Зохиогч: Урлаг

“Бүргэдийн баяр 2024” наадам гуравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Баярын үеэр олон зуун жилийн түүхтэй Казак ард түмний бүргэдээр ан бариулах ёс заншлыг таниулан үзүүлэх юм. Тус наадам нь 18 дахь удаагаа Богд хан уулын Жаргалантын аманд байрлах “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэхүү “Бүргэдийн баяр-2024” наадмын сонин сайхнаас задлахад, Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн наадамд 8 настай Б.Эрхсаран охин  “Шувуулахуйн тоглолт”-ыг үзүүлэх юм. Мөн Ч.Сүлдтулга хүү Монгол анч тайга ноходтойгоо ирж үзүүлбэр үзүүлэх…

Read More

Манай улсад зохиогчийн эрхийн асуудал бүхий л салбарт хөндүүр сэдэв болоод удаж байгаа билээ. Тэгвэл Гитарчин, ая зохиогч Өөжгий буюу Д.Өлзий-Орших “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дууг Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа хоёрыг дуулахыг хориглож байгаагаа цахим хуудастаа мэдэгдэж шуугиан дэгдээгээд авсан. Олон хүн ядаж урлагийн салбарт уг асуудалд цахиур хагалаж, шүгэл үлээлээ хэмээж байв. Гэтэл тэр өнөөдөр “Дуулаа дуул 2 лүд минь. Дуулим хорвоод дуулж болж л байвал миний муусайн дуунуудыг Монголд дуул, Японд дуул, Амээркт ч дуул. Зөвшөөрлөө. За тэр ч яахав. Маартаар ямар шоу үзэхээ шийдэж чадаагүй байгаа нь түр хүлээж байгаарай” гэх нь тэр. Түүний энэ үйлдийг анхнаасаа тоглолтын Пи-ар байжээ…

Read More

Олонд 3 сая инээд шоуны оролцогчоор танил болж байсан Сүлдээ буюу Ц.Дааръяаг өдгөө танихгүй хүн үгүй ээ. Тэр төгөлдөр хуурч, багш мэргэжилтэй бөгөөд 20 жил уг хөгжимтэй амьдралаа холбон яваа нэгэн. Харин өөрийн хөгжмийн “Daarya’s music school” нээгээд хоёр жилийг үдэж буй гэнэ. Өнгөрсөн онд сошиалд түүний шавийгаа загнаж буй бичлэг цацагдаж олны магтаал, шүүмжлэлийг зэрэг хүртэж хэсэгтээ л ярианы сэдэв болж амжсан. Тэгвэл түүний загнуулдаг шавь АНУ-д болсон Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд түрүүлжээ. Тодруулбал, АНУ-ын Нью Йорк хотын “Carnegie Hall”-д Олон улсын төгөлдөр хуурын тэмцээн болсон юм. Уг тэмцээн хоёрдугаар сарын 18 өдөр зохиогдсон бөгөөд Монголоос хоёр төгөлдөр хуурч оролцож байр эзэлжээ. Д.Мөнхбат тэргүүн…

Read More

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Баттөмөр зохиолыг нь бичиж, найруулсан “Трио” кино Бразил Улсын Балнеариогийн олон улсын кино наадамд “Алтан шар шувуу” шагнал хүртжээ. Тус бүтээл нь дауны хам шинжтэй хүүхдийн асуудлыг хөндөж, нөгөө талаар эх, үрийн нандин холбоог хослуулан харуулснаараа онцлог бүтээл болсон юм. Гадаадын кино наадмуудад амжилттай оролцож байгаа олон ч шагнал түүж байгаа тус бүтээл нь кино урлагийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Мөнгөн мод” наадмын шилдэг киногоор шалгарсан юм. Д.Баттөмөр жүжигчин киноныхоо талаар “Трио бол эх, үрийн хайр, эх орон, нийгэмшил, дэлхий нийт ондоошил гээд олон талт зүйлс багтсан. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс…

