Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дэлхийн Моно жүжгийн шилдэг жүжигчид Монголд чуулна
Уртын дуу

Дэлхийн Моно жүжгийн шилдэг жүжигчид Монголд чуулна

Урлаг Урлаг22/09/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2015-09-22_1229296350862652015-09-22-12-31[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын моно жүжгийн төвөөс санаачлан Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монгол мөрөөдөл клубтэй хамтран  зохион байгуулж буй "The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" Моно жүжгийн олон улсын фестиваль  2015 оны 9-р сарын 30-наас 10-р сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тус фестивальд Монгол улсаас гадна Герман, Латви, Молдова, Швед, Украйн Киргиз улсуудын жүжигчид урилгаар оролцох бөгөөд уригдсан жүжигчид нь олон улсын наадмуудаас шагнал авч байсан шилдэг уран бүтээлчид юм. Эдгээр жүжигчдээс гадна өөр өөрийн оронд Моно жүжгийн фестиваль зохион байгуулдаг продюссорууд ирж оролцох болно.

Турс фестивалийг СУИСургууль, Монголын хүүхэлдтэйн театр дэмжин ажиллаж байгаа бөгөөд Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр МҮОНТелевиз ажиллаж байна.

Энэ наадам нь Монголын драмын урлаг, Монголын Моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломжийг бэлдэж өгч байгаагаараа илүү онцлогтой юм.

Тус фестивалийн хүрээнд олон ажлууд зохион байгуулагдаж байгаа  бөгөөд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монголын Моно жүжгийн төвийн тэргүүн, олон улсын моно жүжгийн тэмцээний гран-при шагналт   МУСТА Цэрэндоржын Баясгалан  "Би Эдит Пиaф байна"  /MonoDrama/  жүжгээ 09 сарын 24-ны 20:00 цагт, “Тэнгэрийн аялгуу” жүжгээ 09 сарын 25-ны 20:00 цагт тус тус тоглох болно.

Мөн 09 сарын 30-наас 10 сарын 06 ны өдрүүдэд урилгаар хүрэлцэн ирж тус Фестивальд оролцож буй жүжигчид маань өөр өөрийн шилдэг уран бүтээлүүдийнхээ дээжээс   Монголын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглох юм байна. 

10-р сарын 1 нд 19:00 цагт
Kим Нюрревиг "Одиссей"
Вилли Шлуттер – 2014 оны Козово улсын Пэжа хотод болсон монодрама фестивалийн шилдэг эрэгтэй жүжигчин
Хановер хотын "Theatre in der List" ХБНГУ
"Odysseus" by Kim Nuerrivig
Willi Schlueter Best Actor at Monodrama Festival in Peja, Kosovo 2014

Theatre in der List, Hanover Germany

10-сарын 02-нд  19:00 цагт
А. Крупин “Миний амьдралыг буцаан өгөөч”
Дмитру Дубина-2015 Үндэсний ялагч
2015 оны V. Cupcha –ны нэрэмжит монодрамын тэмцээний ялагч
2015 оны гшилдэг залуу жүжигчин шагналт
2015 онд ОХУ-ын Екитеринбург хотод болсон болсон “Koliada- тоглолтууд” фестивалийн ялагч
Молдавын Улсын Залуучуудын Театр
 “Give me back my life, please” By A. Krupin
Dmitry Dubina-Winner at the Monodrama competition in Moldovia (2015)
Winner at the competition of Monodrama named by famous Moldavian actor V. Cupcha (2015)
Winner at the nomination Best Young Actor of
the Year 2015 in Moldova and nomination "for best male part of
Festival" Koliada-plays, Ekaterinburg Russia (2015)
The State Youth Theatre Moldavia

10-р сарын 3 нд 14:00 цагт

Стефан Цвайг "Амок"
Габриел Запалскис – Украйн улсын Хмелницкын фестиваль, Клайпедагийн    фестиваль, Узбекстан улс Ташкентын фестивалийн ялагч
Клайпеда хотын Замка театр Литв улс
"Amok" by Stephen Zweig
Gabrielius Zapalskis- Winner at international festivals Khmelnytsky (Ukraine),
Tashkent (Uzbekistan) and Klaipeda (Lithuania).
Theatre Zamka Klaipeda Lithuania

10-р сарын 3-нд  19:00 цагт

Чингиз Айтматов “Эхийн тал”
Кулайым Каныметова – Киргиз улсын Бишкек хотын "Art-Ordo" олон улсын фестивалийн ялагч
ОХУ ын Буриатын Улан Үдэ хотын "Altan Serge" олон улсын фестивалийн ялагч
Бишкек хотын Драмын Театр
“Esemde”
By Chinghiz Aitmatov – Grand Prix and Prize for Best Actress at
The International Theatrical Festival "Art-Ordo" in Bishkek, Kyrgyz Republic
Prize for Best Actress at the International theatrical festival "Altan Serge" Ulan-Ude, Buryat Republic of the Russian Federation –
Bishkek City Drama Theatre

10 сарын 04-нд  17:30 цагт

Элиас Фенгэрш болон Кэрэн Климовски “Миний амьдралын аяз хэмнэл”
Элиас Фенгэрш – 2013 оны Македонын Bitola олон улсын монодрамын фестивалийн ялагч
2013 – ОХУ, Санкт Петерсбург хотын “ArtOkraina” олон улсын фестивалийн ялагч
2015 – Козово улсын Пэжагын Mono Akt олон улсын фестивалын ялагч
Шведи улс KEF Театр
 “The Soundtrack of my life”
By Elias Faingersh and Keren Klimovsky
Elias Faingersh – April 25th, 2013 – Bitola International Monodrama Festival, Macedonia (Best performing actor award)
November 19th 2013 – the “ArtOkraina” Festival in St. Petersburg, Russia. (Grand Prix for best performance)
June 19, 2015 – Grand prix at the Mono Akt Festival in Peja, Kosovo.

Theatre KEF Sweden

2015-оны 10-р сарын 5-нд 18:00 цагт

Г. Мишээл "Чаплинд нулимас бий юу" Эрдэнэт хот "Xyyхэд Залуучуудын театр"
Монодрамын улсын анхдугаар тэмцээний 2-р байрын тусгай шагналт
Misheel G. "Does Chaplin ever cry"
Misheel G. Actor at Youth theatre Erdenet city and 2nd awardee of the national monodrama competition. 2015

10-р сарын 5 нд 19:00 цагт

"Ном" Геотегийн "Фауст" жужгээс сэдэвлэв.
Б. Одгэрэл УЭДТ
2015 оны монодрамын тэмцээний ундэсний ялагч
"The Book" based on "Faust" by Geothe
Odgerel B. State Academic Drama Theatre
National winner of monodrama competition 2015

Дэлгэрэнгүй мэдээллийг 96117878, 1900-1617 үнэгүй хүргэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.