Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын тухай кино Гран При хүртлээ
Нийгэм

Монголын тухай кино Гран При хүртлээ

Урлаг Урлаг23/02/2021Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5151559651268092021-02-23-12-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Канадын Ванкуверт 24 дэх удаагийн олон улсын уулын сэдэвт кино наадам Vancouver International Mountain Film Festival (VIMFF) энэ сарын 19-нд онлайнаар эхэлсэн. Хэдийгээр наадам хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх ч зохион байгуулагчид энэ жилийн шилдгүүдээ зарлажээ.

   "VIMFF" наадмын шилдэг киногоор Францын найруулагч Хамид Сардарын “Морь номхотгогч” баримтат кино шалгарч, Гран При шагнал хүртлээ. Энэхүү кино нь эрэлхэг зоригт нэгэн монгол адуучин залуугийн тухай өгүүлэх бөгөөд тэр залуу Монгол даяар малын хулгайчдыг мөрдөн явдаг байна.

   Наадмын ерөнхий шүүгч Перуццо де Андраде “Энэ кинонд нүүдэлчин ард түмний амьдралыг сайн харуулжээ. Адуучин залуу хулгайчдыг Оросын Сибирь хүртэл, Монголын тайгаар хөөн, мөрдөж байна. Малын хулгай, хууль бус алт олборлолт Монголд ямар аюул учруулж байгааг үзүүлсэн бүтээл” гэж дүгнэсэн байна.

Гран-при: Морь номхотгогч (Франц).

Уулын соёлын талаар шилдэг кино: Ираклийн гэрэл (Их Британи).

Хаданд авиралтын тухай шилдэг кино: Free As Can Be (АНУ)

Канадын шилдэг кино: Crux (B.C.)

Уулын спортын тухай шилдэг кино: Тамирчны өчил (Ливан)

Экологийн шидэг кино: Арктикийн цуурай (АНУ).

Шилдэг адал явдалт кино: Сүүдрийн хана (Польш)

Шилдэг богино хэмжээний кино: Агуу зуун (Испани)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026

Том Селлек телевизийн дэлгэцнээ эргэн ирнэ

26/08/2026

“How to Lose a Guy in 10 Days” киноны үргэлжлэл хийгдэнэ

26/08/2026

Хөтлөгч Аригун (Х.Ариунбаяр): Энэ эротик кинонууд чинь бүр гамшгийн хэмжээнд ирлээ

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.