Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль хүртээлээ.
Зохиогч: Урлаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ё.Баатарбилэгийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 91.5 хувийн саналаар дэмжин томилсон билээ.
Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс 2014 онд санаачлан, СУИС болон салбарын яамны зүгээс дэмжиж, 2016 онд “Дүрслэх урлаг”, “Шашин соёл”, 2017 онд “Музей” боть хэвлэгдэж, олны хүртээл болоод байсан юм.
“Let it be” дууг хийх явцын видеонд тулгуурлан Английн домогт Битлз хамтлагийн тухай баримтат кино хийхээр болжээ. Битлз нь 1969.01.30-ны өдөр сүүлийн удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр тоглож байсан бөгөөд үүнээс яг 50 жилийн дараа буюу өчигдөр тус хамтлагийн албан ёсны веб хуудсан дээр баримтат кино бүтээх болсон тухай мэдээллийг хүргэсэн байна.
Энэ жилийн Сар шинийн баярын өмнө Ардын уран зохиолч П.Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болжээ. Төрийн соёрхол гардуулах ёслол хоёрдугаар сарын 3-нд буюу битүүнд болох юм байна.
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг өнөөдөр /2019.02.01/ Тусгаар тогтнолын ордонд нээлээ. МАН, Ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг Дамдины Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа одоогийн Амгаланбаатар хотноо ядуу ард Дамдины гэрт төрсөн юм.
М-Си-Эс групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, таван жилийн хугацаанд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2019 онд театр, хөгжмийн урлагийн чиглэлээр хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээг төрийн өмчит мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах зорилго бүхий уулзалт, хэлэлцүүлгийг өөрийн байранд зохион байгууллаа.