Зохиогч: Урлаг
“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмааг С.Өлзийхүү, Ц.Хүсэлбаатар нарын охин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Жүжигчин ээжийнхээ мэргэжлийг өвлөж, урлагт хөл тавьсан.
Телевизийн нэвтрүүлгээс үзэгчдийн танил болсон авьяаслаг залуу бол жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Босуул” кинонд тоглосон аж.
Монголын хөгжмийн урлагийн шилдэг таван эрэгтэй хамтлагийн хамтарсан “Мартагдашгүй” тоглолт 10-р сарын 09-нд “UB PALACE”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн, О.Содбилэгийг өдгөө танихгүй хүн үгүй. Тэрбээр заяаныхаа ханиар Э.Туулыг сонгож гурван хүүхэдтэй болсон. Анжигана” группын хатагтай Э.Туул одонгийн хүүхдээ өлгийдөн авсан.
Монголын тамирчид “Fight nights” шоуд оролцуулахаар болсон байна. Энэхүү арга хэмжээг Монголын талаас “Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү санаачлан, зохион байгуулж байгаа юм. Тодруулбал Г.Батхүү ОХУ-д ажиллаж байхдаа “Fight nights” шоуны санаачлагч Мэргэжлийн Кикбоксын дэлхийн аварга Бату Хасиковтой уулзаж, “Fight nights” шоунд хамтран ажиллахаар болжээ. Эхний ээлжинд Монгол улсын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж байгаа М.Нандин-Эрдэнэ, ОУ-ын хэмжээний мастерууд дэлхийн аваргуудын оролцох уг тулаанд хүч үзэхээр гэрээ байгуулсан аж.
Дэлхийд чансаа дээгүүрт тооцогддог тоотой хэдхэн тэмцээний нэг “Face of beauty international”-д 2013 оноос Монгол охидууд оролцож эхэлсэн билээ. Ийгл телевизийн хөтлөгч Г.Билгүүн, Япон улсад загвар өмсөгчөөр ажилладаг Б.Ариунзаяа нар өмнөх жилүүдэд эх орноо төлөөлөн оролцож, өндөр амжилт үзүүлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.
Энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа хуралдсан Олон Улсын Пресс клубуудын холбоо (IAPC)-ны Ерөнхий ассамблей олон чухал асуудал хэлэлцэж, шийдвэрлэсний дотор Б.Баярсайханыг тус олон улсын байгууллагын ерөнхийлөгчөөр томиллоо. Б. Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирлаар ажилладаг. Уг албан тушаалд өмнө нь монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн сонгогдож байгаагүй бөгөөд энэ нь анх удаагийнх юм.
