Зохиогч: Урлаг
Мэргэжлийн театр судлаачдын хамтын бүтээл “Монголын театрын түүх” ном уншигчдын гарт очиход бэлэн болжээ. Хэдийгээр Монгол Улсад театрын урлаг үүсч хөгжөөд цөөнгүй жилийг үдсэн боловч театр урлагийн түүхээ цогцоор нь хамран судалсан бүтээл хараахан хэвлэгдэж гараагүй байжээ. Нөгөө талдаа театрын урлагийн түүхээ он цагийн үечлэлд оруулж, театрын найруулга, жүжгийн зохиол, жүжгийн зохиолчдын түүх, тайзны зураг, засал, жүжгийн хөгжим, төвийн болоод орон нутгийн театруудын түүх, урын сан зэрэг олон талаас нь сурвалжлан судалсан байна.
Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийнхан өнгөрөгч есдүгээр сарын 26-нд хамтлагийнхаа гишүүн Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээний хандив цуглуулах зорилгоор тоглолтыг зохион байгуулсан.
“Шинэ үе” продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар өнөөдөр 13:00 цагт “Монгол бөхийн өргөө”-ний тайзнаа хэвлэлийн хурал зарлажээ. Тодруулбал маргааш тэдний “Хайрын тэнгэр диваажин” тоглолт нь болох бөгөөд тоглолтын тасалбар 5 хоногийн дотор зарагдаж дууссан нь ийнхүү хэвлэлийн хурал зарлахад хүргэжээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 08. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 26. Бархасвадь гараг. Үнэг одтой, 2 хар мэнгэтэй, улаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана.
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Хөөрхөн монгол охид фото /Цуврал-70/
Английн иргэд Sue Radford болон Noel Radford нар энэ жил 38 настай. Тэдний гэр бүл өнөр олуулаа гэдгээрээ цахим ертөнцийн гол сэдэв болж байна. Тэд 17 хүүхэдтэй бөгөөд ирэх 4 дүгээр сард 18 дахь хүүхэд нь төрөх ажээ. Ингээд та бүхэнд тэдний гэр бүлийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
18 дахь хүүхдээ хүлээж буй гэр бүлийн түүх
Тэд бүр бага байхаасаа л бие биеээ сайн мэддэг байсан бөгөөд хамгийн анхны хүүхдээ 14 настай байхдаа төрүүлжээ.
Швед улсын нийгмийн халамжийн бодлогоос олон улс үлгэр жишээ авдаг. Энэ нь ч аргагүй. Жишээлэхэд шинэ хүнтэй болсон аав, ээж нар ажлаасаа урт удаан хугацаагаар цалинтай чөлөөлөгддөг. Ээж та хүүхдээ асрахаар чөлөө авах тохиолдолд танд 480 хоногийн чөлөө өгнө. 480 хоногийн 390 нь цалингийн 80 хувьтай тэнцэх тэтгэмж олгоно.
