Хөөрхөн монгол охид фото /Цуврал-69/
Зохиогч: Урлаг
“Дэлхийн мисс 2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч бол мисс Н.Ану билээ. Энэхүү тэмцээн 12 сарын 19-ны өдөр болох бөгөөд тэрээр тэмцээний бэлтгэлээ хэдийнээ эхлүүлээд байгаа билээ. Тэрээр ганцхан загвар өмсөх бус маш содон авъяастай гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэгвэл тэрээр энэхүү тэмцээндээ зориулан өөрийн авъяасыг олонд дэлгэж “Уруул”-аар зурсан хөрөг зургийн үзсэгэлэн буюу “CHARITY KISS ART EVENT”-ыг зохион байгуулсан юм. Монголдоо анхдагч гэж хэлж болох түүний энэхүү үзэсгэлэн үнэхээр содон байж чадлаа. Энэ удаагийн Mobile news буландаа авъяаслаг бүсгүйн уран бүтээлүүдийг онцлон хүргэж байна.
Дуучин СТА Т.Дэлгэрмөрөнг танихгүй хүн үгүй. Төрийн соёмбоо тэргүүнтээ шивүүлсэн эрхэм дуучин залуу хорт хавдартай тэмцэж явна.
“Хорт хавдар гэж балиар өвчин одоо бүүр залуужлаа шүү.Хэлж биш хийсэн ирэх энэ зовлон шанлалтай эртхэн тэмцэхгүй бол ирсэн хойно нь амаа барих нь хайран шүү.Улирал бүр бие эрхтэн болгоноо үзүүлж харуулж хамгаалж бай. Үхсэн хойноо босоод ирэх биш үлдэж хоцрох хэн нэгэндээ ядаж ураг удмын ген ээ цэвэр эрүүл үлдээцгээ хүмүүсээ.Энэ өвчин юун дох,манай орны иргэдийг аалзны тор мэт бүрхэж 10 хүний 3 н өвдөж,өдөр тутам яг энэ өвчнөөр ихэнх нь тэнгэрт хальж байна.Ах дүүсээ бусдад буян хүргэж чадахгүй бол бүгдэд хэрэгтэй хүн болж амьдраарай.Би үнэн зүрхнээсээ ийм муухайтай тэмцэж дармаар байна нэгдэцгээ ах дүүсээ цааш нь share хийцгээ.Бидэнд улс төрчид биш,ухаан саруул Монгол хүн хэрэгтэй байна” хэмээн хэдхэн хоногийн өмнө цахим хуудаснаа нийтэлж байсан билээ.
Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 9 сарын 29-10 сарын 05-ны өдрүүдэд Узвекстан улсын нийслэл Ташкен хотод болохоор төлөвлөгджээ.
Монголын моно жүжгийн төвөөс санаачлан Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монгол мөрөөдөл клубтэй хамтран зохион байгуулж буй “The Parade of Winners” буюу “Ялагчдын цуваа” Моно жүжгийн олон улсын фестиваль 2015 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тус фестивальд Монгол улсаас гадна Герман, Латви, Молдова, Швед, Украйн Киргиз улсуудын жүжигчид урилгаар оролцох бөгөөд уригдсан жүжигчид нь олон улсын наадмуудаас шагнал авч байсан шилдэг уран бүтээлчид юм. Эдгээр жүжигчдээс гадна өөр өөрийн оронд Моно жүжгийн фестиваль зохион байгуулдаг продюссорууд ирж оролцох болно.
“Хөгжил трейд”-ийн захирлын ганц охин А.Урангоог бизнес эрхлэгчид болоод сошалт ертөнцийнхөн андахгүй таних биз ээ. Тэрбээр хийж бүтээх эрч хүчээр дүүрэн амжилттай яваа бизнесмэн эмэгтэй. АНУ-ын Колорадогийн Их Сургуулийг улс төр-олон улс судлалын мэргэжлээр төгссөн түүнийг хүзүүний зүүлтний хоббитой, сайхан дуулдаг, нийгмийн идэвхтэй гээд хувь сайшаах зүйл олон бий. Өөрийн хоббигоо томоохон дэлгүүр болгосон хөдөлмөрч нэгэн. Цахим хуудас болоод твиттэрийг идэвхитэй хэрэглэдэг болохоор ч тэр үү нэг л өдөр “Твиттэрийн хатан хаан” хэмээх цолтой болсон гэдэг.
Үзэгч түмэндээ үргэлж шинэ уран бүтээл, цоо шинэ тоглолтыг хүргэхийг эрхэм зорилгоо болгосон “Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлт “Дуулиант гэмт хэрэг” шоу тоглолтынхоо хөшгийг нээлээ. Энэхүү цоо шинэхэн уран бүтээл нь энэ сарын 19-нөөс эхлэн өдөр бүр 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болох нь ээ.
