөн тоглолтын Ерөнхий удирдаачаар ДБЭТ-ын Ц.Тэлмүүн-Очир ажиллана. Ятга, алтай ятга, морин хуур, икэлд зориулсан анхны хослол концертыг “АМЬДРАЛ” нэртэй энэхүү тоглолтод зориулан МУУГЗ Ш.Өлзийбаяр бүтээж байгаа бөгөөд шинэ бүтээл тоглолтын төгсгөлд анх удаа эгшиглэж хүрэлцэн ирсэн сонсогч, үзэгчдийн сэтгэлийг уяраан цэнгүүлэх аж. Тус Тоглолтод:…
МУСТА, Дуучин Хүрэлээ фэнүүддээ “давхар” баяраа тэмдэглэхээр болсноо дуулгалаа. Тодруулбал, дуучин залуу “Melody of love” буюу “Хайрын хөгжим” нэртэй цомгийн баяраа болон өөрийн төрсөн өдрийн баяраа хамтад нь гуравдугаар сарын 26-нд 18:00 цагаас SPARROW restaurant & bar тэмдэглэхээр товложээ. Тэрбээр “Чамдаа би хайртай”, “Миний дурласан бүсгүй” “Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Би дурлана”, “Чам руу” зэрэг олон сайхан дуунуудыг амилуулж, дуунд дуртай залуусынхаа сонорыг мялаадаг нэгэн. Хамгийн сүүлд Дуучин Хүрэлээ “Тавилан” дууг коверлож дуулсан нь фэнүүдэд нь ихэд таалагдаж, чамгүй их урмын үгийг авч буй гэнэ шүү.