Жэмией Рэйн эмэгтэй хүйстэй ч сэтгэл санаагаар эрэгтэй нэгэн байжээ. Харин 18 настайгаасаа эхлэн гормон солих эмчилгээнд эрчимтэй хамрагдан 3 жилийн хугацаанд бараг эрэгтэй нэгэн болжээ.
Зохиогч: Урлаг
Гавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй уулзаж ярилцахаас өмнө залуу нас гэгчийг задгай мөнгө адил халаасны мухарт үнгэгдэж явсаар үрэгдэж дуусдаг гэж ойлгодог байв. “Би завгүй гүйж, хийж бүтээж буйдаа сэтгэл ханаж, түүгээрээ өөрөө өөрийгөө сэргээж, нөхөж явдаг. Ядаж л ой ухаанаа хөгшрүүлчихгүйн тулд завгүй амьдрах хэрэгтэй” гэх түүнийг харсан хэн ч нас гэдэг зүгээр л тоо гэдэгтэй эрхгүй санал нийлнэ. Нүүр үрчлээтэв ч зүрх сэтгэл үрчлээтдэггүйн учир залуу нас гэгч үрэгдэж барагдаж дуусдаггүй зүрх сэтгэлд, хүний мөн чанарт оршдог аж. “Суварган цэнхэр уулс”, “Жинжиймаа” зэрэг 20 гаруй кино уран бүтээлээр үзэгч түмний танил болсон түүнтэй завгүй өнгөрүүлсэн амьдрал, залуу нас мөн кино урлагийн тухай ярилцсанаа хүргэе.
“Найрсаг Улаанбаатар” уриан дор маш олон арга хэмжээг залуучууддаа зориулан зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь Олон улсын дрифтийн тэмцээн юм. Монголд анх удааг болох гэж буй уг уралдаанд олон улсын тамирчид Монголын хүчирхэг дрифчин залуус өрсөлдөж шилдгээ тодруулах юм.
Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадмын шилдэг оролцогчид буюу 6 төрлийн эхний 3-н байранд шалгарсан 18-н оролцогчдыг Практикал даатгалын сэтгүүлчийн гэнтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамруулхаар болжээ. Уг даатгалын нэг жилийн хамгаалалтын дүн нь 5.000.000 төгрөг бөгөөд нийт 18 сэтгүүлчийг даатгалд хамруулж байгаа нь 90.000.000 сая төгрөгийн нөхөн төлбөр авах боломж бүрдэж байгаа юм.
Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд анхлан зохион байгуулагдсан “Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам” уламжлал ёсоороо 2015 оны 10-р сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар товоо зарласан билээ.
Турк улсад болсон олон улсын “Little miss world-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шагналын эзэн болсонтой холбогдуулан SBN телевиз хэвлэлийн бага хурал зарлажээ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 09. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 27. Сугар гараг. Их морь одтой, 1 цагаан мэнгэтэй, шар морь өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана.
Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст зүүн хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, Дорнод Монголын болон, Дарьгангын тал нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
