“Оросын миссис-2015” буюу нөхөрт гарсан гоо бүсгүйн уралдаанд зургаан хүүхдийн ээж, Санкт-Петербург хотын иргэн Екатерина Кирмель түрүүлжээ.
Заавал нөхөртэй, нэгээс дээш хүүхэдтэй байх болзолтой энэхүү уралдааны сүүлийн шатанд 22-43 насны 15 эмэгтэй шалгаран үлдэж, тэргүүн байрын төлөө Москва хотноо өрсөлджээ. Тэдний 11 нь цайвар үстэй бүсгүйчүүд байсан бол дөрөв нь хар үстэй эмэгтэйчүүд байв.
