Зохиогч: Урлаг

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн их засвар шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Read More

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 зүйлийн 26.1 дэх заалт, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын 2018 оны А/648 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1153 дугаар захирамжийн дагуу Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн Улсын тооллогыг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.

Read More

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн сурагчид Оросын хөгжмийн зохиолч Геннадий Гладков, Владимир Луговой нарын зохиол “Маша Витя” хоёр хүүхдийн дуулалт жүжгийг орос хэлээр чадварлаг тоглолоо.

Read More

Өмнөд Солонгосын алдарт дуучин, Youtube хуудсан дахь тэрбум буюу хамгийн их хандалттай дууны эзэн, реппер PSY шинэ дуугаа гаргахаар бэлтгэж байгаа талаар “SBS Asia” мэдээллээ. Тэрбээр шинэ уран бүтээлдээ реппер Jessi-тэй хамтрахаар болжээ. Реппер Jessi энэ талаар өөрийн инстаграм хуудсаараа мэдэгдлээ.

Read More

Америкийн кино академийн 91 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Америкийн Лос Анжелес хотноо хоёрдугаар сарын 25-нд болохоор болсон. Оскар бол дэлхийн кино урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг.

Read More

Үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгэдэг “Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гуравдугаар анги удахгүй нээлтээ хийх гэнэ. “Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, жүжигчин С.Батзориг болон реппер Жий, Б.Батмаа нар дахин тогложээ.

Read More

Нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ ажлынх нь хамт олон энэ арга хэмжээг зохион байгуулахдаа “Баатар найруулагч сан”-гийн нээлтийг хийх юм. Уг сан залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын драмын эрдмийн театрынхан нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр “Найруулагч Баатар” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж эргэн дурсах аж.

Read More