Нийтийн дууны залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өчигдөр Их дэлгүүрийн урд байрлах HI-FI CD shop-ийн өмнө “Жаргалтай гэр бүл манайх” уран бүтээлийн бие даасан 2 дох цомгийнхоо нээлтийг хийлээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн эхний 50 хүнд плакат, шинэ цомгоо гардуулахар төлөвлөж байсан ч 100 гаруй хүн ирсэн тэдэнд бүгдэд нь плакат, шинэ цомгоо бэлэглэлээ. Түүнчлэн дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын найз нөхөд болох СТА дуучин Я.Гэрэлчулуун, залуу дуучин Д.Найдандорж, Э.Чинбаяр нар хүрэлцэн ирж “Жаргалтай гэр бүл манайх” шинэ цомгийн нээлтэнд ая дуугаа өргөлөө.
Зохиогч: Урлаг
БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11-нд зохион байгуулах гэж байна.
Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох гэж байна. Хот хөдөөгийн 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байгаа хэдэн мянган ажиллагсдын дунд урлагийн гоц авьяастнууд олон байдгийг 2013 онд амжилттай болсон анхдугаар ихнаадам батлан харуулсан бөгөөд энэхүү их наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон билээ.
Монгол Улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэхүү ойн хүрээнд 10 дугаар сарыг гэрэл зургаар амьсгалсан сар болгох нь ээ.
1947 оноос өнөөг хүртэл амьдралынхаа нэгэн жаран илүүтэй хугаацааг гэрэл зураг хэмээх энэхүү урлагтай холбож ирсэн, энэ хугацаанд олон зуун шавь төрүүлэн гаргасан манай ахмад үеийн томоохон төлөөлөл Ж.Даваасамбуу гуайн “Жаранг түүхэлсэн агшин” гэрэл зургийн бие даасан үзэсгэлэн маргааш 14:00 цагаас Q Art Gallery-д нээлтээ хийнэ.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 06. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 23. Ангараг гараг. Найралт эх одтой, 4 ногоон мэнгэтэй, хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлагаАрвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана.
Өнөө шөнө Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Мундаг авьяастай залуугийн зурсан зургийг тэр дор нь үнэ хаялцаад авчихдаг юм байна.
Мисс Монголиа наадмын тэргүүн мисс, шилдэг загвар өмсөгч Д.Долгион нь энэ 9 дүгээр сараас эхлэн Хогконг улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн энх тайвны миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол улсаас анх удаа оролцсон бөгөөд шилдэг 15 ын нэгээр шалгарч тусгай байрын шагнал хүртжээ.
Жүжигчин Г.Нарансолонго бусдын хайр хүндлэлийг хэдийнээ хүртсэн эмэгтэй жүжигчдийн нэг. Түүний өмнөх амьдрал бүтээгүй ч хоёрдахь амьдрал нь аз жаргалаар бялхаж яваа гэхэд болно. Өөрөөсөө дүү жүжигчин С.Тэмүүжинг заяаны ханиараа сонгож хөөрхөн хүүтэй болсон билээ.