Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 07. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 24. Буд гараг. Үнэг одтой, 3 хөх мэнгэтэй, улаан луу өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана.
Зохиогч: Урлаг
Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
МУСТА дуучин Ж.Хишигдэлгэр эх дэлхийн усаа хайрлан хамгаалах үйлсэд нэгджээ. Тэрээр хүүхэд залуучуудад усаа хайрлан хамгаалахыг уриалж байгаа бөгөөд энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Алтан ураг” “Lord” хамтлаг болон “Сүмбэр энтертайменттай хамтран “Манан” хэмээх шинэхэн уран бүтээлээ сонсогчидод хүргэхэд бэлэн болоод байгаа юм.
“Мисс Монголиа-2015” тэмцээний ялагч Ц.Аззаяагийн хагас нүцгэн төрхийг онцолж байна. Одоогоос хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан “Мисс Монголиа” тэмцээнд оролцож байсан. Тэр үед тусгай байрт шалгараад “Авьяаслаг мисс”-ээр тодорсон.
Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 9-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглохоор болсон билээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.
-“Баялаг бүтээгч” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төслийг санаачлах болсон шалтгаан юу байв?