Read More

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод 2023” наадамд нэр дэвшихийг урьж байна. Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам/доорх линкээр орно уу /https://shorturl.at/gjlS7 Шилдэг уран бүтээл болон шилдэг судлаачийн удирдамж /доорх линкээр орно уу /https://shorturl.at/novRV Нэр дэвших маягт /доорх линкээр орно уу. /https://shorturl.at/hoFNV ​​​​​​​ Материал хүлээн авах хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 26-наас 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл Материал хүлээн авах хаяг байршил:Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын…

Read More

Монголын тайзнаа анх удаа Александр Дюмагийн алдарт “Шадар гурван цэрэг”-ийг Про театрын уран бүтээлчид амилуулах гэж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ. Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байхыг жүжгийн багийнхан онцолж байна. Жүжгийн үйл явдал XVII зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Францын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ. Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд…

Read More

PRO театрын уран бүтээлчид “ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн ижил нэрт романаас сэдэвлэн ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн тайзнаа тоглохоор товоо зарлалаа. Эрэлхэг зоригт Д’Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө үзэгчдийн сонирхолыг ихээхэн татах аж. Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д’Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ. Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил,…

Read More

БНСУ-д зохион байгуулагдсан “World Dance Grand Prix” тэмцээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин МУСТА М.Бямбаа О.Чинбатын хөгжим, УГЗ Д.Баярбаатарын дэглэлт “ЦАГААН БУГА” бүтээлээр оролцож Гран-При шагнал хүртлээ. Түүний хувьд бүжиглэхээс гадна кино урлагийн салбарт ур чадвараа харуулж яваа нэгэн юм. Тэрбээр “Хувьсал” продакшны анхны уран бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож илүүтэй олонд танигдсан билээ.

Read More

Монголын мянга мянган уншигчтай People сэтгүүл PEOPLE AWARDS арга хэмжээг 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Нийгэмд эерэг хандлага түгээх зорилготой энэхүү арга хэмжээгээр салбар бүртээ амжилттай яваа хүмүүсийг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Дэлхийн People  сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ үр бүтээлдээ, эерэг зөв сайхан үйл ажиллагаа явуулдаг Онцлох хүмүүс, байгууллагыг зарласан байна. Бүтээсэн дүр нь үзэгчдийн ой тоонд хамгийн тодоор үлддэг гэлцдэг СТА С.Ариунбямба “Онцлох урлагийн хүн”-ээр тодорчээ. Түүнийг олон бүсгүйчүүд крашилдаг гэнэ лээ. Тэрбээр 25 жил урлагийн салбарт хүчин зүтгэж, 50 гаруй жүжиг, 30 гаруй кинонд гол ба туслахын дүрийг бүтээсэн байна. “Ану хатан”, “Тэгри чину”, “Ар хударга”, “Содура”, “Цурам…

Read More

0 Итали брэндийн чанарыг монгол түмэндээ мэдрүүлэхээр чанартай гутлуудыг Europoos.S.com дэлгүүр худалдаалдаг билээ. Тэгвэл тус дэлгүүр Сар шинийн баярыг угтан бүх төрлийн гуталдаа хямдрал зарлажээ. Итали брэндийн гутлаа хямдралтай үнээр аваад тавгийн идээний ааруулын мөнгөө хэмнэх боломжтой сайхан мэдээг дуулгая. Тус дэлгүүр хэрэглэгч нартаа хямд үнээр өргөн сонголттойгоор Итали чанарыг монголчууддаа хүргэхээр зорин ажилладаг юм. Хямдралын талаарх дэлгэрэнгүйг 99101247 утсаар авах боломжтой бөгөөд ХУД, 11-р хороо, Их Монгол улсын гудамж, Их Монгол Плазаг зориод очиж өөртөө тохирсон загвар, размераа хямдруулаад аваарай.

Read More