Зохиогч: Урлаг

Хүний амьдрал сонголт ба сонголтоосоо үүдсэн үр дагав­раар дүүрэн. Буддын шашинд үүнийг үйл ба үйлийн үр гэж тайл­бар­ладаг. Яг нарийн яривал хүний амьдрал хэдхэн эргэлт, тэр эргэлтэд бэлдсэн удаан хүлээлт, удтал хүлээлгэж байж ирсэн хором­хон зуурын шийдвэрлэх агшин, сонголтын зөв, буруугаас үүдээд сайн муугаар үргэлжилсэн удаан хугацааны үр дагавар гэсэн мөчлөгүүд байдаг.

Read More

“Амьдрах тасалбар”, “Дурласаны маргааш”,”Хөх толбот хүмүүс”, “Кино шиг амьдрал”, “Дүүлэн нис” зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Doz Plus энтэйртаймэнт энэ удаа аравдугаар сарын 02-нд албан ёсоор шинэ уран бүтээл “Элэг нэгтэн” УСК-г үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

Read More

1992 оноос хойш үсчин, гоо сайхны салбарт 23 жил зүтгэж яваа ЭРЭГТЭЙ үс засалтаараа Монголдоо ур чадвараараа танигдсан, дотоодын болон ОУ-н чанартай тэмцээнүүдэд шилдэг боловсон хүчин болох шавь нараа бэлтгэн багагүй амжилтаар чимэж яваа Ч.Нямдаваа нь өөрийн “N classy” салоноо өчигдөр буюу 2015.09.27- ны “Билэгт сайн өдөр” үүд хаалгаа нээлээ.

Read More

БНСУ-ын Мокпо хотын симфони оркестрын, захирал, удирдаач, Passion &Sharing (APS) академийг үндэслэн байгуулагч Юн Ил Жин Филармонийн симфони оркестртой хамтарсан тоглолт 10 сарын 03-нд Филармонийн танхимд “Эв нэгдэл, Их хүч” нэрийн дор тоглолт хийхээр болжээ. Тоглолтонд мөн Солонгосын уран бүтээлчид болох төгөлдөр хуурч Хюнок Мүн, Хюн Со Чо нар хүрэлцэн ирж оролцоно.

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 16. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана.

Read More

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Read More

“Universe best songs” наадамд оролцож олноо танигдсан дуучин Акбота “Мотив” хамтлагийн Ганбаатай гэр бүл зохиож хөөрхөн хүүтэй болсон. Харамсалтай нь тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй хоёр тийшээ болж Акбота хүүгээ ганцаараа өсгөх болсон.

Read More