Их аварга Д.Дагвадорж Хятадын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч, Хятадын тэргүүн баячуудын нэг, тэрбумтан Жак Матай оройн зоог хамт иджээ.
Тэрбээр энэ талаар “Токид “Аlibaba” группын захирал Жак Матай Домогт Чионофужигийн ресторанд хоол идэв ээ” хэмээн цахим найзууддаа дуулгав. Тус группын үүсгэн байгуулагч Жак Мат ч мөн түүнтэй авахуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
