Зохиогч: Урлаг

SBN телевизээс “Little miss world” ОУ-ын бяцхан миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах шоу төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж ялагчаа тодруулсан билээ. Энэхүү тэмцээний хамтран ажиллагчаар “Бяцхан мисс “улсын уралдаан ТТБ, Азийн модель агентлаг, ерөнхий ивээн тэтгэгчээр Наран групп тус тус ажилласан юм.

Read More

Сүүлийн үед залуусын дунд “Мартагдашгүй” тоглолт нилээдгүй хүлээлт үүсгээд байгаа юм. Учир нь монголын хөгжмийн урлагийн шилдэг гэгдэх таван эрэгтэй хамтлаг нэгдэн сонсогч фенүүддээ дурсамж дүүрэн “Мартагдашгүй” үдшийг бэлэглэхээр болжээ. Тус тоглолт 10 дугаар сарын 09-ны өдөр “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох юм байна.

Read More

Булган аймгийн харьяат Даваацэрэнгийн Батжаргал, Шагдарсүрэнгийн Очмаа нар өөрийн 2 охины хамт өнгөрсөн хавар бусдын адил ажил олж хийн амьдрал ахуйгаа залгуулахаар Улсынхаа нийслэл Улаанаатар хотыг зорьж иржээ. Гэвч тэдний бодсноор ажил төрөл амар хялбар олдсонгүй, орох орон, оочих аягагүй, дээр нь бас боловсрол эзэмшээгүй тэд их хотод ирээд таних мэдэх газаргүйн эрхээр нэг нутгийн танилындаа хэд хонон ажил хайсаар 13-р хороололд орцны жижүүр, үйлчлэгчийн ажил олж хийсэн байдаг.

Read More

Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia 2015” наадмын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарчээ.

Read More

УДЭТ-ын тайзнаа түүхэн жүжгийн өдрүүд удахгүй эхлэх нь ээ. Ирэх сарын 02-нд Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, 03,04-нд Д.Намдагийн “Оролмаа Эх” үндэсний түүхэн жүжиг, С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдэд зориулсан түүхэн жүжиг, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжиг зэрэг уран бүтээлийг тус тус тоглох юм.

Read More

Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд 10 сарын 5-ны өдөр буюу өнөөдөр 13:00 цагаас хийхээр болжээ.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 22. Сумъяа гараг. Өглөгт охин одтой,5 шар мэнгэтэй, хөх бар өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Нэр өнгө Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана

Read More

6-нд нутгийн баруун хагаст, 7, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Read More