Зохиогч: Урлаг

Дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулж яваа “The Hu” хамтлаг шинэ оны босгон дээр Америкийн “Алтан дуун” шагнал хүртсэн байна. Тодруулбал, 2023 оны хамгийн их сонсогчтой, хамгийн их борлуулалттай дуугаар “Wolf totem” дуу нь шалгарсан байна. Америкийн албан ёсны хөгжмийн нийгэмлэгээс (Recording Industry Association of America (RIAA)) “Алтан Рекорд” Чонон Сүлд дуундаа хүлээн авлаа. Энэхүү дуугаараа Хүннү Рок хөгжмийн урсгалыг дэлхийд тунхаглан Монгол улсаас хамгийн анхны удаа “Алтан Рекорд” авч салхийг хагалаж байна, ар араас нэмэгдэх рекордсийг тэсэн ядан хүлээж байна та бүхэндээ сайхан мэдээ, зүрх булиглуулсан дуунуудаар ирэх жил бэлэг барина хэмээжээ. Хамтлагийн уран бүтээлүүд нь анх түгсэн өдрөөс…

Read More

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11-р сарын 16-нд болж ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон билээ. Хэдийгээр сар гаруй өмнө энэ шийдвэр гарсан ч  Б.Нямжав тус үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваагүй байсан. Тэгвэл шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр 2023 оны 12-р сарын 21-нд холбооны тамга тэмдэгээ албан ёсоор хүлээн авчээ. Б.Нямжав өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Түүний хувьд Төв аймгийн Баян сумын харьяат бөгөөд Ардын хувьсгалын 99, 100, 101 жилийн түрүү “Богд хээр” азарганы эзэн, “Дүнжингарав” бөхийн дэвжээний тэргүүн, мөн…

Read More

2022-2027 онд Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэгд дуу, хөгжмийн салбар багтдаг бөгөөд энэ салбарыг бодлоготойгоор дэмжих, уран бүтээлчдийн оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтыг Соёлын яамнаас тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин MCPP буюу Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн хамт олон болон дуу, хөгжмийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дуу, хөгжмийн салбарын нөлөөлөл болоод оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн “Дуу” төслийн явцын талаар Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс танилцууллаа. Уулзалтын төгсгөлд дуу, хөгжмийн салбарын төлөөллүүдийн зүгээс Соёлын…

Read More

Дуучин Хүрэлээ “Чамдаа би хайртай” нэртэй шинэ клипээ цацлаа. Тэрбээр  гурав дахь бие даасан цомгоо шинэ онд олны хүртээл болгохоор зэхэж буйгаа дуулгалаа. Түүний шинэхэн клипийг үзэж, сонссон фэнүүд нь хайрын тухай сайхан үгтэй дуу нэгээр нэмэгдсэнд туйлын их баяртай байгаа бөгөөд сайхан клип болжээ хэмээн магтаалын үгээр мялаасаар байна. “Чамдаа би хайртай” дууны үгийг Ш.Хүрэлбаатар болон Анхаа, аяыг Айзам-2 хамтлагийн О.Хүрэлбаатар зохиосон бөгөөд XB продакшн, KHOS DOG продакшн хамтран клипийг бүтээжээ. Дашрамд дуулгахад, Гэгээн хайрыг магтан дуулах дуртай тэрбээр удахгүй гарах шинэ цомгоо “Melody of love” буюу “Хайрын аялгуу” хэмээн нэрлэжээ.

Read More

-Одоогоос 17 жилийн өмнө Монголын хамгийн анхны Pop A-capella & Beatbox жанраар дуулдаг хөвгүүдийн S4 хамтлаг байгуулагджээ- Монголын анхны Pop Acapella & Beatbox жанраар уран бүтээлээ туурвидаг S4 хамтлагийг фэнүүд нь сайн мэднэ. Тус хамтлаг анх 2006 оны наймдугаар сарын 24-нд байгуулагджээ. Хамтлагийн ахлагчаар өнөөг хүртэл Око ажиллаж яваа. Тэрбээр хамтлаг байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдөн оюутан байхдаа хоолой салгаж дуулах дуртай залуусын эрэлд гарчээ. Энэхүү хамтран дуулах залуусаа олох эрлээ оюутан байхдаа эхлүүлж СУИС-ийн хоёр оюутан, хөгжмийн бүжгийн коллежийн хоёр оюутантай санаа, үзэл бодол нийлснээр хамтлаг байгуулагдах эхлэл тавигджээ. Урлагийн салбарт тэр дундаа гал ассан рок попын тогоонд битбокстой акапелл төрөл жанраар дуулдаг анхдагч нь болон бүл нэмэн орж ирсэн…

