Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт нийслэлийн Соёлын төв өргөөнөө боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийг мушгиж, эх оронд минь өнгөлзөгч харийн дайсныг даралцаж явсан эрхэм буурлуудын энгэрт одон тэмдэг гялалзана. Сэтгэлд нь харин энх цагийг авчралцсан омогшилтой нь хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан ч эргэж ирээгүй нөхдөө үгүйлэх харамсал хургаж буй нь лавтай. Тэдний халуун дурсамжийг сэдрээж, дарийн утаа үнэртсэн, дайны талбараас эдүгээгийн энх цаг хүртэлх эх орон, эрх чөлөө, элбэрэл хайрыг өгүүлэх дуу, бүжиг, хөгжмийн цоморлиг болсон сайхан тоглолтыг Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид өргөн барилаа.
Зохиогч: Урлаг
Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос уламжлал болгон аймгуудын Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл газар, театр, чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж, үзэгч түмнийхээ талархалыг хүлээсээр байгаа билээ.
Таны заавал унших шилдэг номны жагсаалт
Амжилтын оргилд хүрч чадсан хүн бүгд өглөөд сэргэлэн болжмор шиг сэргэг байдаг зан чанарын онцлогтой. Амжилт бүтээлээр дүүрэн эдгээр хүмүүсийн өглөө бүр нь давтагдашгүй, эргэн тойрныхоо хүмүүстэй чөлөөтэй сайхан харьцаж эерэг энерги цацруулж чаддаг. Өглөөг сайн ашиглаж чаддаг хүн өдрийг удирдан захирч чадах ба өдрийг удирдаж байгаа хүн амьдралаа зөв жолоодож чадах билээ. Амжилт нь өглөөнөөс шалтгаалдаг.
Өөрийн гоо үзэсгэлэн төгс бие галбир мэдлэг оюунаараа хүүхэд залуучуудыг сайн сайхан бүхэнд уриалж, үлгэрлэж явдаг мисс бүсгүйчүүд өчигдөр үндэсний телевизийн их студид уригджээ. Торбуулбал “Мисс монголиа” наадмын үе үеийн миссүүдийн уулзалт, ярилцлага нэвтрүүлгээр энэ жилийн наадам эхэлж, миссүүдийн төлөөлөл болж 2004 оны тэргүүн мисс Ч.Содтуяа, 2007 оны тэргүүн мисс Б.Гэрэлчулуун, 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл, 2013 оны тэргүүн мисс Н.Ану нар нэвтрүүлэгт оролцжээ.