Зохиогч: Урлаг

Сайн байна уу? монгол ахан дүүс минь. Та бүхний минь сайхан сэтгэлийн тус дэм бидэнд хэрэгтэй боллоо.

Миний хүү Ц.Тэмүүлэн одоо 5 настай, 2015 оны 6 сарын 15ны өдөр Буряд улсын Улан-Үдэ хотод аяллаар очоод байрны 2 давхарт гуйлга гуйж буй хүнд тортой идэх юм өгөх гэж байгаад торондоо дийлдээд унаж бэртсэн юм.

Read More

“Blue Moon” арт галлерей нь 2012 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдагаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галлерей нь монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.

Read More

Сонгодог жүжгийн суут зохиолч Уильям Шекспирийн “Гамлет”, “Отелло”, “Макбет”, “Ромео Жульетта”,“III Ричард” болон “Зуны шөнийн зүүд” бүтээлүүдийг тогтмол тоглож ирсэн гэдгээрээ Улсын Эрдмийн Драмын Театр Ази тивдээ ховорт тооцогддог. Тэгвэл энэ театрын түүхэнд бас нэгэн онцлох үйл явдал тохиох гэж байгаа нь Их Британи дахь Шекспирийн нэрэмжит Глобус театрын жүжигчид Монгол улсад анх удаа хүрэлцэн ирж, 8 сарын 12-нд Гамлет жүжгийг эх хэлнээ толилуулах болсон явдал юм.

Read More

Түмэн эх чуулгат 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглол

ҮДБЭЧуулга 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт “Тайга” МУСК

Read More

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 11. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 27. Ангараг гараг. Хэрцгий охин одтой, зургаан цагаа

Read More

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

Read More

Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотод 8 сарын 3-11 хооронд болж өнгөрлөө. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцосноос стандарт төрлийн эмэгтэй 12 насанд С.Тамир мөнгө, 10 насанд Мөнгөнзул мөнгө, 14 насанд Т. Номиндалай хүрэл, 10 насанд Б.Алтантуяа хүрэл, Г.Халиунаа 8 насанд хүрэл, эрэгтэй 10 насанд Г.Халиунаа хүрэл, Эрэгтэй 10 насанд Г.Амартүвшин хүрэл, 12 насанд Б.Батсүрэн хүрэл, Ц.Анударь 8 насанд мөнгө, Б.Алтантуяа 10 насанд хүрэл, 14 насанд Т.Номиндалай хүрэл, Блицийн төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медал тус тус хүртэж нийт 3 мөнгө 8 хүрэл медиал хүртсэн бахдам сайхан амжилтаар тэмцээнээ өндөрллөө. Манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаа.

Read More