Read More

Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан “Утгын чимэг 2023” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөл хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа. 33 дахь удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын нэгдүгээр шатанд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимагийн зохиолчдын 90 гаруй өгүүллэг иржээ. Өмнөх наадмуудад 30-50 өгүүллэг ирдэг байсныг зохион байгуулагчид дурдсан юм. Ингээд эцсийн шатанд 11 зохиолчийн өгүүллэг тунаж үлдэн Дорнод аймгийн Чойбалсан хотноо өгүүллэгээ дуудууллаа. Улмаар тэргүүн байранд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджавын “Тамга” өгүүллэгээрээ шалгарсан юм.…

Read More

Дуурийн театрт 20 жил уран бүтээлээ туурвиж яваа МУГЖ Ө.Уянга кларатурный сопрано партиг нуруун дээрээ үүрч яваа чадварлаг нэгэн. Тэрбээр Р.Леонкаваллогийн “Палячи” дуурийн гол дүр Недда, алдарт Доницеттийн “Лючия ди Ламмермур” дуурийн гол дүр Лючия, “Риголетта” дуурийн Жильда,  “Евгений Онегин” дуурийн Татьяна, “Аида” дуурийн Аида, “Тоска”-гийн Тоска Россинигийн “Севилийн үсчин” дуурийн Розина, “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатан, Тамина гүнж, “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаагийн дүр, “Ламбагуайн нулимс”-ын Цэрэнлхамын дүр гэх мэтчилэн маш олон дүрийг Дуурийн театрынхаа тайзнаа дуулж, амилуулжээ. Дэлхийн тайзнаа Монгол улсынхаа нэрийг алдаршуулдаг түүнд монголынхоо дуурийн хөгжилд томоохон шинэчлэл хийж  жазз опера гэдэг зүйлийг гаргаж ирж, тоглолт хийх бодолтой олон жил явжээ. Тэгвэл түүний энэ том…

Read More

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлон дуулаачдыг өнгөлдөг МУГЖ Ө.Уянга тодорхой бус шалтгаанаар ажлаас халагдсан тухай мэдээнд олон мянган фэнүүд нь харамсаж байлаа. Тэгвэл тэрбээр ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан байдаг. Ингээд хуулийн зөвлөгөө авч, өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд ханджээ. Уг асуудлын дагуу шүүх хурал болж, шийдвэр иргэн Ө.Уянгын талд гарсан баярт мэдээг бид өмнө нь дуулгаж байсан билээ. Түүнийг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарсанаар өдгөө ажилдаа оржээ. Дэлхийн тайзыг эзэгнэж хоолойн цар хүрээгээрээ гайхагддаг дууч бүсгүй маань жазз, поп…

Read More

Sweetymotion хамтлаг УГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбаттай хамтарсан “ШИНЭ ЖИЛИЙН ДУУ” хэмээх уран бүтээлийнхээ шинэ клипийг цацлаа.  Сүүлийн таван жил гаруй тайзнаа гараагүй байсан тэд Mongolia Entertainment бүжигчидтэй хамт шинэхэн клипэндээ тоглож фэнүүддээ гэнэтийн бэлэг барилаа. Шинэ клипийг нь үзсэн үзэгчид нь “Хүүхэд насны дурсамжаараа аялаад маш сайхан байна” хэмээгээд дараагийн шинэ уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа уламжлаад авна лээ. “Шинэ жилийн дуу”-ны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг хөгжмийн зохиолч, УГЗ Б.Чинбат зохиосон бөгөөд MCS property 30 жилийн ой, Emotion, Чинбаа and On & Off production хамтран бүтээжээ.

Read More

Хархорум кино наадам нь бүс нутгийн хил хязгаарыг давж, Төв Азийн эрч хүчит газар нутгийг өлгий болгон дэлхийн кино уран бүтээлчдийг нэгтгэх зорилгыг өвөртөлсөн билээ. Бидний алсын хараа бол дэлхийн өнцөг булан бүрээс кино бүтээгчдийг олон янзын түүх, соёл, кино урлагийн илэрхийллүүдээ энэхүү огтлолцолд нэгтгэхэд уриалан дуудаж, оролцоог нь хангасан, хүчирхэг платформыг бий болгох явдал юм. Ингэснээр бид дэлхий даяарх уран бүтээлчдийг өөрсдийн түүх, бүтээлээ хуваалцах таатай орон зайг бий болгох зорилт дэвшүүлсэн. Кино уран бүтээлчдийг дэлхий дахинаа алдаршуулах нэгдмэл зорилгынхоо хүрээнд дэлхийн тавцанд Монголын кино урлаг, уран бүтээлчдийг таниулах, өргөмжлөх, кино урлагаар дамжуулан Монголын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг…

Read More