УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.
Зохиогч: Урлаг
Мэрилин Монрогийн ховор гэрэл зургууд
Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Солонгос улсын Сүван хотод 8 сарын 3-11 хооронд болж өнгөрлөө. Нийт 15 орны 282 өсвөрийн шатарчид оролцосноос стандарт төрлийн эмэгтэй 12 насанд С.Тамир мөнгө, 10 насанд Мөнгөнзул мөнгө, 14 насанд Т. Номиндалай хүрэл, 10 насанд Б.Алтантуяа хүрэл, Г.Халиунаа 8 насанд хүрэл, эрэгтэй 10 насанд Г.Халиунаа хүрэл, Эрэгтэй 10 насанд Г.Амартүвшин хүрэл, 12 насанд Б.Батсүрэн хүрэл, Ц.Анударь 8 насанд мөнгө, Б.Алтантуяа 10 насанд хүрэл, 14 насанд Т.Номиндалай хүрэл, Блицийн төрөлд Н.Наран-Эрдэнэ хүрэл медал тус тус хүртэж нийт 3 мөнгө 8 хүрэл медиал хүртсэн бахдам сайхан амжилтаар тэмцээнээ өндөрллөө. Манай улсаас эрэгтэй 17, эмэгтэй 13 тамирчин тус тэмцээнд оролцож багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаа.
Хөөрхөн монгол охид фото /Цуврал-68/
Загвар өмсөгч О.Амгаланбаатар “Монгол фильм” групп, найруулагч Д.Золбаярын “Учиртай гурав” киноны гол дүр буюу Юндэн, орчин үеийн дүрд Хангай гэх залуугийн дүрд тоглож олны танил болсон. Мөн “Содура” кинонд гол дүрд тоглосоноор нь өдгөө хэн хүнгүй мэднэ.
Жүжигчин Б.Хуланг чадварлаг, авъяаслаг, царайлаг жүжигчин хэмээн тодорхойлдог. “Ийм нэгэн дурлал” кино, “Хориотой жүжиг”, “Сексийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө” кинонуудад тоглон хэдийнээ олны танил болсон. Харин хамтлагаасаа гарч бие даасан уран бүтээлч болсон.
Аз жаргалтай, хүссэнээрээ амьдрахад хүмүүст юу хамгийн ихээр саад болдог бол? Хамгийн нийтлэг тохиолдддог, сөрөг нөлөөтэй зүйл бол хүмүүс аливааг хэтрүүлэн бодох хандлагатай байдаг. Хүмүүс өөрт тулгарч буй жижиг асуудал бүрээ хэтэрхий том, хэцүү болтол нь хэтрүүлэн боддог. Эерэг байдлыг хэтрүүлээд байвал түүнээс эерэг зүйл харагдахаа байчихдаг. Эсвэл аливааг хэтрүүлэн дүгнэснээр тухайн агшинд үүсээд байсан аз жаргалыг хүртэл бусниулчихдаг.
